Төлөвшүүлэлт

Байгууллагын эрүүл мэндийн үйлчилгээ нь ТУС шинжилгээ, ТУС оношилгоо, ТУС бэхжүүлэх үйлчилгээнүүдийг нэгтгэсэн цогц үйлчилгээ юм. Эдгээр үйлчилгээ нь тус бүрдээ бие даасан үйлчилгээг үзүүлдэг. 
1. ТУС шинжилгээ үйлчилгээ нь: 
Аливаа байгууллагын үйл ажиллагааны бодит баримт, өгөгдлүүд дээр тулгуурлан ТУС индексийн аргачлалыг ашиглан гаргасан тоон утгуудыг хэвийн байгууллагын жишиг тоон утгуудтай харьцуулан дүгнэлт гаргах үйлчилгээ юм.   
2. ТУС оношилгоо үйлчилгээ нь: 
Хэвийн байгууллагын ТУС жишиг үзүүлэлтүүдээс шинжилгээгээр тогтоогдсон тоон утгуудын хазайлтыг үндэслэн тухайн байгууллагын үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлж буй доголдлуудыг олж илрүүлэн дүгнэлт гаргаж, дүгнэлтэд үндэслэн доголдлуудыг засаж, залруулахад чиглэгдсэн шийдлүүдийн матриц гаргах үйлчилгээ юм.
3. ТУС бэхжүүлэх үйлчилгээ нь:
Үйлчлүүлэгч байгууллагын үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлж байгаа, эсхүл үзүүлж болзошгүй доголдлуудыг засаж, залруулахад шаардлагатай шийдлүүдийг боловсруулах, нэвтрүүлэх, үр дүнг нь хэмжиж, сайжруулах замаар төлөвшүүлэх цогц үйл ажиллагааг гүйцэтгэх үйлчилгээ юм.

6. Системийн үндсэн шинж чанарыг өөрчлөхгүйгээр тодорхой шинж чанарыг тохируулах замаар бодлогын өөрчлөлтийг хийх боломжийг олгоно.



Үе шат үргэлжлэх хугацаа: 9 сар

Асуулт хариулт

ТУС шийдлийн үйлчилгээнд хамрагдах хүсэлтийн хуудас

Хүсэлт гаргасан байгууллагын ажилтны мэдээлэл