Нийтэлсэн: 2020/05/28

ТУСТАЙ Мэдээ №3 - 2020.05.28

 

"ТУС Солюшн” ХХК-ийн
Гүйцэтгэх захирал Д.Жаргалсайхан “Эко телевиз”-ийн
Сайн байна уу, Захирал аа” нэвтрүүлэгт оролцлоо.

             Нэвтрүүлгийг ЭНД дарж үзнэ үү.

Нэвтрүүлгийн агуулгыг сийрүүлбэл:

  1. Системийн сэтгэлгээ
  2. Байгууллагад нөлөөлөх гадаад хүчин зүйлс - нийгэм, эрх зүй
  3. Монголчуудад хамгийн хэрэгтэй зүйл бол Цэгцтэй ойлгол
  4. Байгууллагын ойлголтын зөрүү нь голлох асуудал
  5. Үндсэн хуульд заасан эрх, үүргүүд
  6. Сэтгэлгээний учир шалтгааны холбоос гэх сэдвүүдийн хүрээнд ярилцлаа. 

Ярилцлагын голлох ишлэлүүдээс дурьдвал:

  1. Асуудал бол бидний сүүдэр дагаж байгаа юм шиг байнгын дагуул юм. 

  2. Нийгмийн системд үүрэггүй ганц юм цохиж явдаг нь нөгөө Улс төрийн намууд байгаад байгаа юм.

  3. Бидний оюун санаанд байгаа нэг том сэтгэлгээний доголдол бол мөнгөтэй байжийж л юм хийдэг гэдэг сэтгэлгээ байдаг. 

  4. Монголчуудад сэтгэлгээний 2 хэв шинж байна гэж би харж байна. Нэгдүгээрт нь сайн талаасаа задгай бөгөөд хүлээсгүй /чөлөөтэй/, Нөгөөх нь маш замбараагүй сэтгэдэг. Үүнийг л цэгцтэй болгочихвол Монгол хүнд хийж чадахгүй юм "үгүй" гэж боддог доо.


Мэдээ бэлтгэсэн:
Зорилтот хэрэглэгчтэй   
харилцах мэргэжилтэн   

Б.Баттүвшин   

 

Асуудал - Шийдэл нэвтрүүлгийн эхний дугаарт
Ажилтнууд тогтвор, суурьшилгүй ажилладаг” асуудлыг хэлэлцлээ.

 

             Нэвтрүүлгийг ЭНД дарж үзнэ үү.

     Манай “ТУС Солюшн” ХХК 2 долоо хоногт тутамд нэг удаа “Асуудал-Шийдэл” гэдэг нэртэй хэлэлцүүлэг нэвтрүүлгийг бэлдэж явуулахаар төлөвлөж байна. Уг хэлэлцүүлгээр байгууллагын өмнө тулгардаг асуудлууд, тэдгээрийг үүсгэдэг суурь шалтгаануудыг системийн загварт суурилсан онолын үүднээс шинжилж, үр дүнг нь хэлэлцүүлэхээр зорьж байгаа юм. Мөн тухайн асуудлыг шийдвэрлэх боломжит арга замуудыг эрэлхийлэх, боловсруулах санаануудын ерөнхий санааг гаргах, зөвлөх зорилгыг тавьж байна. 

     Нэг удаагийн хэлэлцүүлгээр нэг асуудлыг тойруулан хэлэлцэнэ. Эхний дугаарт “Ажилтнууд тогтвор, суурьшилгүй ажилладаг” гэсэн хүний нөөцийн асуудлыг сонгон хэлэлцлээ.  

     Дараа дараагийн хэлэлцүүлгийг ажил хэрэгч хүмүүсийн идэвхтэй оролцоотойгоор хийх нь хэн хэндээ илүү үр дүнг авчирна гэж үзэж байгаа юм. Иймд та бүхэн дараах 2 асуултанд хариулж бидэнд тус болно уу. Үүнд :

  1. Танай байгууллагад тулгарсан, хамгийн их тулгамдсан ямар асуудлуудыг хэлэлцүүлэх хүсэлтэй байна вэ?
  2. Хэлэлцүүлэгт танай байгууллага төлөөлөгчөө оролцуулах боломжтой эсэх.

Хариултыг battuvshin@tussolution.mn хаягаар хэзээд хүлээж авахдаа таатай байх болно.  
 


Мэдээ бэлтгэсэн:
 Гүйцэтгэх Захирал   
Д.Жаргалсайхан   

 
"ДОГОЛДОЛ" гэж юу вэ?
 
     Бид энэ удаагийн мэдээгээр ДОГОЛДОЛ гэсэн ойлголтыг сонгон авч, өөрсдийн тодорхойлсон хэв шинжүүдийг тайлбарлахыг зорилоо.

        ТУС ойлголт: 

Зорилгоо хэрэгжүүлэх тогтолцооны хэвийн үйл ажиллагааг ямар нэг байдлаар алдагдуулж байгаа болон алдагдуулж болзошгүй оюуны шийдлүүдийн дутмаг байдал.

Танд уг ойлголтыг таньж мэдэхэд дөхөм болохуйц маш энгийн жишээг хэлье. 

"Болд фермийн аж ахуй эрхэлдэг. Тэрээр өөрийн хадуураар өдөрт 2 боодол өвс хадаж чаддаг. Харин түүнд өдөрт 5 боодол өвс хадах шаардлага гарсан. Гэвч хадуур нь хуучин, энгийн учир Болдод төлөвлөгөөгөө биелүүлэх боломжгүй байдал үүсч байгаа юм. 

Энэхүү жишээн дээр Асуудал нь ”төлөвлөсөн 5 боодол өвсөө хадаж чадахгүй байгаа”, харин уг асуудлыг үүсгэж буй суурь шалтгаан буюу доголдол нь “хуучирсан хадуур” болж байна”

Доголдол гэх ойлголтыг таньж мэдээгүйн улмаас Та өөрийн гэр бүл, ажиллаж буй байгууллага, эсвэл амьдарч буй нийгэмдээ тулгарч буй асуудлууд, тэдгээрийг үүсгэж буй суурь шалтгаануудыг оновчтой тодорхойлж чадахгүй. Улмаар тулгарч буй асуудлаа шийдвэрлэх оновчтой арга замыг олж чадахгүй юм. 

Таны бодлоор "Доголдол" гэж юу вэ?

 


Мэдээ бэлтгэсэн:
 Системийн шинжээч  
Т.Ариунаа   

 
Хэрвээ та илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах, санал хүсэлт илгээхийг хүсвэл
И-мэйл: info@tussolution.mn Утас: 7014-9761 руу холбогдоно уу.

Та энэ мэдээллийг 7 хоног бүр и-мэйлээр авахыг хүсвэл ЭНД дарж форм бөглөнө үү.

Танд амжилт хүсье ! Баярлалаа.