Clock Icon - Dark X Webflow Template
5
min read

Үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах 6 алхам

Үйл ажиллагааны төлөвлөгөө нь хамгийн үр дүнтэй арга замаар зорилгодоо хүрэхэд тань туслана.

Ирэх жилийн төсөв төлөвлөгөөгөө боловсруулах сар хаяанд ирлээ. 

Ихэнх байгууллагууд жил бүрийн 11, 12-р саруудад ирэх жилийн төсөв, үйл ажиллагааны төлөвлөгөөгөө гаргадаг. 

Үйл ажиллагааны төлөвлөгөө нь байгууллага, газар нэгж, ажилтан хоорондын үйл ажиллагааг цэгцтэйгээр уялдуулж, хамгийн үр дүнтэй арга замаар зорилгодоо хүрэхэд тань туслах юм. Мөн төлөвлөгөөгөөр дамжуулан зорилгоо тухай бүр хэмжих, зорилгын хэрэгжилтдээ мониторинг хийх, ажил хаягдахгүй байх зэрэг давуу талтай.

Энэхүү блогоор үр дүнтэй үйл ажиллагааны төлөвлөгөө гаргахад тань туслах 6 алхмыг хүргэж байна.

1. Зорилгоо тодорхойлох

Байгууллагын жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулахын өмнө тухайн жилийн зорилго, зорилт болон хүрэх үр дүнг байгууллагын дунд хугацааны зорилготой уялдуулан тодорхойлох шаардлагатай. Ингэснээр тухайн жилийн болон дунд хугацааны зорилгын хэрэгжилтийн үр дүнг хэмжих боломжтой.

2. Хэрэгжүүлэх ажлуудаа тодорхойлох 

Зорилго болон зорилтуудаа тодорхойлсны дараа тухайн зорилтын хүрээнд хийгдэх төсөл, хөтөлбөр, ажлуудыг нарийвчлан тодорхойлно. 

3. Ажлуудыг хийж гүйцэтгэх процессыг тодорхойлох

Процессыг тодорхойлсноор ажлын үе шат бүрт хяналт тавьж, процесс шинжилгээ хийн тухайн ажилтай холбоотой асуудал, доголдлыг нарийвчлан илрүүлэх боломжтой.

4. Ажлыг хариуцах эзнийг тодорхойлох

Тухайн төсөл хөтөлбөр, ажлуудын хариуцах эзнийг тодорхойлсноор ажил хаягдах, эзэнгүйдэх асуудлуудыг шийдэж ажилтнуудыг үүрэгжүүлэх боломжтой.

5. Ажлыг гүйцэтгэх хугацааг тодорхойлох 

Ажлуудыг гүйцэтгэх хугацааг тодорхойлсноор тухайн төлөвлөгөөний хэрэгжилтэд мониторинг хийх, өөрчлөлт орсон тохиолдолд яагаад өөрчлөлт орсон талаарх шалтгааныг тогтоох боломжтой болно.

6. Тухайн ажил төсөвтэй эсэхийг тодорхойлох

Ажлыг хэрэгжүүлэхэд шаардлагатай төсвийг тодорхойлсноор байгууллагын төсөв болон төлөвлөгөөг оновчтойгоор уялдуулан боловсруулах боломжтой. Ажил болгоны ард төсөв, төсөв болгоны ард ажил байдаг гэдгийг санаарай.

*Дээрх алхмуудыг хэрэгжүүлэхэд TUSS D+ платформ танд туслах болно. TUSS D+ платформыг ашигласнаар:

  • Үйл ажиллагааны төлөвлөгөөг бэлэн драфтын дагуу боловсруулах
  • Ажилтнуудын үүргийн хуваарилалтыг оновчтой хийх
  • Ажлуудыг үе шатаар нь хянах, процесс анализ хийх
  • Төлөвлөгөөндөө автоматаар мониторинг хийх
  • Байгууллагын үйл ажиллагаа зорилгодоо хүрч байгаа эсэхийг хэмжих боломжтой.

Та яг одоо TUSS D+ платформд бүртгүүлэн үнэгүй туршиж үзээрэй.

Үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах 6 алхам

Үйл ажиллагааны төлөвлөгөө нь хамгийн үр дүнтэй арга замаар зорилгодоо хүрэхэд тань туслана.

Latest articles

Browse all