Clock Icon - Dark X Webflow Template
5
min read

Спортын салбарын борлуулалтыг өсгөсөн дижитал шийдэл.

Байгууллагын үйл ажиллагаагаа цэгцтэйгээр дижиталжуулах боломжтой TUSS D+ платформыг санал болгож байна.

Технологийн шийдлийг спортын салбарт ашиглаж, бизнесийн хамгийн шинэлэг дижитал борлуулалтыг хийж байна гэвэл та итгэх үү?Бидний хамгийн сайн мэдэх сагсан бөмбөгийн спортын багууд хөгжөөн дэмжигч нараа хэрэглэгч гэж үзэн, тэдэнд сэтгэл ханамжтай, хялбар үйлчилгээг технологиор дамжуулан үзүүлж, өөрсдөө ч ашиг ихтэй борлуулалтыг хийж эхэлсэн жишээнүүдийг та бүхэндээ хүргэж байна.

Торонтой рапторс Toronto хотын Raptors баг машины зогсоол, гадаах худалдаа, тасалбар борлуулалт, олон нийтэд мэдээлэл хүргэх зэрэг үйл ажиллагааны менежментээ SAP системийг ашиглан шийдэж чадсан юм. Үүний үр дүнд тасалбарын борлуулалт эхний жил 6.6%-ир өссөн бол дараагийн жил нь 68%-ир өсгөсөн байна.

Лас Анжелес Лэйкерс2020 оны NBA-н аварга баг болох Los Angeles Lakers баг нь 2019 онд спортын тоглоом, контент хөгжүүлэгч GTG Network-тай хамтран Lakers Fan Pick-г эхлүүлсэн юм. Энэ нь Los Angeles Lakers-н албан ёсны апп-р дамжуулан багийн хөгжөөн дэмжигчдийг идэвхжүүлэх сонирхолтой тоглоом, бүтээгдэхүүн худалдан авалт хийх мөн тоглолтын өмнө оноонд таамаг дэвшүүлэх боломжийг бий болгосон.Албан ёсны апп-г хөгжүүлэн нэвтрүүлснээр тасалбар борлуулахаас гадна бүтээгдэхүүнээс ашиг орлого олж, хөгжөөн дэмжигчдэдээ сэтгэл ханамжийг бий болгосон юм.

Milwaukee BucksMilwaukee Bucks багийн стратегийн нэг хэсэг болох Бакс франчайз нь Бакс веб сайт болон гар утасны аппликейшнээр дамжуулан шүтэн бишрэгчидтэйгээ харилцах хиймэл оюун ухаанд суурилсан (AI) Чатбот, GameOn технологийг хөгжүүлсэн. Мөн Австралид төвтэй бизнесийн үйлчилгээ үзүүлэгч EngageRM-тай хамтран CRM функцүүдийг ашиглан багийн өдөр тутмын үйл ажиллагаа болон хөгжөөн дэмжигчдийн оролцоог идэвхжүүлсэн.

Голдон Стэйт Уорриорс  Аравдугаар сард Голдон Стэйт Уарриорсын Чиэс Центр цэнгэлдэх хүрээлэн нь тэмцээний арга хэмжээний үйл ажиллагааг сайжруулах зорилготой Aruba Wi-Fi 6E холбоог байршуулсан бөгөөд сагсан бөмбөгийн багийн шүтэн бишрэгчдэд харилцаа холбоог сайжруулах боломжийг олгосон юм. Мөн Covid-19 цар тахлын үеэр Warriors + CC гар утасны аппликейшнээр дамжуулан дижитал тасалбар борлуулж эхэлсэн нь өндөр хандалттай хэвээр байна.

Та ч бас бизнесээ технологийн дэвшлийг ашиглан дижиталжуулж , төлөвлөгөөний хэрэгжилт гүйцэтгэл, тайлан дашбоард  зэргээ TUSSD+ платформоор дамжуулан автоматжуулах боломжтой юм.Манай платформд дотоод дүрэм журам, журмын маягт, ажилтны ирц, чөлөөний хүсэлт, ажлын процессыг дижиталжуулахаас гадна эд хөрөнгө, хэрэглэгч, харилцагчийн бүртгэлийг хүртэл хийх боломжтой.Дотоод журмын заалт бүрээс автоматаар ажил үүсэх, шаардлагатай маягтыг бөглөн илгээснээр өдөр тутмын бичиг хэргийн зардлаа хэмнэж, баримт бичгийн дижитал архив үүсгэж чадна.Гар утаснаасаа платформоор дамжуулан ирц, чөлөөний хүсэлтээ илгээж, цагийн нэгдсэн бүртгэл, тайланг ганц товчоор татан аваарай. Мөн өөрийн эзгүй хугацаанд хийх ажил тань хаягдах гээд байвал тухайн ажлаа өөр хариуцагчид шилжүүлэх, сэтгэгдэл бичих боломжийг олгож байна.

 Спортын салбарын борлуулалтыг өсгөсөн дижитал шийдэл.

Байгууллагын үйл ажиллагаагаа цэгцтэйгээр дижиталжуулах боломжтой TUSS D+ платформыг санал болгож байна.

Latest articles

Browse all