Нийтэлсэн: 2020/10/23

ТУСТАЙ Мэдээ №11 - 2020.10.23

 
Та байгууллагын товч танилцуулгыг үзэхийг хүсвэл ЭНД дарна уу.
 

"Систем" гэж юу вэ?


Манай байгууллагын Системийн Архитектур Хөгжүүлэлтийн газраас “Систем” гэх суурь ойлголтыг шинэчлэн дараах байдлаар тодорхойллоо.


ТУС мэдээллийн сан

Нэгдмэл зорилгыг хэрэгжүүлэхэд шаардлагатай синергистик хэв шинжүүдийг бүрдүүлдэг, оролцогч талуудын харилцан уялдаатай үйлчлэлүүдийн логик оюуны дүрслэл

Тус ойлголтын хэв шинжүүдийг задлан тайлбарлавал:
  Синергистик  - Элементүүд нь харилцан үйлчилснээр дангаар үүрэг гүйцэтгэснээс илүү үр ашигтай гүйцэтгэл гаргах
 Логик оюуны дүрслэл - Сэтгэхүйд төсөөлөгдөж буй гинжин холбоотой мэдлэг болон мэдээллүүд.

Систем гэж ярихаар бид маш хэцүү, төвөгтэй зүйлийг төсөөлдөг. Гэтэл бидний амьдралд, өдөр тутамд байгаа бүх юм "систем" байдаг. 

Жишээ нь "үзэг" бол систем юм. Үзэгний нэгдмэл зорилго нь "тэмдэгт, зураглалыг ямар нэгэн гадаргуунд буулгах" байдаг бол оролцогч тал буюу элементүүд нь:

  1. Бэхний хоолой
  2. Бэх
  3. Толгой
  4. Таглаа гэх мэт байх бөгөөд бидний сэтгэхүйд бууж байгаа оюуны дүрслэл нь систем болоод биетээр оршин буй нь "үзэг" гэж нэрлэгдэж байна.


Мэдээ бэлтгэсэн: Бизнесийн системийн инженер  
Б.Уянга   

 

Системийн инженерчлэлийн аргаар эрүүл байгууллагын соёлыг бий болгох нь

Байгууллагын гадаад болон дотоод орчин хурдацтайгаар өөрчлөгдөж байна. Энэ нөхцөлд байгууллагын тогтолцоо нь хэвийн үйл ажиллагаагаа хадгалан, оршин тогтнох гол үндэс нь эрүүл нөхцлөөр хангагдсан байх явдал юм. Үүнийг системийн инженерчлэлийн аргаар шийдэж болно. 

Системчлэгдсэн үйл ажиллагаа нь тогтолцоонд сөрөг нөлөө үзүүлж буй хүчин зүйлсийг илрүүлэн, доголдлыг засаж залруулах боломжийг олгодог бөгөөд улмаар түүний үйл ажиллагааг цэгцэлж төгөлдөржүүлдэг. Ийм зарчмаар бид байгууллагынхаа тогтолцоог сайжруулан эрүүл соёлыг хэвшүүлдэг

Бидний боловсруулсан байгууллагын соёлыг бүрдүүлэгч эргэх холбооны загвар ( recycling/feedback model ) болон ТУС-40 аргачлал нь байгууллагын тогтолцоог бүхэлд нь судалж эрүүл бус соёлыг үүсгэж буй доголдлуудыг илрүүлэн арилгах замаар эрүүл тогтолцоог бий болгодог.

Өөрөөр хэлбэл Системийн инженерчлэлийн арга нь байгууллагын эрүүл соёлыг бүрдүүлэх оновчтой арга зам гэж дүгнэж байна. 
 

Компанийн соёл бол амжилттай яваа
байгууллагын ноён нуруу юм.

 


Мэдээ бэлтгэсэн: Системийн шинжээч  
Н.Наран-Од   

 

“ТУС Солюшн” ХХК болон “Залуу судлаачдыг дэмжих сан” ТББ-тай хамтарсан ээлжит судалгааны ажил дууслаа.
 

ТУС Солюшн” ХХК болон “Залуу судлаачдыг дэмжих сан” ТББ-ын хамтран хэрэгжүүлж буй Нийгмийн нэгж системийн инженерчлэлийн ээлжит судалгаа болох

“Сагсан бөмбөгийн Лигийн жишиг загварын суурь хэв шинжүүдийг тодорхойлж системийн загвараар дүрслэх нь”

судалгааны ажил нь 5 сарын турш, нийт 15 судлаачдын бүрэлдэхүүнтэйгээр хийгдэж 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдөр дууслаа.  

Судалгааны хүрээнд судлаачдын 13 удаагийн хэлэлцүүлэг, олон нийтэд танилцуулах, санал авах 2 удаагийн хэлэлцүүлгийг зохион байгуулж "Сагсан бөмбөгийн Лигийн системийн загвар"-ыг дүрслэн гаргасан.

Монголын үндэсний сагсан бөмбөгийн "Лигийн журам"-д дүн шинжилгээ хийсэн судалгааны дүгнэлтүүдээс дурдвал:

  1. Нийгмийн нэгж системийн инженерчлэлийн суурь аксиомууд болон ТУС загварыг ашиглан “Сагсан бөмбөгийн Лигийн жишиг загвар”-ыг боловсруулах боломжтой нь энэхүү судалгааны үр дүнгээр нотлогдлоо.
  2. Үндэсний лиг 2019” аварга шалгаруулах тэмцээний журамд системийн шинжилгээ хийхэд тухайн журам нь системийн зайлшгүй бүрдүүлэх шаардлагатай 41 хэв шинжүүдээс 15 буюу 36,5%-г бүрдүүлсэн байна.
  3. Нэгдмэл зорилгыг хэрэгжүүлэхэд үүрэг хүлээж, үр шим хүртдэг байх зарчмыг шалгуур болгон “Сагсан бөмбөгийн Лиг”-ийн "оролцогч талууд"-ыг доорх байдлаар нарийвчлан тодорхойлов.

Мэдээ бэлтгэсэн: Зорилтот хэрэглэгчтэй  
харилцах менежер  
Б.Баттүвшин   
 
Системийн Инженерчлэл болон Нийгмийн нэгж системийн инженерчлэлийн талаар тухайн цаг үеийн, онцлох, хэрэгцээт шийдлүүд болон үйл явдлуудын талаарх мэдээллүүдийг 7 хоног бүр танд бэлтгэн хүргэх болно.
Та бүхэндээ баярлалаа.
 
Хэрвээ та илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах, санал хүсэлт илгээхийг хүсвэл
И-мэйл: info@tussolution.mn Утас: 7014-9761 руу холбогдоно уу.

Та энэ мэдээллийг 7 хоног бүр и-мэйлээр авахыг хүсвэл ЭНД дарж форм бөглөнө үү.

Танд амжилт хүсье ! Баярлалаа.