Нийтэлсэн: 2020/07/27
"Залуу судлаачдыг дэмжих сан" ТББ-тай хамтран судалсан "Ерөнхий боловсролын сургуулийн жишиг загварын суурь хэв шинжүүдийг тодорхойлж, системийн загвараар дүрслэх нь" судалгааны тайлан хэвлэгдэн гарлаа.

Ерөнхий боловсролын сургуулийн жишиг загварын суурь хэв шинжүүдийг тодорхойлон, "ТУС-Системийн Загвар"-аар загварчлан гаргасан судалгааны тайлан уншигч танд хүрэхэд бэлэн боллоо.
Судалгаанд:
- Судлаачийн бүрэлдэхүүн - 18
- Судалгааны зорилго - “Ерөнхий боловсролын сургуулийн жишиг загварын суурь хэв шинжүүдийг тодорхойлж, системийн загвараар дүрслэх”
- Дараах дэд зорилтуудыг тавьсан:
- Судалгаанд хэрэглэх суурь ойлголтуудыг тодорхойлох
- Ерөнхий боловсролын сургуульд тулгарч буй нийтлэг асуудлуудыг тодорхойлох
- Ерөнхий боловсролын сургуулийн зорилго тодорхойлох
- Ерөнхий боловсролын сургуулийн хэв шинжүүдийг тодорхойлох
- Ерөнхий боловсролын сургуулийн оролцогч талуудыг тодорхойлох
- Ерөнхий боловсролын сургуулийн оролцогч талуудын үүргийг тодорхойлох
- Бага, дунд, боловсролын тухай хуульд системийн шинжилгээ хийх
4. Судалгааны арга аргачлал, хэрэглэгдэхүүн:
- Сэтгэлгээний алгоритм
- Системийн онол, системийн шинжилгээний тухай
- Тохиргоотой Угсардаг Системийн (ТУС) шийдэл
- Хүний эрх төвтэй нийгмийн загвар - ( ХЭТ-16)
- Хүний суурь хэрэгцээний ангилал - Макс Нееф
- Суурь ойлголт тодорхойлсон аргачлал
- Системийн зорилго тодорхойлсон аргачлал
- Системийн оролцогч талуудыг тодорхойлсон аргачлал
- Судалгаанд мөрдсөн зарчмууд
5. Судалгааны үндсэн тайлан
6. Хавсралтаар:
- ЕБС-ийн оролцогч талуудад ихэвчлэн тохиолддог 53 асуудал
- “Бага, дунд боловсролын тухай хууль”-ийг Эрүүл байгууллага бүрдээлэхэд системд заавал байх ёстой 5 дэд тогтолцооны хэв шинжүүдээр шалгасан дүгнэлт
- Ашигласан материалын жагсаалт зэргийг багтаажээ.
Та уг судалгааны тайланг авч уншихыг сонирхож байвал "Максмалл" худалдааны төвийн ард байрлах "Колорадо Бизнес Төв"-ийн 209 тоотод байрлах "Залуу Судлаачдыг Дэмжих Сан" ТББ-ийн номын сангаас авч уншиж болох ба худалдан авахыг хүсвэл үнэ - 10,000₮ бөгөөд 7014-6804 утсаар холбогдог үнэгүй хүргүүлэн авах боломжтой юм.