Нийтэлсэн: 2020/09/28

ТУСТАЙ Мэдээ №10 - 2020.09.28

 
Та байгууллагын товч танилцуулгыг үзэхийг хүсвэл ЭНД дарна уу.
 

"Сэтгэлгээ" гэж юу вэ?

Та энэ асуултыг өөрөөсөө нэг асуугаад үзээрэй. Таны хувьд "сэтгэлгээ", "сэтгэх" гэж юу вэ?

ТУС мэдээллийн сан

Тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд оюун санаандаа өгөгдлийг бий болгох, цуглуулах, ангилах, боловсруулах, дүгнэлт гаргах цогц үйл явц

Сэтгэлгээг ойлгохын тулд сэтгэх үйл явцыг таньж мэдэх шаардлагатай. 

Бид хүмүүст "Сэтгэх" үйл явцыг энгийнээр ойлгуулахын тулд "Сэтгэлгээний алгоритм" шийдлийг боловсруулж, оюуны өмчид бүртгүүлсэн. 

"Сэтгэлгээний алгоритм" шийдлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбогдоно уу.

“Танд асуудал бий болгосон таны сэтгэлгээ хэвээрээ байгаа бол таны асуудал хэвээрээ л байх болно”

Альберт Эйнштейн. 
 


Мэдээ бэлтгэсэн: Зорилтот хэрэглэгчийг  
дэмжих газрын дарга   

Б.Мандхай   

 

Хувь хүний сэтгэлгээний эмх цэгцийн түвшинг
тодорхойлох аргачлал


Нийгмийн нэгж системийн хамгийн чухал элемент бөгөөд үнэ цэнийг бүтээгчид нь Хүн бөгөөд техник, технологиуд бол тэднийг дэмжигчид юм.

Хүмүүсийн сэтгэлгээ нь тухайн системийн үйл ажиллагааны гүйцэтгэл, үр дүнд шууд нөлөө үзүүлдэг. Цэгцтэй сэтгэлгээтэй байснаар Нэгдмэл зорилгоо хэрэгжүүлж чадна. Тиймээс бид "Хувь хүний сэтгэлгээний эмх цэгцийн түвшинг тодорхойлох" аргачлалыг боловсруулж, оюуны өмчид бүртгүүллээ.

Сэтгэлгээний эмх цэгцийн түвшинг тодорхойлох аргачлал нь сорилыг бөглөх болон сорилын хариуг үнэлэх гэсэн үндсэн 2 үе шаттай. Аргачлалаар сэтгэлгээний эмх цэгцийг 3 түвшинд хувааж, 0-12 оноогоор дүгнэдэг. 
 

Аргачлалын хэрэглээ:

  1. Хүн бүр уг аргачлалаар өөрийн сэтгэлгээний эмх цэгцийн түвшинг тодорхойлж, дүгнэх боломжтой.
  2. Сургалтын байгууллагууд оролцогчдын сэтгэлгээний эмх цэгцийг тодорхойлж, дүгнэх, дүгнэлтийг сургалтын чанарыг нэмэгдүүлэхэд ашиглах боломжтой. 
  3. Байгууллагын Хүний нөөцийн мэргэжилтнүүд энэхүү аргачлалыг ашиглан Ажил горилогчдын сэтгэлгээний эмх цэгцийн түвшинг тодорхойлох замаар цэгцтэй сэтгэлгээтэй ажилтныг сонгон шалгаруулах боломжтой болно. 
  4. Мөн Хүний нөөцийн мэргэжилтнүүд байгууллагынхаа ажилтнуудын сэтгэлгээний эмх цэгцийн түвшинг тодорхойлох замаар шаардлагатай сэтгэлгээг хөгжүүлэх ажлуудыг төлөвлөж, хэрэгжүүлэх нөхцлийг бүрдүүлнэ.
Та өөрийн сэтгэлгээний эмх цэгцийг шалгасан уу?

Аргачлалын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл info@tussolution.mn и-мэйл болон 7014-9761 утсаар шууд холбогдоорой.
 


Мэдээ бэлтгэсэн: Гүйцэтгэх захирлын  
ажлын албаны дарга  
Б.Жавзандулам   

 

"ТУС Солюшн” ХХК-ийн Дижитал Системийн Архитектор Ж.Батдорж
"Нийгмийн системийн дижитал бэлэн байдал" сэдвээр JCOSE дээр илтгэл тавилаа.

 

INCOSE-ийн харъяа байгууллага болох JCOSE /Japanese Council on Systems Engineering/ нь жил бүр зохион байгуулдаг Japan Symposium арга хэмжээг энэ сарын 2-оос 3-ны хооронд амжилттай зохион байгуулж өндөрлөлөө. Дэлхий дахинд үүсээд буй COVID-19 цар тахлын халдварын улмаас энэ жилийн арга хэмжээ онлайнаар зохиогдсон онцлогтой билээ.

Тус арга хэмжээ нь “Хувьсан өөрчлөгдөж буй технологиуд болон инженерчлэлийн процессийг сайжруулах нь” сэдвийн хүрээнд зохион байгуулагдсан бөгөөд “ТУС Солюшн” ХХК-ийн Дижитал Системийн Архитектор Ж.Батдорж “Нийгмийн системийн дижитал бэлэн байдал” сэдвээр илтгэл тавилаа. 

Танилцуулсан илтгэлийн гол агуулга нь: 
Сүүлийн 10 жилд байгууллагууд дижитал шилжилт хийх маш их сонирхолтой байгаа ч, 2019 онд “Mckinsey & Company”-аас гаргасан судалгаагаар нийт байгууллагуудын дижитал шилжилтийн 70 гаруй хувь нь амжилтгүй болж байгаа гэсэн тоо баримт байна.

JCOSE-2020 арга хэмжээнд нийт 98 байгууллагын төлөөлөгчид оролцсон бөгөөд Ж.Батдоржын тавьсан илтгэлийг 70 төлөөлөгч сонсож, 8 сэтгэгдэл, санал ирсэн, 2 "хамтран ажиллах санал"-ыг авсан байна. 

2020.10.02-ны "Business Council Mongolia" ТББ-ын "Knowledge Sharing Session" хуралд уг илтгэлийн танилцуулна.


Мэдээ бэлтгэсэн:
 Зорилтот хэрэглэгчтэй  
харилцах менежер  

М.Содбилэг   

 
Эрхэм уншигчид та бүхний хүсэлтийн дагуу бид Системийн Инженерчлэл болон Нийгмийн нэгж системийн бүхий л мэдээллүүдийг 7 хоног бүр танд бэлтгэн хүргэх болно.
Та бүхэндээ баярлалаа.
 
Хэрвээ та илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах, санал хүсэлт илгээхийг хүсвэл
И-мэйл: info@tussolution.mn Утас: 7014-9761 руу холбогдоно уу.

Та энэ мэдээллийг 7 хоног бүр и-мэйлээр авахыг хүсвэл ЭНД дарж форм бөглөнө үү.

Танд амжилт хүсье ! Баярлалаа.