Нийтэлсэн: 2020/11/19

ТУСТАЙ Мэдээ №13 - 2020.11.19

 
Та байгууллагын товч танилцуулгыг үзэхийг хүсвэл ЭНД дарна уу.

"Вирус" гэж юу вэ?

  Цар тахлаас сэргийлэх бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед уншигч Та бүхэнд мэдээлэл өгөх зорилгоор энэ удаагийн “Цэгцтэй ойлголт” булангаараа дамжуулан ВИРУС гэх ойлголтыг тайлбарлалаа. Уг ойлголтыг манай байгууллагаас дараах байдлаар тодорхойлсон билээ.


ТУС мэдээллийн сан

Зөвхөн хүн, амьтан, ургамлын амьд эзэн эсийн тусламжтай өсөн, үржиж өвчин үүсгэдэг уургийн нэгдэл бүхий бичил биетэн.

Вирусын өвчин үүсгэгч бусад бичил биетнүүдээс ялгагдах хэв шинжүүдээс дурдвал:

  1. Эсийн бүтэцгүй.
  2. Бие даан өсч, үржих чадваргүй.
  3. Амьд эсийн уурийн нийлэгшлийн аппарат, ферментийг ашиглан өсч, үрждэг.
  4. Удамшлын мэдээллээ ДНХ эсвэл РНХ-ийн нэгэнд хадгалдаг.
  5. Гадаад орчинд тэсэж үлдэх чадвар сул гэх мэт.

Дээрх ялгагдах хэв шинжүүдийг таньж мэдээгүйгээс бид вирусын эсрэг буруу арга хэмжээ авч, өвчлөлийг хүндрүүлэх тохиолдол байдаг. Үүний нэг жишээ нь вирусыг  антибиотикоор эмчилж болно гэсэн ташаа ойлголт юм. Учир нь антибиотик нь эсийн нийлэгжүүлэлтийг алдагдуулах, бодисын солилцоог доголдуулах замаар нянг устгадаг. Харин вирус нь эсийн бүтэцгүй тул антибиотикийн үйлчилгээнд тэсвэртэй байдаг. 

 

Иймд вирус хүний биед орсон л бол өсч, үржих таатай нөхцөл бүрддэг тул, вирусээс хамгаалахын тулд 

  • Ахуйн ариун цэврийг сахих
  • Зориулалтын амны хаалт хэрэглэх
  • Бохир эд зүйлд хүрсэн гараа нүд, ам, хамарны ойролцоо хүргэхгүй байх
  • Гэр бүлийн гишүүд тусдаа хоол идэх хэрэгсэл, нүүр, гарын алчууртай байх
  • Өрөө, тасалгааны агаарыг тогтмол сэлгэх гэх мэт арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг зөвлөж байна. 

Хүн бүр хариуцлагатай байж
Хайртай хүмүүсээ халдварт өвчнөөс хамгаалъя!

 


Мэдээ бэлтгэсэн: Зорилтот хэрэглэгчтэй  
харилцах менежер  
Э.Мөнхтуяа  

 

Цар тахлын үед танай Байгууллага
зайнаас ажиллах шийдэлтэй юу?

Танай байгууллага зайнаас ажиллахад бэлэн үү? 

Дэлхийн хэмжээнд 2020 оны 6 дугаар сарын байдлаарх эдийн засгийн үзүүлэлтүүдийг өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад: 

  1. Ажилгүйдлийн түвшин нь 0,6%-с 6,7%-ийн өссөн 
  2. Ажилтнуудын бухимдлын түвшин нь 19-с 41%-ийн өссөн
  3. Худалдан авалтын түвшин нь 32%-с 80% хүртэл буурсан 

гэх мэтчилэн эдийн засгийн сөрөг үзүүлэлтүүд эмнэлэг, эмийн үйлдвэрлэлээс бусад бүх салбарт хүнд цохилт болоод зогсохгүй Монгол улс дотроо тус вирусыг алдаж бидний эрүүл мэнд болон эдийн засагт гамшгийн харанга дэлдлээ. 
 

Энэ хямралын үе буюу цар тахал хэр удаан үргэлжлэх вэ?
Энэ үеийг дуустал бизнесээ хэрхэн амьд байлгах вэ?

гэсэн асуултууд бизнес эрхлэгчийн толгойг гашилгаж байна.
 

Бид бусад улсуудтай адилхан урт хугацаагаар хөл хориотой байвал хэрхэн ажлаа гүйцэтгэх вэ? Түүнийгээ хэрхэн хянаж дасан зохицох вэ? гэх асуултанд хариулж буй ихэнх хариулт бол зайнаас ажиллах буюу Дижитал шилжилт /DX/ юм.

Дэлхий даяар зайнаас ажиллахад хэрэглэгдэж буй олон төрлийн дижитал платформууд бэлэн байна. Ажил төлөвлөх, гүйцэтгэх шийдэл, гүйцэтгэлийг хянах шийдэл, харилцаа холбооны шийдлүүдийг агуулсан платформуудыг дэлхий нийтээр ашиглаж байна.

Үүнээс дурьдвал: Trillo, Slack, G Suite, Microsoft Office 365, Organimi, Skype, Zoom гэх мэтчилэн маш олон төрлийн программууд байна. 

