Хүний нөөцийн менежмент

Танай байгууллагад доорх асуудлууд тулгарч байна уу

Ажилтан оролцогч талууд харилцаа холбоо муу байдаг
Ажилтан ур чадвараа хөгжүүлдэггүй
Идэвхи санаачлага дутмаг
Чадвартай ажилтан удаан ажилладаггүй
Төлөвлөсөн ажлаа цаг тухайд нь хийж гүйцэтгэдэггүй

Энэ үйлчилгээ нь Ямар байгууллагад хэрэгтэй вэ?

Байгууллагад болон хүний нөөцөд тулгамдаж буй асуудлуудаа шийдэж,

тавьсан зорилгодоо хүрэх чадвартай болохыг хүсэж буй бүхий л байгууллагад зориулагдсан үйлчилгээ юм.

Хүний нөөцийн менежмент гэж юу?

Хүний нөөцийн менежмент үйлчилгээ нь ТУС шинжилгээ, ТУС оношилгоо, ТУС бэхжүүлэх үйлчилгээнүүд дээр суурилсан

байгууллагын болон хүний нөөцийн тогтолцоог бий болгоход зориулсан цогц үйлчилгээ юм.

Давуу тал

1. Үйлчилгээ авч буй байгууллагын үүсгэн байгуулагч болон багтай нь хамтран тухайн байгууллагын хүний нөөцийн тогтолцоог тухайн байгууллагын тогтолцоотой уялдуулан үзэл баримтлалыг тодорхойлж, батлуулна.

2. Тухайн байгууллагын үүсгэн байгуулагч болон багтай нь хамтран байгууллагын хүний нөөцийн тогтолцоог тухайн байгууллагын тогтолцоотой уялдуулан үзэл баримтлалаа хэрэгжүүлэхэд бий болгох шаардлагатай суурь хэв шинжүүдийг хангасан, дүрмийг боловсруулж, батлуулна.

3. Байгууллагын дүрэмд тусгагдсан хэв шинжүүдийг бүрдүүлэхэд шаарлагатай шийдлүүдийг боловсруулах замаар байгууллагын тогтолцоог бий болгоно.

4. Бий болгосон тогтолцоонд 2 сарын хугацаанд мониторинг хийх замаар шийдлүүдийн сайжруулалтуудыг тогтмол хийнэ.

5. Байгууллагын тогтолцоог бий болгосны дараагаар ТУС Шинжилгээ, оношилгоо хийж, үйлчилгээний тайлан дүгнэлтийг тухайн байгууллагын Үүсгэн байгуулагч болон ажилтнуудад тайлагнана.

Үйлчилгээг үзүүлэх үе шат



Оношилгоо хийх ажлын төлөвлөгөө, хүлээх үүргүүдийг маягтын дагуу боловсруулж, үйлчлүүлэгчид хүргүүлнэ.

Тогтоосон аргачлалын дагуу мэргэжлийн баг Оношилгоог хийнэ. Оношилгооны тайлан дүгнэлтийг тогтоосон маягтын дагуу бэлтгэж, үйлчлүүлэгчид хүргүүлнэ.

Үйлчлүүлэгч байгууллагын оролцогч талуудтай хамтран тухайн байгууллагын үзэл баримтлалыг тодорхойлж, батлуулна.

Үйлчлүүлэгч байгууллагын оролцогч талуудтай хамтран үзэл баримтлалаа хэрэгжүүлэхэд бий болох шаардлагатай суурь хэв шинжүүдийг хангасан дүрмийг боловсруулах.

Үйлчлүүлэгч байгууллагын дүрэмд тусгагдсан суурь хэв шинжүүдийг бүрдүүлэхэд шаардлагатай болон доголдлыг засах шийдлүүдийг боловсруулж, нэвтрүүлнэ.

Үйлчлүүлэгч байгууллагын тогтолцоонд мониторинг хийх, шийдлүүдийг сайжруулах замаар байгууллагын тогтолцоог бэхжүүлнэ.

Үйлчлүүлэгч байгууллагын тогтолцоог бэхжүүлсний дараа ТУС шинжилгээ, оношилгоог хийж, бататгах. Улмаар ТУС бэхжүүлэх үйлчилгээний тайлан дүгнэлтийг бэлтгэж, үйлчлүүлэгч байгууллагад тайлагнана.

Үйлчилгээг үзүүлэх хугацаа

+1 сар

Бусад үйлчилгээ

ТУС шийдлийн үйлчилгээнд хамрагдах хүсэлтийн хуудас

Хүсэлт гаргасан байгууллагын ажилтны мэдээлэл