Нийтэлсэн: 2020/06/08

ТУСТАЙ Мэдээ №5 - 2020.06.08

 

“INCOSE IS-2020” виртуал арга хэмжээнд
Ухаалаг хот - Smart City” судалгааны  тайланг танилцуулна.

 

2018 онд дэлхийн нийт хүн амын 44.7% нь /3.4 тэрбум хүн/ хөдөө, тосгоны бүс нутагт, 55.3% /4.2 тэрбум хүн/ нь хот, суурин газарт амьдарч байсан хэмээн “World Happiness Index 2020” судалгааны тайланд дурджээ. Харин уг судалгааны дүнд эдгээр статистик үзүүлэлтүүд нь 2050 он гэхэд 31.6% /3.1 тэрбум хүн/ болон 68.4% /6.7 тэрбум хүн/ болж тус, тус өөрчлөгдөнө гэж таамагласан байна. Үүнээс үзэхэд хот суурин газар амьдрахыг хүссэн хүний хэрэгцээ шаардлагаас үүдэн тус бүс нутгийн төлөвлөлтийг илүү ухаалаг, цогц шийдэлтэй болгох шаардлага урган гарч байна.

Дээрх шаардлагад үндэслэн 2020 оны 1 дүгээр сард “INCOSE Smart City” ажлын хэсэг үүсгэн байгуулагдсан бөгөөд “ТУС Солюшн” ХХК нь INCOSE-ийн гишүүн байгууллагын хувьд тус ажлын хэсэгт орж, хамтран ажиллаж эхэлсэн. Энэхүү хамтын ажиллагаагаар бид “Нийгмийн Системийн Инженерчлэл”-ийн аргыг ашиглан "Ухаалаг хотын жишиг загвар боловсруулах" судалгааны ажлыг гүйцэтгэж байна. Мөн 2020 оны 7 дугаар сард зохион байгуулагдах “Virtual INCOSE IS-2020” арга хэмжээний үеэр судалгааны ажлын тайлангаа  танилцуулахаар төлөвлөж байна.


Мэдээ бэлтгэсэн:
Бизнесийн системийн  
ахлах инженер
   
Х.Ариунболд   

 

Ажил төлөвлөх ДИЖИТАЛ шийдэл

"TUS D+" дижитал платформын гол шийдлүүдийн нэг нь “Төлөвлөлтийн дижитал шийдэл” юм. Энэхүү шийдэл нь үндсэн 3 хэсэгтэй. Үүнд:

  1. Үйл ажиллагааны жилийн төлөвлөгөө

  2. Газар, нэгж, ажилтнуудын 7 хоногийн төлөвлөгөө

  3. Төлөвлөсөн ажил зохицуулах

Байгууллагынхаа үйл ажиллагааны төлөвлөгөөг жилийн алслалттай төлөвлөж дижитал платформд оруулж өгснөөр төлөвлөсөн ажлуудаа хугацаагаар болон газар, нэгжээр бүлэглэн харж болно. 7 хоног бүр гүйцэтгэх шаардлагатай ажлуудад зарцуулагдах цагийн нөөцийг өмнөх 7 хоногт нь төлөвлөдөг бөгөөд ажлуудыг цуцлах, хойшлуулах функцууд нь удирдах албан тушаалтнуудаар баталгаажин гүйцэтгэгддэг юм.
"TUS D+" дижитал платформ дах үйл ажиллагааны төлөвлөгөөнд ажил нэмэх эрхийг ажилтан бүрт олгох боломжтой учир жилийн үйл ажиллагааны явцад үүссэн ажлуудыг нэмж төлөвлөхөд маш хялбар юм.

Төлөвлөлтийн дижитал шийдлийг байгууллагадаа нэвтрүүлснээр дараах давуу талууд бий болно. Үүнд:  

    1. Ажлын үе шат бүртээ хугацаа тавин төлөвлөх боломжтой болно. 
    2. Ажлаа дэд функц, төрөл, газар, нэгж, хариуцах ажилтнаар нь
        ангилан төлөвлөх боломжтой болно

    3. Ажлын төлөвлөгөөгөө тухай бүрт нь шинэчлэн, сайжруулах боломжтой
        болно.

    4. Байгууллагын хэмжээнд төлөвлөсөн нийт ажлаа цогцоор нь харах
        боломжтой болно.

    5. Ажилтнууд хоорондын мэдээллийн урсгал сайжирна.

Дижитал шийдэл нь сонголт биш, хэрэгцээ шаардлага юм.


Мэдээ бэлтгэсэн:
 Дижитал системийн инженер   
Г.Батхишиг   

 
"СААД" гэж юу вэ?

   Хүндрэлийн 4 суурь ойлголт болох “Асуудал, Доголдол, Саад, Бэрхшээл”-ийн сүүлийн ойлголт болох СААД-ыг манай байгууллагад дараах байдлаар тодорхойлон үйл ажиллагаандаа ашиглаж байна.

        ТУС ойлголт: 

Тухайн зорилгыг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлж байгаа болон үзүүлж болзошгүй зорилгыг хэрэгжүүлэгч өөрчилж чаддаггүй байгалийн болон нийгмийн үзэгдэл, хүчин зүйлийг СААД гэнэ.

Бэрхшээлээс ялгарах онцлог нь СААД-ыг өөрчлөх боломжгүй, түүнд дасан зохицох шаардлагатай хүчин зүйл юм.

Энэхүү ойлголтыг таньж мэдсэнээр: 

  1. Нөөцийг хэмнэх давуу талуудтай юм.
  2. Зорилгын хэрэгжилтэд эерэгээр нөлөөлөх
  3. Ойлголтын зөрүү үүсэхгүй
  4. Та эдгээр ойлголтуудыг таньж мэдсэнээр та болоод таны гэр бүл, найз нөхөд, хамт олон тань бусад ойлголтуудтай нь эндүүрэхгүй.


Мэдээ бэлтгэсэн:
 Зорилтот хэрэглэгчтэай  
харилцах мэргэжилтэн  

Б.Баттүвшин   

 
Хэрвээ та илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах, санал хүсэлт илгээхийг хүсвэл
И-мэйл: info@tussolution.mn Утас: 7014-9761 руу холбогдоно уу.

Та энэ мэдээллийг 7 хоног бүр и-мэйлээр авахыг хүсвэл ЭНД дарж форм бөглөнө үү.

Танд амжилт хүсье ! Баярлалаа.