Мэдээлэл
Нийтэлсэн: 2020/05/11
ТУСТАЙ мэдээ №1 - 2020.05.11
"Системчлэгдсэн байгууллагын төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын үүрэгжүүлсэн тогтолцоог бүрдүүлэх шийдлийн загвар”-ыг Оюуны өмчийн газарт бүртгүүлж, гэрчилгээ авлаа.
Нийт 15 бүлэг, 12 хавсралтаас бүрдсэн тус шийдлийн онцлог нь Төлөөлөн Удирдах Зөвлөлийн ээлжит болон ээлжит бус хурал хуралдуулах, хурлын зар хүргэх, хурлын дэг, хурлаас гарсан шийдвэрийг баталгаажуулах, шийдвэрийн хэрэгжилтэд мониторинг хийх үйл ажиллагааг цэгцтэй, үр дүнтэй гүйцэтгэхтэй холбоотой ТУЗ-ийн гишүүн болон бусад оролцогч талуудын гүйцэтгэх үүрэг, хариуцлагыг уялдуулан боловсруулсан "жишиг шийдэл" юм.
Энэхүү жишиг шийдлийг манай компанийн Гүйцэтгэх захирлын ажлын албаны дарга Р.Ганчимэг, Ахлах хуульч Б.Жавзандулам нар хамтран ТУС системийн шийдэлд үндэслэн боловсруулсан.
Мэдээ бэлтгэсэн:
Ахлах хуульч
Б.Жавзандулам
Ажлын гүйцэтгэлийн
ЮНИВЕРСАЛ алгоритм
Ямар ч ажлыг төлөвлөж, гүйцэтгэхэд хэрэглэж болох юниверсал алгоритм байж болно гэж Та боддог уу?
Аливаа ажлыг гүйцэтгэхдээ тухайн ажлаа гүйцэтгэснээр бий болгох үр дүнгээ урьдчилан төсөөлж, танин мэдэхээс эхлүүлдэг. Жишээлбэл, Үсчин хүн үс засах ажлыг гүйцэтгэхдээ үйлчлүүлэгчийнхээ нүүрний хэлбэр, төрх, үс засалт зэргийг ажиглах буюу оюун санаандаа өгөгдлүүдийг цуглуулж, боловсруулан танин мэдсэний үндсэн дээр үс засалтын үр дүнгийн загвар, зохицлыг нь ургуулан төсөөлөхөөс эхлүүлдэг.
Үр дүнгээ урьдчилан төсөөлж, танин мэдэх дараалал дээр үндэслэн Ажлын гүйцэтгэлийн алгоритм буюу “АГА”-ыг манай компанийн Шийдэл хөгжүүлэлтийн баг боловсруулсан юм.
АГА-ыг байгууллагуудад хэрэглэхээс гадна бидний өдөр тутам хийдэг дэлгүүр орох, ном унших, хоол хийх зэрэг маш энгийн ажлуудаас эхлээд улс, нийгмийн хэмжээний өргөн цар хүрээтэй ажлуудад ч хэрэглэх боломжтой.
АГА-ыг хэрэглэснээр байгууллагад дараах онцлох "давуу тал"-ууд бий болно.
Үүнд:
Мэдээ бэлтгэсэн: Зорилтот хэрэглэгчтэй
харилцах мэргэжилтэн
Б.Баттүвшин
"АСУУДАЛ" гэж юу вэ?
"Танд асуудал бий болгосон таны сэтгэлгээ хэвээрээ байгаа бол таны асуудал хэвээрээ л байх болно"
Альберт Эйнштейн
Манай компанийн Шийдэл хөгжүүлэлтийн баг “Асуудал” гэсэн ойлголтыг Системийн инженерчлэлийн аргачлалаар хэв шинжүүдийг нь тодорхойлон дараах байдлаар томъёолж, нэгдмэл ойлголтыг бий болгоход үнэтэй хувь нэмэр оруулсан юм.
ТУС ойлголт:
Асуудал гэж оюуны шийдлийн дутмаг байдлаас үүдэн тухайн зорилгыг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд бий болсон сөрөг нөлөөллийн илрэн гарах шинж тэмдгийг хэлнэ.
Ямар ч ажлыг гүйцэтгэх явцад асуудал тулгардаг. Бид асуудлаа таньж мэдэхгүйгээр тухайн асуудлаа шийдвэрлэх шийдлийг оновчтой тодорхойлж чадахгүй гэсэн үг юм. Улмаар "цаг" болон "хөрөнгө”-ийн нөөцөө ихээр зарцуулсаар байдаг.
Бидний судалснаар хүмүүс асуудал, саад, бэрхшээл, доголдол гэсэн ойлголтуудыг өөр өөр ойлголт гэдгийг мэддэг хэрнээ, ямар хэв шинжүүдээрээ хоорондоо ялгаатайг мэдэхгүй байна гэж дүгнэсэн.
Таны хувьд “Асуудал” гэдгийг юу гэж ойлгодог вэ? Саад, бэрхшээл, доголдол гэсэн ойлголтуудаас ямар хэв шинжээрээ ялгаатай вэ?
Мэдээ бэлтгэсэн: Гүйцэтгэх Захирал
Б.Баярцэнгэл