Нийтэлсэн: 2020/02/28

“ТУС Солюшн” ХХК нь “INCOSE IW-2020” арга хэмжээнд амжилттай оролцож, зорилгоо биелүүллээ

 

Манай компанийн төлөөллүүд INCOSE-ийн гишүүд жил бүрийн 1 дүгээр сард АНУ-ын, Калифорни мужийн, Торренс хотноо цугладаг, Олон улсын шинжтэй томоохон арга хэмжээ болох “INCOSE International Workshop” буюу “INCOSE IW-2020” семинарт оролцохоор бэлтгэлээ хангаж байгаа тухай бид өмнө мэдээллэсэн. Мэдээг ЭНД  дарж үзнэ үү. 

Компанийн Гүйцэтгэх захирал Д.Жаргалсайхан семинарт оролцох гол зорилгоо биелүүлж өөрсдийн боловсруулсан аргачлал “ТУСС оношилгоо”-г INCOSE байгууллагын тогтолцоонд нь хийсэн тайлан, дүгнэлтээ “Diagnosing INCOSE as a social system using TUS Sustainable social system model” сэдвээр “Нийгмийн нэгж систем” ажлын хэсгийн 28 оролцогчид танилцуулж, хэлэлцүүлсэн. 

Хэлэлцүүлгийн үр дүнд маш олон эерэг сэтгэгдэл, хамтран ажиллах саналуудыг хүлээн авсан бөгөөд INCOSE-ийн Ерөнхийлөгч Kerry Lunney-д бидний хийсэн оношилгооны тайлан, дүгнэлттэй танилцаж, анхааралдаа авахыг олон оролцогч санал болгосон байсан.

Нийт 24 ажлын хэсгийн хуралд оролцсон бөгөөд үр дүнгээс хуваалцвал: 

  1. Social system WG байгуулсанаа зарлаж, оролцогчдыг багт хуваан, эхний хэлэлцүүлгийг хийсэн. Цаашид ямар ажлуудыг төлөвлөж, хэрэгжүүлэхээ хэлэлцүүлсэн. ТУС Солюшн ХХК-ийн зүгээс Social system болон түүнтэй хамт хэрэглэгддэг түгээмэл ойлголтуудыг тодорхойлж хэлэлцүүлэхээр болсон.

  2. Smart City гэж нэгдсэн ойлголт, хэмжүүр байхгүй байгааг танилцуулж, Smart City бий болгоход бусад WG-н шийдлүүд хэрэгтэй тул бусад WG-уудийг уриалсан.

  3. Resilient Hospital Reference Model буюу Аливаа саад, бэрхшээлд тэсвэртэй эмнэлгийн жишиг загвар боловсруулах төслийн санаа болон хүрэх үр дүнгүүдийг танилцуулсан. ТУС-н зүгээс нэмэлт мэдээллүүд солилцохоор тохиролцсон. 

  4. SETE 2020 арга хэмжээнд оролцохыг урьж илтгэл явуулахыг санал болгосон. Мөн уг арга хэмжээнд Д.Жаргалсайхан захиралыг панел хэлэлцүүлэгт оролцуулахаар төлөвлөж буйгаа хэлсэн.

  5. Монгол дахь INCOSE Chapter-г байгуулах төлөвлөгөөгөө танилцуулсан. Төлөвлөгөөг хэрэгжүүлж байна.

  6. Монголд анх удаа Social system engineering 2020 арга хэмжээг зохион байгуулахаар шийдвэрлэсэн бөгөөд INCOSE Ерөнхийлөгч Kerry Lunney оролцохоо илэрхийлсэн. Энэ оны 04 дүгээр сард зохион байгуулахаар бэлтгэж байсан боловч Корона вирусын улмаас хойшлууллаа. 

  7. Social system WG-д танилцуулсан INCOSE-н оношилгоо маш их сонирхол татсаныг Австралийн PPI -н Гүйцэтгэх захирал Robert илэрхийлж, ТУС-н аргачлалыг ашиглан багц бүтээгдэхүүн санал болгох боломжтой гэж харж буйгаа илэрхийлсэн.