Clock Icon - Dark X Webflow Template
2
min read

“Хэмжиж чадвал Удирдаж чадна.”

“Хэмжиж чадвал Удирдаж чадна.”

“Хэмжиж чадвал

Удирдаж чадна.” Та өмнө нь энэ үгийг хаа нэгтээ нэг бус удаа сонсож л байсан биздээ.

Аливаа хөгжил дэвшилийн бүхий л үе шатууд хэмжилт, дүн шинжилгээнээс эхэлдэг. Ихэнхи байгууллагуудад тулгамддаг асуудал бол гүйцэтгэл, төлөвлөгөөний хэрэгжилтээ хянах, ажилчдын мэдлэг болон цагийн нөөцийг үр дүнтэй зарцуулах том асуудлуудын нэг байдаг.

Хэрхэн хэмжих талаар бодож байна уу?

Харин хэмжихийн тулд юутай харьцуулж хэмжих вэ? Гэсэн асуулттай тулгарч байна уу?

Харьцуулахын тулд мэдээж төлөвлөгөө хэрэгтэй. Бид өмнөх блогоороо та бүхэнд үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрхэн боловсруулах талаарх зөвлөгөөг хүргэж байсан билээ. /Энд дарна уу/  Энэ удаа бид төлөвлөгөөний гүйцэтгэлээ үнэн зөв, бодитой хэмжихэд тань туслах алхамуудыг хүргэж байна

1. Төлөвлөгөөний гүйцэтгэлээ ажилтан бүрээр хэмжих

Байгууллагын амин чухал эд эс бол мэдээж ажилтнууд. Ажилтнуудынхаа цагийн үр дүнгүй ажилд хий дэмий зарцуулаад байвал бүтээмж багасна. ТУССД+ платформ дээр төлөвлөсөн ажлаа ажилтан бүрээр нь харж, аль ажилд хамгийн их цагийн нөөц зарцуулж байгааг хэмжиж чадна. Гүйцэтгэлээ хэмжсэнээр эд эс бүрийн тань бүтээмж нэмэгдэх бөгөөд төлөвлөгөөнд туссан үр дүнгүй ажлаа хянах боломжтой болно.

Хугацаагаар нь хэмжих

Төлөвлөгөөнд туссан ажил бүр хугацаандаа хэрэгжиж байгаа эсэх нь мөн л чухал зүйлсийн нэг. Учир нь эхэнд хийгдэх ажлууд хийгдэж байж дараа дараагийн алхамууд хийгдэх болно. Хэрэв төлөвлөсөн хугацаанаас ажил хоцорвол байгууллагын хөгжил тэр хугацаагаар л хоцорно. Тиймээс хугацаагаар нь ч мөн адил хэмж.

3. Гүйцэтгэлийг үнэн зөв, бодитоор хэмжих

Сар бүр, улирал бүр ажилтны KPI-г гаргах гэж олон цагаар сууж, хэн нэгний гүйцэтгэлийг буруу тооцоолохвий гэсэн айдастай суух үеүүд тулгарах нь олонтаа. Төлөвлөгөөнд туссан ажил бүрийг ажилтны KPI-тай уяж өгснөөр ажилтны гүйцэтгэл цаашлаад байгууллагын зорилгоо /OKR/ тооцоолох гэж цагийн нөөц зарцуулалгүйгээр шууд л хэмжиж чадна

4. Хэмжилтээр илэрсэн асуудлуудаа яг одоо засаж, сайжруулах

Дээрх хэмжилтүүдээр байгууллагынхаа төлөвлөгөөний доголдол, ажилтны бүтээмж, хугацаа хэтэрсэн ажлууд зэрэг олон асуудлуудаа ил болгох боложтой. Харин эдгээр асуудлуудаа хэзээ засаж, хэрхэн сайжруулах гэж байна. Дараа оны төлөвлөгөөндөө тусгахаар хойшлуулж байвал энэ нь бас л буруу юм. Хэзээ илэрсэн яг тэр цагт нь дараагийн алхамаа төлөвлөж, засаж сайжруулах ажлаа гүйцэтгээрэй.

                                                                                    5. Тайлан хийх гэж бүх цагаа үрэх хэрэггүй

Ямарваа нэгэн хугацааны төгсгөлд их хэмжээний цаг зарцуулан бусад ажлаа ч амжуулж чадахгүй үр дүнгээ тооцон, удирдлагадаа танилцуулах тайлан гаргадаг бол энэ нь мөн л ажилд зарцуулах цагаа буруу тооцож байгаагийн илрэл юм. Та өөрийн хүссэн хугацааны интервалаараа хайлт хийж, бүхий л үр дүнгээ файлаар татаж, хэвлэхээс гадна статистик мэдээллүүдээ графикаар ялган харж, хэмжилтээ хийх нь бүтээмжийг нэмэгдүүлэх болно.

Төлөвлөгөөний хэрэгжилт, гүйцэтгэл нь танай байгууллагын хөгжлийн толь бөгөөд ТУССД+ платформыг ашиглан хэмжиж, хянаж чадна.

Хэмжиж, хянаж чадвал удирдаж чадна.

Учдирдаж чадвал хөгжүүлж чадна.

“Хэмжиж чадвал Удирдаж чадна.”

“Хэмжиж чадвал Удирдаж чадна.”

Latest articles

Browse all