Нийтэлсэн: 2020/12/10

ТУСТАЙ Мэдээ №14 - 2020.12.10

 
Та байгууллагын товч танилцуулгыг үзэхийг хүсвэл ЭНД дарна уу.

"Оношилгоо" гэж юу вэ?

Уг ойлголтыг манай байгууллагын "Системийн Архитектур Хөгжүүлэлтийн Газар"-ын Бизнесийн системийн инженерүүд дараах байдлаар тодорхойлжээ.

ТУС мэдээллийн сан

Асуудал үүсгэж байгаа шалтгааныг тодорхойлох зорилготой
танин мэдэхүйн үйл ажиллагааг

Аливаа системд асуудал учирдаг эсвэл илрэн гарч ирдэг. Харин түүний уг үндэс буюу доголдолыг зөв оношилж, зөв хариу арга хэмжээ авах нь уг асуудлыг дахин гаргахгүй байх хамгийн зөв шийдэл юм.

Бүх систем өөрсдийн гэсэн асуудалтай байдаг. Харин түүнийг оношлон шалтгааныг нь олж тогтоож байж тэр асуудал дахин бий болохгүй. Шалтгааныг олж тогтоогоогүйгээр асуудлыг шийдвэрлэх нь хэсэг хугацааны дараа дахин нэг асуудал гарахын үндэс суурь болдог.

Нийгмийн нэгж системийн үндсэн бүрэлдэхүүн нь хүн бөгөөд тэдгээрийн харилцааны үед илэрч буй асуудлууд нь системийн доголдолын илрэн гарч буй хэлбэр юм. Харин доголдол буюу асуудлын шалтгаан нь системийн бүрэлдэхүүнд багтах хүмүүсийн харилцааны зохицуулалт болох хууль, дүрэм, журам, зарчмууд дээр гарч ирдэг.

Нэгж систем бүр нь байнга оношлогдон тэдгээрийн Асуудал, Доголдлуудаа олж илрүүлснээр бидний амьдарч буй "Нийгэм" нь өөрөө зөв болж асуудлуудаа тогтмол шийдэх юм.

 

“One thing is sure. We have to do something. We have to do the best we know how at the moment…; if it doesn’t turn out right, we can modify it as we go along.”

Franklin Delano Roosevelt, The 32nd President of the United States

 

Мэдээ бэлтгэсэн: Хуульч  
Б.Шинэбаяр  

 

Байгууллагын системийн төлөв байдлын
онлайн оношилгоо


Системийн инженерчлэлийн аргаар хэвийн үйл ажиллагаатай байгууллагад зайлшгүй байх ёстой 5 дэд тогтолцоо, 40 хэв шинж, 240 шалгуур үзүүлэлтээр байгууллагад зорилгоо хэрэгжүүлж, өсөн тэлэхэд нь сөргөөр нөлөөлж буй болон нөлөөлөх системийн доголдлуудыг олж илрүүлэн системийн төлөв байдлын түвшинг тодорхойлж, дүгнэлт гарган, дүгнэлтэд үндэслэн илэрсэн доголдлуудыг засах шийдлүүдийн зөвлөмж гаргах цогц үйл ажиллагаа юм.
 
Хэрэв танай байгууллагад дараах хэрэгцээ үүсч байгаа бол:
 
1. Зорилго, зорилтоо шинэчлэх
    Байгууллагынхаа одоогийн зорилго, зорилтыг шинэчлэх, сайжруулах шаардлагатай байна уу?
2. Хөл хориог үр дүнтэй ашиглах
    Хөл хорионы үеийг үр дүнтэй ашиглан байгууллагадаа тулгарч буй асуудал, асуудлын шалтгаан буюу доголдлуудаа тодорхойлж, түүнийг арилгах оновчтой шийдлээ олмоор байна уу?

2. Үйл ажиллагааны төлөвлөгөөгөө боловсруулах
    Байгууллагынхаа дунд хугацааны болон 2021 оны үндсэн үйл ажиллагаа, стратеги, сургалтын төлөвлөгөөгөө боловсруулахын тулд одоогийн нөхцөл байдлаа тодорхойлох шаардлагатай байна уу?

3. Менежментийн шийдлүүдийн үр дүнг мэдэх
    Хэрэгжүүлж буй менежментийн шийдлүүд нь байгууллагын үйл ажиллагааны бүтээмжийг нэмэгдүүлэхээсээ илүү бууруулж байна уу? Цаашид юу хийх хэрэгтэйгээ мэдэхгүй байна уу?

4. Дижитал шилжилт хийхэд бэлэн эсэхээ мэдэх
    Байгууллагадаа дижитал шилжилт хийхээр төлөвлөж байна уу? Байгууллагын бодлогын баримт бичиг, дүрэм журам, арга аргачлал нь дижитал шийдэлтэй уялдахгүй байна уу?


“Байгууллагын системийн төлөв байдлын онлайн оношилгоо” хийлгэхийг санал болгож байна.

Оношилгоо хийлгэхтэй холбоотой үйлчлүүлэгч байгууллагаас шаардлагатай мэдээллийг цуглуулах, асуулга авах, тайлан дүгнэлтээ танилцуулах зэрэг бүхий л үйл ажиллагааг зайнаас зохион байгуулах болно.
 

