Нийтэлсэн: 2019/10/15

Жавахар Балла-тай хамтарсан айлчлал

Бид 2019.09 сард Австралийн PPI байгууллагын төлөөллүүдтэй хамтран зохион байгуулсан Айлчлалын тухай мэдээг бэлтгэн хүргэсэн. Харин энэ удаа бид Австралийн системийн инженерчлэлийн нийгэмлэгийн Техник хариуцсан захирал Жавахар Баллатай хамтарсан айлчлалыг 2019 оны 9 дүгээр сарын 29-ний өдрөөс 10 дугаар сарын 4-ний өдөр хүртэл нийт 6 хоногийн хугацаанд амжилттай зохион байгууллаа. 

Энэхүү айлчлалын зорилго нь Системийн инженерчлэлийн үйлчилгээг Монгол улсад хэрэгжүүлж буй цор ганц байгууллага “ТУС Солюшн” ХХК-ийн бүтээсэн ТУС шийдэлтэй нарийвчлан танилцах, улмаар хамтран ажиллах чиглэлүүдийг тодорхойлоход оршиж байлаа. 

2019.10.01 Жавахар Балла 

Жавахар Баллагийн тухай товч танилцуулбал:

  • Австрали улсын иргэн

  • Шинэ өмнөд Вэльсийн их сургуулийн Компьютерийн шинжлэх ухаан болон Нисэх хүчний инженерчлэлийн Бакалаврын зэрэг

  • Тус сургуулийн харьяа Австралийн батлан хамгаалахын академийн Системийн инженерчлэлийн Магистрын зэрэг

  • Simulation Australasia (SA) нийгэмлэгийг үүсгэн байгуулагчдын нэг, Мэргэжлийн хөгжлийн хорооны дарга асан

  • Норвеги улсын Aeronautical Information System (NAIS) байгууллагад Багийн удирдагч 

  • 2006-2008 онд SimTecT байгууллагад Хурлын дарга

  • Системийн сэтгэлгээ, загварчлал, инженерчлэлийн чиглэлээр 28 жил ажилласан туршлагатай. 

Айлчлалын хүрээнд МУИС-ийн Эдийн засгийн Профессор Ч.Хашчулуунтай уулзан манай улсын нийгэм, эдийн засгийн байдал төдийгүй өнөө цагийн Монгол улсын хөгжлийн талаарх мэдээллийг авсан юм. 

Мөн “Системийн сэтгэлгээ, загварчлал, инженерчлэл” сэдэвтэй илтгэлээ 2019 оны 9 сарын 30-ны өдөр МУИС-ийн багш, оюутнуудад, 2019 оны 10 дугаар сарын 3-ны өдөр Системийн талаар суурь ойлголт авах хүсэлтэй хүн бүрт нээлттэй тавьсан юм. Түүний илтгэлийг 150 хүн сонсохоор хүрэлцэн ирсэн байлаа.  

Өмнөх болон энэ удаагийн айлчлалаас дүгнэхэд Системийн инженерчлэлийн чиглэлээр үйл ажиллагаагаа тогтвортой явуулж буй Гадаадын томоохон байгууллагууд Монгол улсын системийн инженерчлэлийн хөгжил, тэр дундаа энэ чиглэлээр улсдаа анхдагч ТУС Солюшн ХХК-ийн талаар илүү ихийг мэдэхийг эрмэлзэж байна. Үүнээс гадна тэдний төсөөлснөөс илүү Системийн инженерчлэлийн шийдлүүдийг гарган, өөрсдийн үйл ажиллагаагаа өргөжүүлж буй нь тэдний анхаарлыг маш их татаж байв. Мөн бид олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдөх бүрэн боломжтой гэдгийг баттай мэдэж авлаа. 

Бидний зохион байгуулсан ажлуудад туслалцаа үзүүлсэн Эдийн засгийн Профессор Ч.Хашчулуун болон МУИС-ийн багш, оюутнууд, лекцийг зорин ирж оролцсон бүх хүмүүстээ гүнээ талархал илэрхийлж, цаашдын ажилд нь амжилт хүсье.