Эдгээр нь бүгд өөр өөсдийн давуу болон сул талтай. Ихэвчлэн эдгээр шийдлүүд нь байгууллагуудын үйл ажиллагаа буюу оюуны шийдэлтэй тохирдоггүйгээс болж дижитал шилжилтүүд бүтэлгүйтдэг.

Бид дээрх асуудлыг шийдвэрлэсэн ТУС шийдэл буюу байгууллагын үйл ажиллагааг цогцоор нь дижиталжуулсан “TUS D+” платформыг төлбөрийн уян хатан нөхцөлтэйгөөр байгууллагуудад санал болгож байна. 

Платформын демог ЭНЭ-д дарж үзнэ үү.

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 99136320 утас, info@tussolution.mn и-мэйл болон сошиал хаягуудаар бидэнтэй холбогдоорой.

Баярлалаа.
 


Мэдээ бэлтгэсэн: Зорилтот хэрэглэгчтэй  
харилцах менежер   
М.Содбилэг   

 

 
Манай TUSS+DX Core буюу "Тохируулгатай угсардаг системийн дижиталжсан суурь шийдэл"-ийн үйлчилгээний хүрээнд хэрэглэгч байгууллагын Нэгдмэл зорилго, түүнийг хэрэгжүүлэх дунд, богино хугацааны төлөвлөлтийг оновчтой хийх багц шийдлүүдийг санал болгож байна.

Та байгууллагын товч танилцуулгыг үзэхийг хүсвэл ЭНД дарна уу.
 

“ТУС Солюшн” ХХК болон “Залуу судлаачдыг дэмжих сан” ТББ-тай хамтарсан ээлжит судалгааны ажил дууслаа.
 

ДЭМБ-аас боловсруулсан “Цар тахлын үеийн бэлэн байдал болон хариу арга хэмжээний зөвлөмж”-ийг ТУС Системийн шинжилгээний аргачлал болон загварыг ашиглан шинжилж, дүрслэх судалгааны ажлыг “Залуу Судлаачдыг Дэмжих Сан”-гийн судалгааны баг гүйцэтгэж тайлангаа гаргаж та бүхэнд хүрэхэд бэлэн болжээ.

Судалгаагаар уг зөвлөмж, удирдамжид суурилсан дүрэм журмуудаар тодорхойлсон хариу үйлдлүүдийг КОВИД-19-ийн эсрэг авч хэрэгжүүлж байгаа байдал, хүрсэн үр дүн нь янз бүр байгаа нь ДЭМБ-аас өгч байгаа удирдамж, зөвлөгөө нь "системийн ихээхэн доголдолтой байна" гэж харагдаж байна. 

Иймд ДЭМБ-аас боловсруулсан жишиг зөвлөмжид системийн шийдлүүдийг ашиглан дараах хэв шинжүүдийг нэн түрүүнд бүрдүүлж нэмж тусгавал уг жишиг зөвлөмж нь цар тахал болон түүний сөрөг үр дагавраас урьдчилсан сэргийлэх, хариу арга хэмжээ авах зорилгоо хэрэгжүүлэх чадвар нь нэмэгдэнэ гэж тайлангийн дүгнэлтэд дурьджээ. Үүнд:

  1. Цар тахлаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах үйл ажиллагааны зорилгыг хэрэгжүүлэхэд шаардлагатай зарчмуудыг тодорхойлох;
  2. Зөвлөмжийн зорилгод туссан тулгуур ойлголтуудын суурь хэв шинжүүдийг тодорхойлж, зорилгыг хэрэгжүүлэгч талууд нэг мөр ойлгодог болгох;
  3. Зөвлөмжийн зорилгыг хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай өгөгдлүүдийг тогтоож, ангилж бүртгэх;
  4. Зөвлөмжийн зорилгыг хэрэгжүүлэхэд тулгарах асуудал, тухайн асуудлыг үүсгэж буй саад, бэрхшээлүүдийг нарийвчлан тодорхойлох, тэдгээрийг даван туулах арга замуудыг судлах, төлөвлөх;
  5. Зөвлөмжийн зорилгыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны гүйцэтгэл болон үр дүнг хэмжих нийтлэг, баримтад суурилсан хэмжүүр үзүүлэлтүүдийг боловсруулах;
  6. Зөвлөмжийн зорилгыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны гүйцэтгэл болон үр дүнгийн хэмжүүр үзүүлэлтүүдийн хоорондын хамаарлыг хэмжих шийдлийг тодорхойлох шаардлагатай гэж үзсэн байна.


Мэдээ бэлтгэсэн: Зорилтот хэрэглэгчтэй  
харилцах менежер  
Б.Баттүвшин  

   

 
Системийн Инженерчлэл болон Нийгмийн нэгж системийн инженерчлэлийн талаар тухайн цаг үеийн, онцлох, хэрэгцээт шийдлүүд болон үйл явдлуудын талаарх мэдээллүүдийг 7 хоног бүр танд бэлтгэн хүргэх болно.
Та бүхэндээ баярлалаа.
 
Хэрвээ та илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах, санал хүсэлт илгээхийг хүсвэл
И-мэйл: info@tussolution.mn Утас: 7014-9761 руу холбогдоно уу.

Та энэ мэдээллийг 7 хоног бүр и-мэйлээр авахыг хүсвэл ЭНД дарж форм бөглөнө үү.

Танд амжилт хүсье ! Баярлалаа.