Нийтэлсэн: 2020/12/30

❄⛄🎆 Шинэ жилийн мэнд хүргэе !🎆⛄❄

 
Эрхэм хүндэт, Харилцагч танаа,

“ТУС Солюшн” ХХК-ийн хамт олны өмнөөс танай хамт олонд шинэ оны мэндийг хүргэхийн ялдамд бидний үйл ажиллагааг дэмжиж ирсэнд талархал илэрхийлье.
 

Дэлхий даяар үүсээд буй онцгой нөхцөл байдлаас улбаалан 2020 он бидэнд томоохон саад, бэрхшээлүүдийг тулгасан мөн үүнтэй зэрэгцээд цаашид өсөж дэвжих боломжуудыг харуулсан бүтээлч жил байлаа. Аливаа системийн дотоод өөрчлөлтийн хурд гадаад орчны өөрчлөлтийн хурдаа гүйцэхээ больсон цагт нуран унадагтай адил энэхүү онцгой нөхцөлд шуурхай дасан зохицох шийдэл дутмаг байгууллагууд цаашид үйл ажиллагаагаа тогтвортой явуулах баталгаа байхгүй болоод байна. 

ТУС Солюшн компани хэрэглэгч байгууллага бүрээ гадаад орчны хурдтай өөрчлөлтөд дасан зохицох чадвартай буюу чанартай өгөгдөлд үндэслэн тулгарсан асуудлаа шуурхай танин мэдэж, шийдвэрлэх чадвартай систем болгон төлөвшүүлэх томоохон зорилгыг тавьж ажилладаг. Энэхүү зорилгыг хэрэгжүүлэх үндсэн арга замыг бид дунд хугацаанд “Digital transformation - Дижитал шилжилт” гэж харж буй бөгөөд 2020 онд дижитал платформынхоо суурийг бий болгох ажлуудыг хийж гүйцэтгэн TUS DX Core /Бүтээгдэхүүний танилцуулга үзэхийг хүсвэл ЭНД дарна уу/ бүтээгдэхүүнээ бэлэн болгоод байгаа ба та бүхэнд удахгүй албан ёсоор хүрч эхлэх болно.

Ирэх 2021 онд бид системийн инженерчлэлийн болон дижитал шийдлүүдээ төгөлдөржүүлж "Хүний нөөцийн цогц шийдлүүдийг агуулсан дижитал платформ"-ыг хэрэглэгчиддээ хүргэж ажиллахаар зорьж байгаа нь та бидний дижитал шилжилт хийх урт аялалын эхний алхам болно гэдэгт итгэлтэй байна.

  

Та бүхэндээ эрүүл энх, аз жаргал, амжилт бүтээл, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Хүндэтгэсэн,
"ТУС Солюшн" ХХК-ийн
Гүйцэтгэх захирал, Б.Баярцэнгэл