Зорилго: ТУССолюшн ХХК нь байгууллагын оролцогч талуудын өгөгдлийг эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хянах, хариу арга хэмжээ авахад баримтлах зарчим, дагаж мөрдөх хэм хэмжээг тогтоох замаар байгууллагын өгөгдөл, мэдээллийн аюулгүй байдлыг хангах хэв шинжүүдийг бүрдүүлэхэд оршино.
ТУССолюшн нь оролцогч талуудын мэдээллийг хамгаалах зорилгоор дараах олон улсын стандартууд, хууль тогтоомжийг дагаж мөрдөх бодлогуудыг хэрэгжүүлж байна
ISO 27001 мэдээллийн аюулгүй байдлын стандарт, ISO 25000 програмын чанарын стандарт, NIST-800 cтандарт
Кибер аюулгүй байдлын тухай хууль, Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хууль
Ашиглаж буй төхөөрөмж болон програм хангамжийн дагалдах МАБ-ын стандарт, зөвлөмжүүд
МАБ-ын тогтолцоог бүрдүүлэх, хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдлэг, ур чадварыг бүрдүүлэх
МАБ-ын тогтолцоог хэрэгжүүлэхэд шаардлагатай зарчим, зорилго, хэмжүүрүүдийг тодорхойлж батлуулах
Мэдээллийн аюулгүй байдлын тогтолцооны жишиг загварыг боловсруулж батлуулах
МАБ-ын тогтолцооны жишиг загварт нийцэх дүрэм, журамыг боловсруулж батлуулах, хэрэгжүүлэх
МАБ-ын тогтолцоог тогтмол үнэлж, хэмжиж, мониторинг хийх замаар үйл ажиллагааны хэвийн байдлыг тогтоох
МАБ-ын тогтолцооны зорилгын хэрэгжилтэд үндэслэн уг тогтолцоог тогтмол сайжруулж, хариу арга хэмжээ авах
ТУССолюшн нь дотоод үйл ажиллагаанд Google Workspace ашигладаг ба энэхүү програмын хүрээнд google workspace security guidelines-ыг хэрэгжүүлж байна
Компанийн ажилтнууын ашиглаж буй зөөврийн төхөөрөмжийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах бодлогыг хэрэгжүүлж байна
Сүлжээний чиглүүлэгчийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах бодлогыг хэрэгжүүлж байна
Google cloud серверийг ашиглах аюулгүй байдлыг хангах бодлогыг хэрэгжүүлж байна
Компанийн ажилтнууын ашиглаж буй суурин компьютерийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах бодлогыг хэрэгжүүлж байна
Байгуулалгын сүлжээний мэдээллийн аюулгүй байдлыг хангах бодлогыг хэрэгжүүлж байна
Ажилтнуудад хамаарах мэдээллийн аюулгүй байдлыг хангах бодлогыг хэрэгжүүлж байна
Хэрэглэгчид хамаарах мэдээллийн аюулгүй байдлыг хангах бодлогыг хэрэгжүүлж байна