Нийтэлсэн: 2020/06/15

ТУСТАЙ Мэдээ №6 - 2020.06.15

 

ТУС Системчлэх үйлчилгээг авч буй “Нүүдэлчний Соёл” ХХК
ISO - 9001:2015 чанарын шаардлагыг хангаж, гэрчилгээгээ гардан авлаа.

     “Нүүдэлчний Соёл” ХХК нь 2001 онд байгуулагдсан бөгөөд 2019 оны 06-р сараас өнөөдрийг хүртэл 1 жилийн хугацаанд манай ТУСС Системчлэх үйлчилгээг авч байгаа юм.
  Үйлчилгээний үр дүнд "Нүүдэлчний соёл" ХХК-ийн тогтолцоо нь ТУСС Байгууллагын эрүүл мэндийн төлөв байдлын ASA-II буюу "Эрсдлийг эсэргүүцэх чадвартай, тэсвэртэй систем" ангилалд хамаардаг болсон юм. Бид хэрэглэгч байгууллагадаа нэвтрүүлсэн шийдлүүдийнхээ үнэ цэнийг турших зорилгоор “Олон улсын Чанарын менежментийн тогтолцоо” ISO 9001:2015 стандартын Аудитыг мэргэжлийн байгууллагаар хийлгэсэн. Анхны шалгалтын дүнгээр уг стандартын нийт шалгуурын 80%-ийг хангасан ба сайжруулалтыг хамтдаа шуурхай хийж гүйцэтгэн ISO 9001:2015 гэрчилгээг амжилттай гардан авлаа.

Бид зорилтот хэрэглэгчиддээ "ТУСС үйлчилгээг авснаар ISO стандартыг хангаж, гэрчилгээ авах боломжтой болсон" гэдгээ дуулгахдаа туйлын таатай байна. 



Мэдээ бэлтгэсэн:
 Системийн шинжээч  
Ц.Ринчинсүрэн  
 

 

Байгууллагын тогтолцооны
түргэвчилсэн оношилгооны шийдэл "ТУСС Сорил"

Та байгууллагадаа тулгардаг олон, олон асуудлууд, тэдгээр асуудлуудыг үүсгэдэг суурь шалтгаан буюу тогтолцооны доголдлоо илрүүлмээр байна уу?

Бид байгууллагуудад "Байгууллагын тогтолцооны түргэвчилсэн оношилгооны шийдэл - ТУСС Сорил" -ыг үнэ төлбөргүйгээр хийж өгч байна.

Энэхүү сорил нь манай оюуны өмчид бүртгэлтэй "Зорилгоо хэрэгжүүлэх чадвартай системчлэгдсэн байгууллагын хэв шинжүүдийн матриц" шийдэлд суурилан боловсруулсан аргачлал юм.

Сорил хийлгэхийг хүсвэл ЭНД дарж, хүсэлтийн маягтыг бөглөн илгээснээр манай мэргэжилтэн тантай холбогдох болно.



Мэдээ бэлтгэсэн:
 Системийн шинжээч   
Б.Тэргэл   

 
"Дижитал шилжилт" гэж юу вэ?
     
Манай Системийн Архитектур Хөгжүүлэлтийн газраас тус ойлголтыг системийн инженерчлэлийн аргаар тодорхойлж байгууллагын үйл ажиллагаанд ашиглаж байна.
 
     ТУС ойлголт:
Системийн нэгдмэл зорилгыг хэрэгжүүлэхэд шаардлагатай чанартай өгөгдлийг бий болгож тасралтгүй суралцах нөхцлийг бий болгох үйл ажиллагаа юм.
 
     Хүмүүс ихэвчлэн дижитал шилжилт гэхээр ямар нэгэн дижитал пдатформ эсвэл "IT шийдэл"-ийг хэлж байна гэж боддог. Гэвч энэ ойлголт нь түүнээс илүү системийн нэгдсэн ойлголтыг дижитал хэлбэр лүү шилжүүлж түүнийгээ сайжруулан хөгжүүлэх, суралцах үйл ажиллагаа юм.
 
Аж үйлдвэрлэлийн 4 дүгээр хувьсгалд ашиглах хамгийн түгээмэл үгсийн нэг болох Дижитал шилжилтийг 1 утгаар ойлгохгүй байх нь системийн хөгжлийг удаашруулах сөрөг нөлөөтэй юм.
 


Мэдээ бэлтгэсэн:
 Системийн Архитектур  
Хөгжүүлэлтийн газрын дарга  

Б.Баярцэнгэл  

 
Хэрвээ та илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах, санал хүсэлт илгээхийг хүсвэл
И-мэйл: info@tussolution.mn Утас: 7014-9761 руу холбогдоно уу.

Та энэ мэдээллийг 7 хоног бүр и-мэйлээр авахыг хүсвэл ЭНД дарж форм бөглөнө үү.

Танд амжилт хүсье ! Баярлалаа.