Хэрэв Та байгууллагадаа Онлайн Оношилгоо хийлгэхийг хүсвэл ЭНЭ-д дарж Оношилгоо хийлгэх хүсэлтийн маягт-ыг бөглөж бидэнд илгээгээрэй.
 

Онлайн оношилгооны танилцуулгыг ЭНЭ-д дарж үзнэ үү.

 


Мэдээ бэлтгэсэн:    
Бизнесийн системийн инженер   
Б.Болд   

 

 
 

Олон улсын Системийн инженерийн өдөр болж өнгөрлөө.

Дэлхий ертөнц өдөр ирэх тусам дижитал хэлбэрт шилжиж байгаа учир “Системийн инженер” мэргэжил нь дэлхийн хамгийн чухал, нарийн мэргэжлийн нэг нэгэнтээ болжээ.

Хүн үүссэн цагаасаа эхлэн системийг бүтээж, түүнийгээ хөгжүүлэн өдрөөс өдөрт бидний хөдөлмөрлөх үйл ажиллагаа хялбарчлагдаж, амьдралын жижиг хэсэг бүр тайван, тав тухтай болж байгаа билээ. Тэдгээрийг бүтээдэг бөгөөд сайжруулж, хөгжүүлдэг хүмүүс нь “Системийн инженерүүд” юм.

Системийн инженерүүд сансрын хөлгийн дизайн, компьютерийн чипний дизайн, робот, техник, програм хангамжийн интеграцчилал, гүүр, барилгын зураг төсөл зэрэг олон цогц төслүүдийн шийдэл дээр ажилладаг.

 
Энэ нийтлэлийг уншихын тулд яг одоо ашиглаж байгаа компьютер болон гар утас, тэдгээрийн ажиллуулж буй цахилгааны холбоосууд нь бүгд Системийн инженерүүдийн "бүтээл" юм.

Системийн инженерчлэл гэдэг нэр томъёо нь 1940 оны үед "Bell Telephone Laboratories"-д анх гарч ирсэн. Өнөөдөр өдгөө 80 жилийн дараа Системийн инженерчлэл нь:
  1. Танин мэдэхүйн системийн инженерчлэл
  2. Үйлдвэрийн инженерчлэл
  3. Нийгмийн системийн инженерчлэл
  4. Мехатроник инженерчлэл
  5. Аюулгүй байдлын инженерчлэл
  6. Програм хангамжийн инженерчлэл гэх мэт олон салбар болон задарчээ.
Маркетинг, Нягтлан бодох бүртгэл, Хүний нөөцийн гэх мэт бусад мэргэжлүүд тэмдэглэлт өдөртэй байдаг шиг “Системийн инженерийн өдөр”-ийг 2012 оноос эхлэн Олон улс даяар 11 дүгээр сарын сүүлийн долоо хоногийн 5 дахь өдрөөр тогтон тэмдэглэж эхэлжээ. Энэ жилийн Системийн инженерийн өдөр нь 2020 оны 11 дүгээр сарын 27-ны энэ өдөр тохиож буй юм. 

Системийн инженерүүдийг хэр барагтай хүмүүс мэддэггүй бөгөөд тэд ажлын ширээнийхээ ард өдөржин, шөнөжин сууж бүтээлүүдээ гаргадаг боловч тэднийг хэн ч мэдэхгүй байх, талархахгүй байх нь олонтаа. Тиймээс эдгээр хүмүүсийг баярлуулах, талархалаа илэрхийлэхээр энэ өдрийг санаачилсан байна.

Энэ өдрөөр:
  1. Хэрвээ та “Системийн инженер” бол энэ өдөр ажлынхаа дараа уртаа гэх чинь амьсгаа аваад өөрийнхөө хийж бүтээсэн зүйлийг эргэн нэг санаж өөрөөрөө бахархахыг санал болгож байна.
  2. Харин таны таньдаг хүн, эсвэл ойр дотны хүн тань “Системийн инженер” бол энэ өдрөөр тэднийг баярлуулан, талархалаа илэрхийлж, жоохон ч гэсэн сэтгэлийг нь дэмжээсэй гэж хүсч байна.
“ТУС Солюшн” ХХК нь Нийгмийн системийн инженерчлэлийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд манай бүх ажилтан системийн шийдэл боловсруулдаг инженерүүд юм.
 
Байгууллагынхаа ажилтнууд болон нийт системийн инженерүүддээ
СИСТЕМИЙН ИНЖЕНЕРИЙН ӨДРИЙН
БАЯРЫН МЭНДИЙГ ХҮРГЭЕ !


Мэдээ бэлтгэсэн:  
Системийн ахлах шинжээч  
П.Гантулга  

   

 
Системийн Инженерчлэл болон Нийгмийн нэгж системийн инженерчлэлийн талаар тухайн цаг үеийн, онцлох, хэрэгцээт шийдлүүд болон үйл явдлуудын талаарх мэдээллүүдийг 7 хоног бүр танд бэлтгэн хүргэх болно.
Та бүхэнд баярлалаа.
 
Хэрвээ та илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах, санал хүсэлт илгээхийг хүсвэл
И-мэйл: info@tussolution.mn Утас: 7014-9761 руу холбогдоно уу.

Та энэ мэдээллийг 7 хоног бүр и-мэйлээр авахыг хүсвэл ЭНД дарж форм бөглөнө үү.

Танд амжилт хүсье ! Баярлалаа.