Байгууллагын эрүүл мэндийн үйлчилгээ

Танай байгууллагад доорх асуудлууд тулгарч байна уу

Хэрэглэгчдийн тоо буурсан
Шийдвэр гаргалт удаан
Ажилтнуудын ажлын байрны тодорхойлолт/ажил үүргийн хуваарь ойлгомжгүй байдаг
Ажилтнууд тогтвор суурьшилтай ажилладаггүй
Ажил эзэнгүйддэг
Урт хугацааны төлөвлөгөө нь богино хугацааны төлөвлөгөөтэй уялддаггүй

Энэ үйлчилгээ нь Ямар байгууллагад хэрэгтэй вэ?

Асуудлуудаа шийдэж амжилтанд хүрэхээр зорьж буй бүхий л байгууллагуудад хэрэгтэй үйлчилгээ юм

Байгууллагын эрүүл мэндийн үйлчилгээ гэж юу вэ?

Байгууллагын эрүүл мэндийн үйлчилгээ нь ТУС шинжилгээ, ТУС оношилгоо, ТУС бэхжүүлэх үйлчилгээнүүдийг нэгтгэсэн цогц үйлчилгээ юм. Эдгээр үйлчилгээ нь тус бүрдээ бие даасан үйлчилгээг үзүүлдэг. 
1. ТУС шинжилгээ үйлчилгээ нь: 
Аливаа байгууллагын үйл ажиллагааны бодит баримт, өгөгдлүүд дээр тулгуурлан ТУС индексийн аргачлалыг ашиглан гаргасан тоон утгуудыг хэвийн байгууллагын жишиг тоон утгуудтай харьцуулан дүгнэлт гаргах үйлчилгээ юм.   
2. ТУС оношилгоо үйлчилгээ нь: 
Хэвийн байгууллагын ТУС жишиг үзүүлэлтүүдээс шинжилгээгээр тогтоогдсон тоон утгуудын хазайлтыг үндэслэн тухайн байгууллагын үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлж буй доголдлуудыг олж илрүүлэн дүгнэлт гаргаж, дүгнэлтэд үндэслэн доголдлуудыг засаж, залруулахад чиглэгдсэн шийдлүүдийн матриц гаргах үйлчилгээ юм.
3. ТУС бэхжүүлэх үйлчилгээ нь:
Үйлчлүүлэгч байгууллагын үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлж байгаа, эсхүл үзүүлж болзошгүй доголдлуудыг засаж, залруулахад шаардлагатай шийдлүүдийг боловсруулах, нэвтрүүлэх, үр дүнг нь хэмжиж, сайжруулах замаар төлөвшүүлэх цогц үйл ажиллагааг гүйцэтгэх үйлчилгээ юм.

Давуу тал

1. Үйлчилгээ авч буй байгууллагын үүсгэн байгуулагч болон багтай нь хамтран тухайн байгууллагын, үзэл баримтлалыг тодорхойлж, батлуулна.

2. Тухайн байгууллагын үүсгэн байгуулагч болон багтай нь хамтран, үзэл баримтлалаа хэрэгжүүлэхэд бий болгох шаардлагатай суурь хэв шинжүүдийг хангасан, дүрмийг боловсруулж, батлуулна.

3. Байгууллагын дүрэмд тусгагдсан хэв шинжүүдийг бүрдүүлэхэд шаарлагатай шийдлүүдийг боловсруулах замаар байгууллагын тогтолцоог барина.

4. Барьсан тогтолцоонд 2 сарын хугацаанд мониторинг хийх замаар шийдлүүдийн сайжруулалтуудыг тогтмол хийнэ.

5. Байгууллагын тогтолцоог барьсаны дараа ТУС Шинжилгээ, оношилгоо хийж, үйлчилгээний тайлан дүгнэлтийг тухайн байгууллагын Үүсгэн байгуулагч болон ажилтнуудад тайлагнана.

6. Системийн үндсэн шинж чанарыг өөрчлөхгүйгээр тодорхой шинж чанарыг тохируулах замаар бодлогын өөрчлөлтийг хийх боломжийг олгоно.

Үйлчилгээг үзүүлэх үе шат



1. Оношилгоо хийх ажлын төлөвлөгөө, хүлээх үүргүүдийг маягтын дагуу боловсруулж, үйлчлүүлэгчид хүргүүлнэ.

2. Тогтоосон аргачлалын дагуу мэргэжлийн баг Оношилгоог хийнэ.

3. Оношилгооны тайлан дүгнэлтийг тогтоосон маягтын дагуу бэлтгэж, үйлчлүүлэгчид хүргүүлнэ.

4. Оношилгооны тайлан дүгнэлтийг үйлчлүүлэгч байгууллагын удирдлага, ажилтнуудад танилцуулж, ойлголтоо нэгтгэнэ.

5. Үйлчлүүлэгч байгууллагын оролцогч талуудтай хамтран тухайн байгууллагын үзэл баримтлалыг тодорхойлж, батлуулна.

6. Үйлчлүүлэгч байгууллагын оролцогч талуудтай хамтран үзэл баримтлалаа хэрэгжүүлэхэд бий болох шаардлагатай суурь хэв шинжүүдийг боловсруулж, нэвтэрүүлнэ.

7. Үйлчлүүлэгч байгууллагын дүрэмд тусгагдсан суурь хэв шинжүүдийг бүрдүүлэхэд шаардлагатай болон доголдлыг засах шийдлүүдийг боловсруулж, нэвтрүүлнэ.

8. Үйлчлүүлэгч байгууллагын тогтолцоонд мониторинг хийх, шийдлүүдийг сайжруулах замаар байгууллагын тогтолцоог бэхжүүлнэ.

Үйлчилгээг үзүүлэх хугацаа

13 сар

Бусад үйлчилгээ

ТУС шийдлийн үйлчилгээнд хамрагдах хүсэлтийн хуудас

Хүсэлт гаргасан байгууллагын ажилтны мэдээлэл