Нийтэлсэн: 2020/08/25

ТУСТАЙ Мэдээ №9 - 2020.08.25

 
Энэ долоо хоногийн ТУСТАЙ мэдээнд "Байгууллагын зохион байгуулалт"-ын талаар мэдээ нийтлэхийг хүссэн хүсэлт олон ирсний дагуу дараах мэдээллүүдийг бэлтгэлээ.

Зохион байгуулалт нь үндсэн үйл ажиллагааны функцыг тодорхойлохоос эхэлдэг.

 

"Байгууллагын функц" гэж юу вэ?

Бид “Байгууллагын функц” гэсэн ойлголтыг ТУСС шийдлүүдтэй уялдуулан, Суурь ойлголт тодорхойлох аргачлалыг ашиглан дараах байдлаар томъёолсон.

ТУС мэдээллийн сан

Байгууллагын зорилгыг хэрэгжүүлэхэд зайлшгүй хийгдэх шаардлагатай, ижил төстэй, харилцан хамааралтай хэв шинжүүдээр нь төрөлжүүлэн ангилсан ажлуудыг хэлнэ.

Байгууллагын функц нь “Үйл ажиллагаа”, “Ажил”, “Үүрэг” гэсэн ойлголтуудтай зарим хэв шинжээрээ төстэй учраас эндүүрч ойлгох тохиолдол байдаг. Эдгээр ойлголтууд нь ялгаатай хэв шинжүүдтэй, тусдаа ойлголтууд юм. 

Байгууллагад нийтлэг хэрэглэгддэг суурь ойлголтуудаа цэгцтэй, уялдаатай тодорхойлоогүйн улмаас хөдөлмөрийн, цагийн, санхүүгийн нөөцүүд үр ашиггүй зарцуулагдана

 
Та Функц гэдгийг хэрхэн ойлгож байна вэ? 
Хэрэв таны ойлголт биднийхээс ялгаатай бол санал бодлоо хуваалцахад тань
 хэзээд таатай хүлээж авах болно. 
 


Мэдээ бэлтгэсэн:
Зорилтот хэрэглэгчтэй   
харилцах менежер  

Э.Мөнхтуяа   

 

Байгууллагын жишиг функц

Бид хэрэглэгч байгууллагын зорилго, үйл ажиллагааны чиглэлээс үл хамааран тохируулан суурилуулах боломжтой “Системчлэгдсэн байгууллагын жишиг функц”-уудыг тодорхойлж, оюуны өмчид бүртгүүлсэн. 

Тус шийдэл нь төлөвлөх, гүйцэтгэх, шалгах, сайжруулах, манлайлах гэсэн агуулгын хүрээнд боловсруулагдсан "13 функц, 47 дэд функц"-ээс бүрддэг. 

Энэхүү шийдлийг хэрэгжүүлсэнээр байгууллагад дараах үнэ цэнийг бүтээнэ. Үүнд: 

  1. Байгууллагын "урт, дунд, богино хугацааны төлөвлөлт"-үүд оновчтой хийгддэг болно
  2. Байгууллагын зохион байгуулалтын бүтэц оновчтой боловсруулагдана
  3. Байгууллагын газар, хэлтэс, нэгж, ажилтнуудын ажил, үүргүүд нь хоорондоо уялдаатай, үүргийн эзэнгүйдэлгүй, давхцалгүй боловсруулагдана.
  4. Ажил, үүргүүдийг оновчтой тодорхойлсоноор ажилтнуудад шаардлагатай ур чадварын нөөцийн хэрэгцээг оновчтой тодорхойлох суурь боломж бүрдэнэ.
  5. г.м
Танай байгууллага функцуудээ тодорхойлсон уу? Тодорхойлсон бол хэдэн функц байна вэ?  
Та байгууллагын шинэчилсэн танилцуулгыг үзэхийг хүсвэл ЭНД дарна уу.
 


Мэдээ бэлтгэсэн:
 Зорилтот хэрэглэгчийг  
дэмжих газрын дарга  

Б.Мандхай   

 
 “Pitch Day” 
Санаагаа бодитоор хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт татах өдөр
Прототайпаа өсөлттэй бизнес болгох эхлэлийг тавих өдөр

Бизнес эрхлэхийг хүсч буй хүн бүрт санхүү/хөрөнгө оруулалт/-гийн тодорхой асуудал үүсдэг. Дэлхийн зах зээл дээр шинээр гарч ирж буй Startup бизнесүүд эхний жилдээ 20%, хөрөнгө оруулалт татаж чадсан ч 34%, 5 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаагийн 50% нь дампуурдаг бол үлдсэнээс 10% нь л 10 жилийн босгыг давсан үйл ажиллагаа явуулдаг гэсэн судалгаа гарсан байна. 
 
Тэгвэл дампуурч байгаагийн шалтгаан яг юу вэ? Оношлогооны дүгнэлтээр дараах шалтгаанууд нөлөөлсөн байна.
Бүтэлгүйтлийн үндэс нь “Startup”-уудад байгууллагын систем буюу тогтолцоо бүрдээгүй байдаг гэсэн дүгнэлт гарч ирсэн.
 
“Сократус Стартап Студио” ХХК нь “ТУС Солюшн” ХХК-тай хамтран мэдээллийн технологи, инноваци ашиглан харьцангуй давуу тал бүхий шийдэл боловсруулсан Стартапуудыг ирээдүйд өсөлттэй, хэвийн үйл ажиллагаатай бизнесийн системийг нь хамтран бүтээх хөтөлбөрт хамруулж байна. 

Хөтөлбөрт хамрагдах сонирхолтой Стартапуудыг сонгон шалгаруулдаг “Pitch Day” арга хэмжээг тэгш тоотой сар бүр нээлттэйгээр зохион байгуулж, хөрөнгө оруулах байгууллагуудыг сонгодог.

Энэ удаагийн “Pitch Day” шалгаруулалт 2020.08.21-ний өдөр болж өндөрлөсөн бөгөөд дараагийн сонгон шалгаруулалт нь 2020.10 дугаар сард зохион байгуулагдах юм. 


Мэдээ бэлтгэсэн:
 Зорилтот хэрэглэгчтэй  
харилцах мэргэжилтэн  

Б.Баттүвшин   

 
Эрхэм уншигчид та бүхний хүсэлтийн дагуу бид Системийн Инженерчлэл болон Нийгмийн нэгж системийн бүхий л мэдээллүүдийг 7 хоног бүр танд бэлтгэн хүргэх болно.
Та бүхэндээ баярлалаа.
 
Хэрвээ та илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах, санал хүсэлт илгээхийг хүсвэл
И-мэйл: info@tussolution.mn Утас: 7014-9761 руу холбогдоно уу.

Та энэ мэдээллийг 7 хоног бүр и-мэйлээр авахыг хүсвэл ЭНД дарж форм бөглөнө үү.

Танд амжилт хүсье ! Баярлалаа.