Нийтэлсэн: 2020/11/05

ТУСТАЙ Мэдээ №12 - 2020.11.05

 
Бид энэ удаагийн мэдээгээрээ жилийн сүүлийн саруудад байгууллагын ажилтнуудын хамгийн их анхаарлаа хандуулж буй ажил болох “ирэх жилийн ТӨЛӨВЛӨГӨӨ, түүнийг боловсруулах" шийдлийг онцоллоо.
 

"Төлөвлөлт" гэж юу вэ?
Манай байгууллагын Системийн Архитектур Хөгжүүлэлтийн газраас “Төлөвлөлт” гэх суурь ойлголтыг дараах байдлаар тодорхойлсон билээ.


ТУС мэдээллийн сан

Зорилгыг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд учирч болзошгүй саад бэрхшээлүүд, тэдгээрийг даван туулах арга замуудыг урьдчилан тодорхойлох, хүрэх үр дүнгийн шалгууруудыг тогтоох, үүргүүдийг хооронд нь уялдуулах, хуваарилах үйл ажиллагааг;
 

Тус ойлголтын хэв шинжүүдийг илүү дэлгэрэнгүй ойлгох үүднээс дараах жишээг татан тайлбарлая.

Нэгэн залууд өвлийн гадуур хувцас авах хэрэгцээ үүсчээ. Тэрээр хэрэгцээгээ хангахын тулд төлөвлөгөөгөө дараах байдлаар боловсруулжээ. Үүнд:

  1. Зорилго - өвлийн куртка авах
  2. Учирч болзошгүй саад, бэрхшээл - замын түгжрээ
  3. Түүнийг даван туулах арга зам - алхах, түгжрээ бага замаар явах.
  4. Хүрэх үр дүнгийн шалгуурууд                                                                                     - хар өнгөтэй                                                                                                                        - сөдөн дотортой                                                                                                                - урт, сул загвартай                                                                                                             - хямд үнэтэй
  5. Үүргүүдийг хооронд уялдуулан, хуваарилвал:                                            - Залуу куртка очиж авах, төлбөр хийх, сонголт хийх                                            Залуугийн эхнэр шалгуурыг хангасан куртка зарж буй дэлгүүрийг санал болгох
Төлөвлөгөөгүй зорилго бол зүгээр л "хүсэл" юм.
Зохиолч, нисгэгч
- Antoine de Saint-Exupéry


When Antoine de Saint-Exupéry Disappeared | Literary Hub


Мэдээ бэлтгэсэн: Системийн шинжээч  
Ё.Чогдонгаваа  

 

Төлөвлөлт ба түүнийг боловсруулах шийдлууд буюу Төлөвлөлтийн журам


Та байгууллагынхаа 2021 оны зорилго, зорилт, төлөвлөгөөг боловсруулсан уу?
Хэрэв боловсруулж байгаа эсхүл боловсруулаагүй бол Бид танд тус болох ТУСтай шийдлийг санал болгож байна.

"Байгууллагын жилийн үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах ТУСС-Шийдэл" нь дараах ерөнхий үе шатуудын дагуу явагддаг.

ТУСС Төлөвлөлтийн шийдлүүдийн онцлог, давуу талуудаас дурьдвал:
  1. Дээрээс доош буюу байгууллагын туйлын болон хэтийн зорилгуудаас эхлэн боловсруулдаг.
  2. Гадаад орчны өөрчлөлтөд хурдан дасан зохицох үүднээс дунд хугацааг 3 жилээр тодорхойлж боловсруулдаг.
  3. Оролцогч талхэрэглэгч, ажилтан, хувьцаа эзэмшигч / бүрийн зорилгыг тусган боловсруулдаг.
  4. Хэмжүүр үзүүлэлтүүд нь бодитой тоон болон чанарын өгөгдлүүдэд суурилан гардаг.
  5. Үйл ажиллагааг үүрэг хүртэл нь нарийн задлан боловсруулдаг.
  6. Үйл ажиллагааг хэрэгжүүлэх функц, дэд функц, ажил, үүргүүд нь хоорондоо логикийн зөрчилгүй, давхцалгүй, эзэнгүйдэлгүй, уялдаатай төлөвлөдөг 
Та бүхэнд амжилт хүсье !
 
