Нийтэлсэн: 2020/07/02

ТУСТАЙ Мэдээ №7 - 2020.07.02

 

Шийдэл гэж юу вэ?

Системийн архитектур хөгжүүлэлтийн газраас хэлэлцэн дараах байдлаар “Шийдэл” гэх ойлголтыг тодорхойлсон.

        ТУС ойлголт

Асуудлыг шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай ойлголтуудыг тодорхойлох, өгөгдөлд хөрвүүлэх, ангилах, үйлдлүүдийг тогтоох, дэс дараалалд оруулах, тэдгээрийг хооронд нь уялдуулах цогц санааг баримтжуулсан хэлбэрийг хэлнэ.

Байгууллагын хувьд шийдэл гэдэгт дүрэм, журам, алгоритм, аргачлал, маягт, зураглал багтах бөгөөд шийдлүүдийг багтаамж, агуулгаар нь доорх байдлаар дүрсэлж, оюуны өмчид бүртгүүлсэн.

Шийдэл болон түүний төрлүүдийг ангилалгүй, буруу ойлголтоор ойлгох нь шийдэл боловсруулах, тухайн хүндрэлд тохирсон шийдэл олоход сөрөг нөлөө үзүүлдэг.





Мэдээ бэлтгэсэн: Хүний нөөцийн мэргэжилтэн   
Э.Хулан   

 

Нийгмийн нэгж системийн жишиг логик зураглал

     Байгууллага бол нийгмийн нэгж систем гэдэгтэй хэн ч маргахгүй гэдэгт итгэлтэй байна. Тэгвэл байгууллагынхаа системийг логикоор дүрсэл гэвэл Та хэрхэн дүрслэх вэ?

Манай шийдэл хөгжүүлэлтийн баг Нийгмийн нэгж системийн жишиг логик зураглалыг боловсруулан, оюуны өмчид бүртгүүлсэн.



Энэхүү шийдэл нь дээрх байдлаар харагдах бөгөөд дараах онцлог, давуу талуудтай юм. Үүнд: 

  • Аливаа зорилготой үйл ажиллагааны Төлөвлөх, Гүйцэтгэх, Шалгах, Сайжруулах гэсэн үндсэн 4 функц дээр Манлайлах функцийг нэмж, суурь болгон ашигласан.
  • Системд зайлшгүй байдаг суурь 5 аксиомд тулгуурласан.
  • Нийгэм болон нийгмийн нэгж системүүд /гэр бүл, байгууллага, нам, баг хамт олон/-ийг логикоор дүрслэх суурь нь болно.
  • Тухайн системийн оролцогч талууд нь тодорхой харагдана.

Зураглалыг товчоор тайлбарлавал, тухайн системийн оролцогч талууд ижил утгаар ойлгох  Нэгдсэн зорилгоо тодорхойлж, зорилгоо хэрэгжүүлэхийн тулд урт, дунд, богино хугацааны үр дүнгээ, үр дүнд хүрэх үйл ажиллагааны “Төлөвлөгөө”-г боловсруулна. Оролцогч талууд зорилго руу чиглэсэн харилцан уялдаатай “үүргүүд”-ээ тодорхойлж, гүйцэтгэнэ. Үүргийн гүйцэтгэл, үр дүнгээ тасралтгүй хэмжих замаар “Хүрсэн түвшин”-г тодорхойлж, дүгнэлт /мониторинг/ гаргана. Оролцогч талууд үүргийн гүйцэтгэл, үр дүнгээс хамаарч тохирсон “Үр шим” хүртэх замаар хэрэгцээгээ хангана. Мониторингийн дүгнэлтээр “Оношилгоо”-г шуурхай, чанартай хийж, системийн доголдлуудыг илрүүлнэ. Системийн доголдлуудыг арилгах ажлуудыг төлөвлөх, оролцогч талуудын дараагийн хэрэгцээ, шаардлагуудыг тодорхойлно. Энэ бүтэн эргэлт нь “Системийн тогтвортой, ашигтай үйл ажиллагааг хангах” шийдэл юм.



Мэдээ бэлтгэсэн:
 Зорилтот хэрэглэгчтэй  

харилцах менежер  
Э.Мөнхтуяа   

 

“ТУС Солюшн” ХХК
Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банк”-ны
Монгол дахь зөвлөх гишүүнээр элслээ.

Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банк нь 2009 оноос эхлэн Монгол улсын зөвлөх байгууллагуудтай хамтран зөвлөх үйлчилгээ болон түүнийг санхүүжүүлэх тал дээр хамтран ажиллаж байгаа юм. Одоогийн байдлаар 600 гаруй төсөл, Монгол улсад хэрэгжүүлсэн, хэрэгжүүлж байгаа нийт 111 төсөл, 1,966,000,000 еврогийн санхүүжилт үзүүлж, 922,000,000 еврогийн санхүүжилтийн төсөл хэрэгжиж байгаа нь эдийн засгийг дэмжих, байгууллагын хөгжлийг хурдасгах, “Ноу-Хау”-ыг түгээх чиглэлээр хийсэн томоохон хөрөнгө оруулалт гэдэг нь шууд харагдаж байна.

“ТУС Солюшн” ХХК нь тус байгууллагын зөвлөх гишүүнээр элссэн нь Цар тахлын үеэр үйл ажиллагаа нь доголдож, санхүүгийн чадамж нь буурсан, эсвэл санхүүгийн бололцоогүй боловч манай үйлчилгээг авах сонирхолтой байгууллагуудад боломж олгож байгааг дуулгахдаа таатай байна.

Дашрамд дурдахад, бид үйлчлүүлэгч байгууллагуудаа дэмжих зорилгоор нэгж хэрэглэгчийнхээ /ажилтан/ төлбөрийг 10$ болгосон. 

 We engineer Bright future
 



Мэдээ бэлтгэсэн: Системийн шинжээч  
Т.Ариунаа   

 
Хэрвээ та илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах, санал хүсэлт илгээхийг хүсвэл
И-мэйл: info@tussolution.mn Утас: 7014-9761 руу холбогдоно уу.

Та энэ мэдээллийг 7 хоног бүр и-мэйлээр авахыг хүсвэл ЭНД дарж форм бөглөнө үү.

Танд амжилт хүсье ! Баярлалаа.