Clock Icon - Dark X Webflow Template
min read

“TUSS D+” програмын 9-р сарын шинэчлэлт

"Boost Your Team's Productivity with the Latest Update to TUSS D+"

Сайн байна уу? Бид танд өнгөрөгч 9-р сард TUSS D+ платформд хөгжүүлсэн шинэ хөгжүүлэлтүүдээ танилцуулахад бэлэн боллоо.

1. Ажлын жагсаалт хуудаснаас ажлын хариуцагч, багийн гишүүдийг хялбар өөрчлөх боломжтой боллоо

Ажлын жагсаалт хуудаснаас ажлын хариуцагч, багийн гишүүнийг өөрчлөх боломжтой боллоо. Ингэснээр та ажлын дэлгэрэнгүй хуудсаар дамжин орохгүйгээр ажлын хариуцагч, багийн гишүүдийг хялбар өөрчлөх боломжтой боллоо

2. Ажил төлөвлөхдөө тухайн ажилтай хамааралтай шошго/tag үүсгэх

Ажил төлөвлөхдөө тухайн ажилтай хамааралтай шошго/tag-ийг нэмэлтээр үүсгэх боломжтой болсон ба ингэснээр та ажлуудаа хүссэнээрээ шошгоор нь хялбар шүүж харах боломж бүрдлээ

3. Тогтмол ашигладаг алгоритмыг ажил үүсгэхэд хамгийн дээр харуулах

4. Ирц устгах хөгжүүлэлт

Ирцийг эрх бүхий ажилтан устгах боломжтой боллоо

5.  Засвар оруулсан ирцийг ялгаж харуулах

Ажилтнуудын ирцийн жагсаалт хуудсанд засвар оруулсан, нөхөж илгээсэн ирцийг ялгаж харуулдаг болсноор ажилтнуудын цаг бүртгэлийг хялбар хийх боломжийг олгож байна

6. Ажлын хавтсыг /Workspace/ түгжих

Бид ажлын хавтсыг /Workspace/ түгжих хөгжүүлэлтийн энэ сард гүйцэтгэсэн бөгөөд ингэснээр та өмнөх сарын ажлын гүйцэтгэл, гэх мэт өөрчлөлт оруулах шаардлагагүй ажлын хавтаснуудаа түгжих боломжтой боллоо

“TUSS D+” програмын 9-р сарын шинэчлэлт

"Boost Your Team's Productivity with the Latest Update to TUSS D+"

Latest articles

Browse all