Clock Icon - Dark X Webflow Template
min read

Та байгууллагадаа дижитал шилжилт хиймээр байна уу? Хаанаас эхлэхээ мэдэхгүй байна уу?

Байгууллагаа дижиталжуулахад TUSS D+ программ таньд тусална.

Техник технологийн хөгжил хором мөч бүрээр хувьсан хөгжиж байна. Үүнийгээ дагаад бүхий л байгууллагууд дижитал шилжилт хийх нь байгууллагын урт хугацааны хөгжилд үр ашиг авчрах чухал алхам гэдгийг ойлгож үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлсээр  байна. 

Удирдлагуудын ойлголтоор дижитал шилжилт хийх гэдэг нь сайттай болох, апплейкшнтай болох, хиймэл оюун ухаан ашиглах зэрэг орж байна. Зарим нь IT баг бүрдүүлэх, хөлслөх, эсвэл шилдэг тоног төхөөрөмж худалдаж авах гээд нилээн үнэтэй болох байхдаа гэж санаа зовниж сууна. Дижитал шилжилт хийнэ гэдэг нь хангалттай төсөв гаргаад IT Баг бүрдүүлээд, шилдэг мэдээллийн тоног төхөөрөмжүүд худалдаж аваад болчих зүйл биш. Энэ нь байгууллагын нэгж ажилтан бүрээс эхлээд дарга захиралууд хүртэл хүн бүр дижитал шилжилтийг нэвтрүүлэх тууштай хүсэл эрмэлзэлтэй байж үр дүнд хүрэх  өөрчлөлт юм. Өөрөөр хэлбэл удирдлага нь дижитал шилжилт хийх бүхий л боломжийг нь бүрдүүлж ажилчид нь хэрэгжүүлж байж үр дүнд хүрнэ.

The importance of UX & UI for the financial services sector

Дижитал шилжилтийг хийхдээ анхаарах зүйлс !!!!!!

  • Эхлээд дижитал шилжилт нь танай байгууллагад яагаад чухал байгааг тодорхойлох. Байгууллагын удирдах болон гүйцэтгэх шатны ажилчид бүгд манай байгууллагад дижитал шилжилт нэн шаардлагатай байгааг ойлгосон тохиолдолд илүү хурдтайгаар шинэчлэлтэнд дасан зохицдог байна. 
  • Байгууллагадаа нэвтрүүлэхийг хүсч буй программ хангамж, системүүдийн аль нь танай бизнест богино, дунд, урт хугацаандаа хэрэгтэй гэдгийг судлах хэрэгтэй. 
  • Дижитал шилжилт хийхдээ IT-компаниа сонгох нь бас нэг чухал алхам. Энэ нь нэг удаа гэрээ байгуулаад гэрээний төлбөрөө аваад дуусчих асуудал биш байнгын хөгжүүлэлт, сайжруулалт шаардлагатай. 
  • Тухайн технологийн туршилтын загварыг туршиж үзэн үнэхээр танай байгууллагын үйл ажиллагаанд нийцсэн байна уу, үгүй юу гэдгийг судлах хэрэгтэй.
  • Байгууллагын соёл- Байгууллагын ажилчид нэгэнт дасан зохицсон хэвшилээ өөрчилж шинэчлэхдээ маш дургүй байдаг учраас тэнд  өөрчлөлт шинэчлэлт маш удаан явагддаг. Иймд туршлагаас үзэхэд байгууллагадаа дижитал шилжилт хийхдээ байгууллагаа бүхэлд нь хамруулах бус нэг газар нэгжээс эхлэн өөрчлөлт хийсэн нь илүү үр дүнтэй байдаг байна. Байгууллага доторх эхний нэг хэсэг нь дижиталруу шилжээд ирэхэд байгууллагын бусад ажилчдын зан байдалд эерэг өөрчлөлт орж эхлэдэг байна.  

Ажил дээрх дижитал шилжилтийн давуу талууд: 

  1. Enhance collaboration /Хамтын ажиллагаа/- Байгууллага бүр нэгдсэн нэг зорилготой байх бөгөөд  ажилчид нь  нийтлэг зорилгынхоо төлөө хамтран ажиллах ёстой. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд  өөр өөр мэдлэг боловсролтой хүмүүсээр  багаа бүрдүүлж, мэдлэг хуваалцах, ил тод байдлыг дэмжих хэрэгтэй байна.
  2. Effective Cloud-Based Systems /Үүлэнд суурилсан үр дүнтэй системүүд/- Ийм төрлийн систем, оффисын сүлжээ нь ажлын байрны урсгалд ихээхэн нөлөөлдөг бөгөөд энэ нь дижитал өөрчлөлтийн чухал хүчин зүйл юм. Энэ нь бизнесийн үйл явцыг илүү сайн хянах, хүртээмжтэй болгох боломжийг олгодог.
  3. Values of an Empowered Company /Эрх мэдэлтэй байгууллагын үнэ цэнэ/- Уламжлалт шатласан тогтолцоог халж илүү ажилчдын оролцоо, эрх мэдлийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарал хандуулдаг. 
  4. Инноваци- Төрөл бүрийн мэдлэгийн баазтай болж, дотоод харилцаа холбоогоо сайжруулсны үр дүнд компаниуд шинэлэг санаа гаргах магадлал өндөр байдаг. Ингэснээр тэд үр дүнгээс суралцаж, тохируулан өөрчлөх боломжтой бөгөөд оффис эсвэл компани даяар өргөн хүрээтэй өөрчлөлтүүдийг мэдээллэх боломжтой болно. 
  5. Үргэлжлүүлэн урагшлах- Хэдийгээр дижитал шинэчлэлтийг нэвтрүүлээд явж байгаа хэдий ч туйлын цэг гэж байхгүй учир таныг үргэлжлүүлэн суралцах, дасан зохицох хөгжихийг шаардсаар л байдаг.

Та бүхэн байгууллагынхаа үйл ажиллагааг дижиталжуулах боломжтой  TUSS D+ ажлын удирдлагын программын талаар судлаад үзээрэй. Манай програм нь үүлэн технологид суурилсан бөгөөд байгууллагын үйл ажиллагааг цэгцтэй, бүтээмжтэйгээр Төлөвлөх, Гүйцэтгэх, Хянах болон Төгөлдөржүүлэх боломжуудыг цогцоор нь олгодог. Мөн байгууллагын үйл ажиллагааны онцлогоос үл хамааран тохируулаад угсраад ашиглах боломжтойгоороо онцлог  монголдоо анхдагч платформ юм. Та хүсвэл манай программыг 5 хүртэлх ажилтантайгаар 1 сарын хугацаанд үнэ төлбөргүйгээр туршиж үзэх боломжтой.

Бид бүхэн 2020 оноос эхлэн зах зээл дээр TUSS D+ программаа нэвтрүүлэн тасралтгүй үйл ажиллагаагаа эрхэлж байгаа туршлагатай хамт олон  учир бидэнд итгэж байгууллагаа дижиталжуулаарай. Танай байгууллагын дижитал шилжилтэнд амжилт хүсэе.

Та байгууллагадаа дижитал шилжилт хиймээр байна уу? Хаанаас эхлэхээ мэдэхгүй байна уу?

Байгууллагаа дижиталжуулахад TUSS D+ программ таньд тусална.

Latest articles

Browse all