 


Мэдээ бэлтгэсэн: Бизнесийн системийн инженер  
Э.Аруинзаяа   

 
Манай TUSS+DX Core буюу "Тохируулгатай угсардаг системийн дижиталжсан суурь шийдэл"-ийн үйлчилгээний хүрээнд хэрэглэгч байгууллагын Нэгдмэл зорилго, түүнийг хэрэгжүүлэх дунд, богино хугацааны төлөвлөлтийг оновчтой хийх багц шийдлүүдийг санал болгож байна.

Та байгууллагын товч танилцуулгыг үзэхийг хүсвэл ЭНД дарна уу.
 

ТУС Солюшн ХХК-ийн ажилтнууд Олон Улсын Системийн Инженерчлэлийн байгууллага болох INCOSE-ийн ажлын хэсгүүдэд идэвхтэй оролцож эхэллээ

INCOSE байгууллага нь идэвхтэй болон идэвхгүй нийт 57 ажлын хэсгүүдтэй юм. Тэдгээр нь тус тусын онцлог хэв шинжтэй судалгаануудыг хэрэгжүүлдэг бөгөөд ихэвчлэн Industrial System Engineering буюу Үйлдвэрлэлийн системийн инженерчлэл рүү чиглэсэн ажлын хэсгүүд байдаг. Харин сүүлийн үед мэргэжилтнүүд Social System Engineering буюу Нийгмийн нэгж системийн инженерчлэл рүү илүүтэй анхаарлаа хандуулж, Хүн оролцоотой системүүдийг судлах зорилготой ажлын хэсгүүдийг байгуулж байна.

"ТУС Солюшн" ХХК-ийн хувьд Нийгмийн нэгж системийн инженерчлэлийн шийдлүүдийг боловсруулж, туршиж, хөгжүүлсээр ирсэн бөгөөд шийдлүүдээ Олон улсад хүлээн зөвшөөрүүлэх, чадварлаг мэргэшсэн зөвлөхүүдтэй туршлага солилцох, улмаар ажилтнуудынхаа мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх зорилгоор дээрх ажлын хэсгүүдэд оролцож байгаа юм. 

Бидний одоо хамтран ажиллаж буй ажлын хэсгүүд нь:

  1. Smart Cities /Ухаалаг хотууд/
  2. Small Business Systems Engineering /Жижиг бизнесийн системийн инженерчлэл/
  3. Social Systems /Нийгмийн Систем/
Шинээр элсэн орсон ажлын хэсгүүд нь:
  1. Agile Systems and Systems Engineering /Уян хатан систем ба системийн инженерчлэл/
  2. Risk Management /Эрсдэлийн удирдлага/
  3. System of Systems /Системүүдийн систем/
Бид уг ажлын хэсгүүд болон Системийн инженерчлэлийн эргэн тойронд шинээр гарч ирж буй судалгаа шинжилгээ, хэлэлцүүлэг, инновацуудын талаарх мэдээг тухай бүр та бүхэнд хүргэх болно.

Мэдээ бэлтгэсэн: Зорилтот хэрэглэгчтэй  
харилцах менежер   
М.Содбилэг   
 
Системийн Инженерчлэл болон Нийгмийн нэгж системийн инженерчлэлийн талаар тухайн цаг үеийн, онцлох, хэрэгцээт шийдлүүд болон үйл явдлуудын талаарх мэдээллүүдийг 7 хоног бүр танд бэлтгэн хүргэх болно.
Та бүхэндээ баярлалаа.
 
Хэрвээ та илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах, санал хүсэлт илгээхийг хүсвэл
И-мэйл: info@tussolution.mn Утас: 7014-9761 руу холбогдоно уу.

Та энэ мэдээллийг 7 хоног бүр и-мэйлээр авахыг хүсвэл ЭНД дарж форм бөглөнө үү.

Танд амжилт хүсье ! Баярлалаа.