Нийтэлсэн: 2020/06/01

ТУСТАЙ Мэдээ №4 - 2020.06.01

 

Bloomberg телевизийн "Made in Mongolia" нэвтрүүлэгт
“ТУС Солюшн” ХХК оролцлоо.

 

     Монголд Системийн Инженерчлэлийн чиглэлээр цогц үйл ажиллагаагаа явуулдаг “ТУС Солюшн” ХХК нь өөрсдийн ажил, үйлчилгээг танилцууллаа. Уг нэвтрүүлэгт манай байгууллагаас Гүйцэтгэх Захирал Д.Жаргалсайхан, Зорилтот хэрэглэгчийг дэмжих газрын дарга Б.Мандхай, Системийн инженерчлэлийн үйлчилгээний газрын дарга О.Зоригт, Системийн архитектур, хөгжүүлэлтийн газрын дарга Б.Баярцэнгэл нар оролцон байгууллагынхаа үйлчилгээний онцлог, давуу тал болон зах зээлийн төлөв байдал, ирээдүйн зорилгын талаар ярилцсаныг үзэгч та бүхэн ирэх долоо хоногт гарах “Bloomberg” телевизийн Made in Mongolia нэвтрүүлгээр хүлээн авч үзнэ үү.

 

               Нэвтрүүлэг гарах өдөр       Цаг

                2020.06.08 - Даваа гараг     20:00
                2020.06.09 - Мягмар            11:30
                2020.06.10 - Лхагва              22:00
                2020.06.11 - Пүрэв                20:00
                2020.06.12 - Баасан              11:30
                2020.06.13 - Бямба               20:00

                2020.06.14 - Ням                   11:30


Мэдээ бэлтгэсэн: Системийн шинжээч   
Б.Алтангэрэл 
 

 

 

TUS D+” зайнаас ажиллах дижитал платформ
Аж үйлдвэрийн 4-р хувьсгалын хөтөч

    Системийн инженерчлэл болон танин мэдэхүйн шинэ технологи дээр суурилсан шинэлэг аргууд олноор төрөн гарч байгаагийн нэг нь “TUS D+” зайнаас ажиллах дижитал платформ юм.

Дижитал платформ бол байгууллагын системийн хурдасгуур юм. Энэ нь эрүүл системтэй байгууллагыг илүү хурдан сайжрах, хөгжих, дэвших боломжоор хангаж, харин доголдолтой системтэй байгууллагыг илүү хурдан муутгаж, унагаах хурдасгуур нь болж байгаа юм.

Дижитал шилжилт хийх төслүүдийн 70% нь
төлөвлөсөн үр дүндээ хүрч чаддаггүй.

Дэлхий даяар үүсээд буй онцгой нөхцөл байдал нь "Аж үйлдвэрийн 4-р хувьсгал"-ыг хурдасгаж, байгууллагуудыг дижитал шилжилт рүү хөтөлж байна. Үүний тод жишээ нь байгууллагуудын олон талт алсын зайн үйл ажиллагаа юм. 

“In this fast changing, Digital transformation is not an option,
it is a necessity.”

/Хурдтай өөрчлөгдөж буй өнөө үед Дижитал шилжилт бол сонголт биш зайлшгүй шаардлага юм/

Chief Financial Officer /Санхүүгийн гүйцэтгэх захирал/ , Red Hat

Дээрх дижитал шилжилтийн гол хэв шинжүүдэд тулгуурлан ажлын гүйцэтгэл, үр дүнг хянах “Хяналтын дижиталжуулсан систем” болох “TUS D+” нь байгууллагын удирдлагуудын шийдвэр гаргалтад нөлөөлөх чанартай өгөгдлүүдийг дижитал хэлбэрт нэгтгэн харах боломжийг бүрдүүлсэн платформ юм.

TUS D+ платформд үүсч буй чанартай өгөгдлүүд нь дараах хэв шинжүүдийг агуулсан байна:

  1. Баримт нотолгоотой
  2. Тухайн цаг мөчийн
  3. Бодитой
  4. Жигдрүүлсэн
  5. Иж бүрэн
  6. Уялдсан

Чанартай өгөгдөл дээр суурилсан, цаг үеэ олсон шийдвэр гаргах, байгууллагадаа тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх шийдэл хайж байвал
TUS D+” үйлчилгээг санал болгож байна.

 


Мэдээ бэлтгэсэн:
 
Системийн архитектур,
хөгжүүлэлтийн газрын дарга  
Б.Баярцэнгэл   

 
"БЭРХШЭЭЛ" гэж юу вэ?
     Манай байгууллагын 2018 оны дунд хугацааны зорилгыг тодорхойлох хэлэлцүүлгээр бэрхшээл гэх ойлголтыг дараах байдлаар хэлэлцэж тодорхойлсон.

ТУС ойлголт: 

Тухайн зорилгыг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлж байгаа болон үзүүлдэг, зорилгыг хэрэгжүүлэгчийн өөрчлөх боломжтой байгалийн болон нийгмийн үзэгдэл, хүчин зүйлийг БЭРХШЭЭЛ гэнэ.

Нийгмийн нэгж систем болон түүнд гүйцэтгэгдэж буй ажлуудад ямар нэгэн байдлаар бэрхшээл тулгардаг. 

Үүнийг жишээ татан тайлбарлавал:

Монгол улсын хувьд ФАТФ-аас гаргасан “Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх болон үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх олон улсын стандарт”-ын дагуу зөвлөмж хүргүүлэн “СААРАЛ” жагсаалтанд оруулсан нь Монгол улсын гадаад хөрөнгө оруулалтын урсгалд сөрөг нөлөө үзүүлж буй “БЭРХШЭЭЛ” болж байсан юм. ФАТФ-аас ирүүлсэн шаардлагуудын дагуу “Санхүүгийн зохицуулах хороо”-ын ажлын хэсэг шуурхай ажиллаж, хэрэгжүүлсэн ажлын үр дүнгийн талаарх тайлангаа амжилттай хамгаалж чадсанаар Монгол улс нь олон улсад “APG” зэрэглэлтэй болж бэрхшээлийг арилгаж чадсан.

Энэхүү ойлголтыг таньж мэдсэнээр: 
  1. Та болоод таны гэр бүл, найз нөхөд, хамт олон тань бэрхшээлийг асуудал, доголдол, саад гэх ойлголтуудтай эндүүрэхгүй

  2. Ойлголтын зөрүү үүсэхгүй

  3. Зорилгын хэрэгжилтэд эерэгээр нөлөөлөх

  4. Нөөцийг хэмнэх давуу талуудтай юм.


Мэдээ бэлтгэсэн:
 Бизнесийн системийн шинжээч  

П.Үүрийнтуяа   

 
Хэрвээ та илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах, санал хүсэлт илгээхийг хүсвэл
И-мэйл: info@tussolution.mn Утас: 7014-9761 руу холбогдоно уу.

Та энэ мэдээллийг 7 хоног бүр и-мэйлээр авахыг хүсвэл ЭНД дарж форм бөглөнө үү.

Танд амжилт хүсье ! Баярлалаа.