Нийтэлсэн: 2020/02/14

ТУСС шийдлүүдээ Оюуны өмчийн газарт бүртгүүлж эхэллээ

Оюуны өмч гэж юу вэ?

         Уг ойлголтын анхны үүсэл нь эртний Ромын эзэнт гүрний үед гэж үздэг ч орчин үеийн "Оюуны өмч"-ийн загвар нь XVII-XVIII зууны үед Англиас үүсэлтэй гэдэг. Хүн төрөлхтөн 19-р зууныг хүртэл "Оюуны өмч" гэдэг нэр томьёог огт ашиглаж байгаагүй бөгөөд тухайн нэр томьёо нь 20-р зууны сүүл үеэс эхлэн өргөн хэрэглэгдэж дэлхий даяар тархсан.

Оюуны өмч нь хүний оюун санаагаар бүтээгдсэн биет бус хөрөнгө юм.

/Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллага/

         Хүний зохион бүтээсэн оюуны өмчийг хамгаалах дэлхий дахины чиг хандлагын дагуу Монгол улс 1945 оноос анхны Улсын төлөвлөлтийн газарт "Шинэ санаачлагын улсын комисс нэртэй жижиг ажлын хэсэг"-ийг үүсгэж байсан бөгөөд энэ нь өдгөө "Монгол улсын Оюуны Өмчийн газар" нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

         Оюуны өмч нь маш олон шинж чанартай бөгөөд тэдгээрийг улс орон болгон өөр өөрөөр авч үздэг байна. Дэлхийн оюуны өмчийн байгууллагаас гаргасан өмчийн эрхийн хэлбэрүүдээс дурдвал:

  • Патент /Patent/

  • Зохиогчийн эрх /Copyright/

  • Үйлдвэрлэлийн загварын эрх /Industrial design right/

  • Барааны тэмдэг /Trademark/

  • Бүтээгдэхүүний өнгө, төрх /Trade dress/

  • Газарзүйн наалт /Plant varieties/

  • Худалдааны нууц /Trade secrets/ 

Бид системийн инженерчлэлийн чиглэлээр 2016 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд манай компанийн хувьд Монгол улсын “Оюуны өмчийн газар”-т:

  1. Ажил гүйцэтгэх алгоритм /АГА/
  2. Системийн логик зураглал
  3. Сэтгэлгээний гурвалжин
  4. Функцийн уялдааны зураглал
  5. Системчлэгдсэн байгууллагын ажилтны ур чадварыг тогтмол хөгжүүлэх албадлагын төрөлжсөн тогтолцоог бүрдүүлэх шийдлийн загвар
  6. Системчлэгдсэн байгууллагын Гэрээний төсөл боловсруулах алгоритмын загвар
  7. Системчлэгдсэн байгууллагын суурь хэв шинжүүдийг бүрдүүлэх албадлагын төрөлжсөн загвар
  8. Системчлэгдсэн байгууллагын Арга зүйн мэргэжлийн дүгнэлт гаргах үүрэгжүүлсэн тогтолцоог бүрдүүлэх шийдлийн загвар
  9. Системчлэгдсэн байгууллагын Мониторингийн төрөлжсөн бүрдүүлэх шийдлийн загвар
  10. Системчлэгдсэн байгууллагын стратегийн төлөвлөлтийн төрөлжсөн тогтолцоог бүрдүүлэх шийдлийн загвар
  11. Зорилгоо хэрэгжүүлэх чадвартай системчлэгдсэн байгууллагын хэв шинжүүдийн матриц
  12. Системчлэгдсэн байгууллагын түнш ажилтантай хамтран ажиллах үүрэгжүүлсэн тогтолцоог бүрдүүлэх шийдлийн загвар
  13. Системчлэгдсэн байгууллагын ажилтныг тогтвортой, үр дүнтэй ажиллуулах үүрэгжүүлсэн бүрдүүлэх шийдлийн загвар гэсэн 13 бүтээлийг “Зохиогчийн эрхийн гэрчилгээ” авч бүртгүүлсэн байна.

Хамтран ажиллах байгуулагатаа тус бүтээгдэхүүнүүдийг болон бидний оюун ухаанаас буй болсон системийг илүү төгөлдөр болгох шийдлүүд болон арга хэрэгслүүдийг системд нь суурилуулж инженерчлэж байна.