Нийтэлсэн: 2020/05/29

ТУСТАЙ мэдээ №2 - 2020.05.19

 

"ТУСС HR" үйлчилгээний онлайн нээлт
болох гэж байна.

     Бид ТУС үйлчилгээний багцын нэг болох “TUSS HR” үйлчилгээгээ зах зээлд нэвтрүүлэн, хэрэглэгчиддээ хүргэхэд бэлэн боллоо. Нээлтийн арга хэмжээг Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой Комиссын шийдвэр, зөвлөмжтэй бүрэн нийцүүлэн 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр цөөн тооны байгууллагын төлөөллүүдийг оролцуулан, онлайн хэлбэрээр зохион байгуулахаар ажиллаж байна. Та бүхэн арга хэмжээг "TUSSolution LLC" Фэйсбүүк хуудсаар дамжуулан хүлээн авч үзнэ үү.  

     "TUSS HR" үйлчилгээний тухай товч танилцуулга: Энэхүү үйлчилгээ нь байгууллагын ажилтнуудын ур чадварыг тогтвортой хөгжүүлэх тогтолцоог бий болгох оюуны болон дижитал шийдлүүдийг хэрэглэгч байгууллагад тохируулах, суурилуулах, улмаар төлөвшүүлж зорилгоо тууштай хэрэгжүүлэх чадвартай тогтолцоог нь бий болгох цогц үйлчилгээ юм.  Түүнчлэн, Системийн инженерчлэлийн аргаар, аливаа байгууллагын Хүний нөөцийн асуудлуудыг цогцоор нь шийдвэрлэдгээрээ онцлогтой юм. 

     


Мэдээ бэлтгэсэн:
Зорилтот хэрэглэгчтэй   
харилцах менежер   

Э.Мөнхтуяа   

 

Системчлэгдсэн байгууллагын
"АЖЛЫН БАЙРНЫ ТОДОРХОЙЛОЛТ"-ЫН ЗАГВАР

- Бидний нэрлэж заншсанаар Ажлын байрны тодорхойлолт /АБТ/-ын
байгууллагад хэрэглэгдэх "зорилго" юу вэ?

- Таны бодлоор АБТ-ын загвар нь ямар "агуулга"-тай байвал оновчтой вэ? 

     Манай туршлагатай Хүний нөөцийн мэргэжилтнүүд Системийн инженерчлэлийн аргаар АБТ-ын загварыг шинэчлэн “Системчлэгдсэн байгууллагын ажилтнуудын үүргүүд, тэдгээрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдээлэл, ур чадварын уялдааны матриц”-ыг боловсруулж, оюуны өмчид бүртгүүллээ.

   Ихэнх байгууллагуудад хэрэглэж буй АБТ-ын загвар нь дараах сул талуудтай байдаг. Үүнд:

  • Функц, ажил, үүргүүдийг хооронд нь ялгаж тодорхойлоогүй байдаг.
  • Функц, ажил, үүргүүдийн хоорондын ялгааг гаргаагүйн улмаас тухайн ажлын байранд тавигдах /эзэмшсэн байх/ ур чадваруудыг оновчтой тодорхойлоогүй байдаг.

  • Ажлын байранд үүргээ гүйцэтгэхэд зайлшгүй шаардлагатай ур чадваруудаа тодорхойлоогүйн улмаас ажилтны ур чадварыг бодитойгоор үнэлж чаддаггүй.

  • Ажил гүйцэтгэхэд, гүйцэтгэснээр ямар мэдээлэл бий болох тэр нь хаана байрших ёстой талаар тодорхой тусгаж өгөөгүй байдаг.

  • АБТ-д заасан ажил, үүргүүд, тэдгээрийг гүйцэтгэхэд алгоритмыг нарийвчлан тусгаагүй байдаг.

    Харин ТУС-АБТ-ын загвар шийдэл нь дээрх сул талуудыг зассан, бүхий л байгууллагын системд тохируулан угсарч суурилуулах боломжтой, оновчтой шийдэл юм.


Мэдээ бэлтгэсэн:
Зорилтот хэрэглэгчийг   
дэмжих газрын дарга   

Б.Мандхай   

 
"Ур чадвар" гэж юу вэ?
     Энэ удаагийн мэдээгээр хүний нөөцийн менежерүүдийн түгээмэл хэрэглэдэг “ур чадвар” гэх ойлголтыг сонгон авч тайлбарлахыг зорилоо. Манай Системийн архитектур, хөгжүүлэлтийн газар суурь ойлголт тодорхойлох аргачлалын дагуу тус ойлголтыг тодорхойлсон билээ.

     ТУС ойлголт: 

Тодорхой зорилгыг хэрэгжүүлэхэд шаардлагатай оюуны болон биеэр гүйцэтгэдэг үйлдлүүдийг алдаагүй гүйцэтгэх арга барил

     Зорилгыг хэрэгжүүлэхэд хүнээс мэдлэгийн нөөц эсвэл ур чадвар дутдаг. Мэдлэг нь 5 мэдэрхүйгээр авсан өгөгдлүүдийг боловсруулж дүгнэлт хийсний үр дүнд бий болсон бүтэцлэгдсэн мэдээлэл. Харин түүнийг ашиглан алдаагүй гүйцэтгэх арга барил нь ур чадвар юм. 

     Ур чадвар гэх ойлголтын хэв шинжүүдийг таньж мэдээгүйгээс ур чадвараа зөв тодорхойлж чадахгүй, улмаар ур чадварын хэмжүүр болон түүнийг хэрхэн хэмжихээ мэдэхгүй, цаашлаад ур чадвараа оновчтой хөгжүүлж чаддаггүй.

 

Энэ асуудал нь нөөцийн үр ашиггүй зарцуулалтыг нэмэгдүүлж, бүтээмжийг бууруулдаг.


Мэдээ бэлтгэсэн:  

Бизнесийн системийн инженер  
Х.Ариунболд   

 
Хэрвээ та илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах, санал хүсэлт илгээхийг хүсвэл
И-мэйл: info@tussolution.mn Утас: 7014-9761 руу холбогдоно уу.

Та энэ мэдээллийг 7 хоног бүр и-мэйлээр авахыг хүсвэл ЭНД дарж форм бөглөнө үү.

Танд амжилт хүсье ! Баярлалаа.