Нийтэлсэн: 2020/08/04

ТУСТАЙ Мэдээ №8 - 2020.08.04

 

Ухаалаг хот гэж юу вэ?

Таны бодлоор “Ухаалаг хот” гэж ямар хэв шинжтэй хотыг хэлэх вэ?

    "Ухаалаг хотын жишиг загвар боловсруулах нь" судалгааны баг "Хот" болон "Ухаалаг хот" гэх ойлголтуудыг дараах байдлаар тодорхойлжээ. 

   Хот гэж хүмүүс суурь хэрэгцээгээ харилцан, хүртээмжтэй, тогтвортой хангахад шаардлагатай нөхцөлийг бүрдүүлэх зориулалттай, газар зүйн байршил болон бусад байгалийн давуу талтай нутаг дэвсгэрт тогтвортой оршдог, зорилгоо хэрэгжүүлэхэд шаардлагатай суурь бүтэцтэй, оршин суугчид нь харилцан уялдаатай нийтлэг үүрэг хүлээдэг нийгмийн нэгж систем.

    Ухаалаг хот гэж өгөгдлүүдийг бүрэн, тасралтгүй цуглуулан, чанартай өгөгдлийн сан бүрдүүлж боловсруулах замаар тулгарсан асуудлуудаа тухай бүр шуурхай танин мэдэж асуудал үүсгэж буй шалтгаануудыг арилгах чадвартай хот.

Та “Ухаалаг хотын жишиг загвар боловсруулах нь” судалгааны үр дүнгийн тойм мэдээллийг энэ дугаарын дараах мэдээнээс уншина уу.


Мэдээ бэлтгэсэн:
Зорилтот хэрэглэгчтэй   
харилцах мэргэжилтэн   

Б.Баттүвшин   

 

Ухаалаг хотын жишиг загвар

Бид өмнөх дугаарын ТУСС шийдэл мэдээгээр “Нийгмийн нэгж системийн жишиг логик зураглал” шийдлийг танилцуулсан. Тэгвэл энэ дугаарт дээрх логик зураглалын шийдлийг суурь болгон боловсруулсан “Ухаалаг хотын жишиг загвар” шийдлийг танилцуулж байна.

“Залуу судлаачдыг дэмжих сан” ТББ болон “ТУС Солюшн” ХХК хамтран боловсруулсан тус шийдэл нь дараах онцлогтой. Үүнд:

  1. Ухаалаг хот нь Нэгдсэн зорилготой байх бөгөөд синергистик 59 хэв шинжээс бүрдэх "Сайн сайхан байдлын индекс"-ээр зорилгоо хэмждэг.
  2. Ухаалаг хот нь нийт 27 оролцогч талтай /Оршин суугч, Үйлчилгээний бүлгүүд/ бөгөөд оролцогч тал бүр нь дахин задрах дэд систем болно.
  3. Оролцогч талуудын хүртэх үр шим хэсэгт  Хүний суурь хэрэгцээ-г суурь болгон боловсруулсан шийдлүүдийг тусгаснаараа илүү хүн төвтэй загвар болж чадсан.
  4. Нэгдмэл зорилгоо хэрэгжүүлэх чадвартай системд зайлшгүй байх 5 дэд тогтолцоонд /Зорилгын тайллын, Мэдээллийн урсгалын, Үүргийн гүйцэтгэлийн, Эргэх холбооны, Хэмжүүр үзүүлэлтийн дэд тогтолцоо/ суурилсан шийдлүүд багтаасан. 
  5. ...г.м
Ухаалаг Улаанбаатар хотын жишиг загвар боловсруулах нь” судалгааны ажлыг гүйцэтгэж буй, НИТХ-тай хамтран ажиллах хүрээнд илүү дэлгэрэнгүй мэдээлэл хүргэх боломжгүй учир та бүхэн судалгааны тайлан гарахад дэлгэрэнгүй танилцана уу. Баярлалаа.


Мэдээ бэлтгэсэн:
 Залуу судлаачдыг дэмжих сангийн  
Судлаач   

Л.Долгор   

 
Ухаалаг хотын жишиг загварыг INCOSE-IS Virtual 2020 арга хэмжээнд амжилттай танилцуулсанаар хамтран ажиллах саналууд ирсээр байна.
 
“Залуу судлаачдыг дэмжих сан” ТББ-ын Тэргүүн Д.Жаргалсайхан маань “Ухаалаг хотын жишиг загвар боловсруулах нь” судалгааны үр дүнг 2020.07.20-22-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “Virtual INCOSE IS 2020” олон улсын хуралд амжилттай танилцуулж, хамтран ажиллах саналуудыг авсаар байна.
Өнөөдрийн байдлаар дараах байгууллагуудаас хамтран ажиллах санал ирээд байна. Үүнд:
  1. "Smart Cities World" байгууллага нь цаашид хамтран ажиллах хүсэлтэй байгааг илэрхийлэн, бид хэлэлцээрийн түвшинд ажиллаж байна.
  2. “Stevens Institute of Technology”-ийн Ph.D Mo Mansouri уг судалгааг сайшаан, цаашдын судалгаанд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн.
  3. "Нийслэлийн ИТХ”, “Залуу судлаачдыг дэмжих сан” ТББ, “Сократус Студио” ХХК-тай хамтран “Ухаалаг Улаанбаатар хотын жишиг загвар боловсруулах нь” судалгааны ажлыг гүйцэтгүүлэхээр тохирч хамтран ажиллаж байна.


Мэдээ бэлтгэсэн:
 Гүйцэтгэх захирал  
Б.Баярцэнгэл   

 
Хэрвээ та илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах, санал хүсэлт илгээхийг хүсвэл
И-мэйл: info@tussolution.mn Утас: 7014-9761 руу холбогдоно уу.

Та энэ мэдээллийг 7 хоног бүр и-мэйлээр авахыг хүсвэл ЭНД дарж форм бөглөнө үү.

Танд амжилт хүсье ! Баярлалаа.