Нийтэлсэн: 2019/01/25

ШИНЭ ОНЫ АНХНЫ СУРГАЛТАА АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Манай “ТУС Солюшн” ХХК нь 2019.01.17-ны өдөр байгууллагуудын удирдах түвшний ажилтнуудад чиглэсэн “Байгууллагын зорилго, түүнийг хэрэгжүүлэхэд тулгардаг асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх оновчтой арга зам” сэдэвт 4 цагийн кэйс оролцооны сургалтаа 6 дах удаагаа амжилттай зохион байгууллаа.

Тус сургалтанд бизнесийн, төрийн болон төрийн бус байгууллагуудын 24 төлөөлөл оролцлоо. Сургалтын чиглүүлэгч багшаар “ТУС Солюшн” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын ажлын албаны дарга Р.Ганчимэг, Зорилтот хэрэглэгчийг дэмжих албаны дарга Б.Мандхай, Хөгжлийн стратегийн газрын дарга Б.Баярцэнгэл нар ажиллалаа.

 

 

 

Сургалтанд оролцогчид байгууллагадаа учирч буй асуудал, саад, бэрхшээл, тэдгээрийг үүсгэж буй суурь шалтгаануудыг тодорхойлж, багаараа хэлэлцэх замаар ойлголтоо нэгтгэж, дүгнэн, бусад багууддаа танилцууллаа.

Оролцогчид байгууллагынхаа ажилтнуудыг сургалтанд хамруулах, ТУС шийдлийн үйлчилгээг байгууллагадаа авах зэрэг хүсэлтээ илэрхийлж, сургалтанд хамруулсанд талархал илэрхийлэн сэтгэгдлээ ирүүлсэн нь бидний хувьд үнэ цэнэтэй байлаа.

Сургалтанд оролцогчдын сэтгэгдлээс:

  1. “Номын гүүр ТББ”-ын Хөтөлбөрийн менежер - Байгууллагын зорилгыг нэгдмэл болгодог хэв шинжүүдтэй танилцан бодит жишээн дээр задлан хэлэлцсэн  нь шинэлэг мэдээлэл байлаа. Мөн ажлийн байранд дээрх зөрчилдөөний талаар цэгцтэй мэдээлэл авч өөрийнхөө сэтгэлгээ рүү өнгийн харж бодлуудаа цэгцлэх сэдлийг сургалтнаас олж авсандаа маш баяртай байна. Та бүхний ажилд амжилт хүсье.

  2. “Нано Интернэйшнл ХХК”-ын Сургалт хөгжил идэвхжүүлэлтийн менежер - Шинэ соргог мэдээллийг бусадтай хуваалцаж нэгэн өдрийг бусдаас суралцаж өнгөрүүлэх боломж олгосонд та бүхэнд баярлалаа.

Өөрийнхөө мэдлэгт хөрөнгө оруулалт хийхээр эрмэлзэж, үнэт цагаа зарцуулан бидний сургалтанд хамрагдсан байгууллагын төлөөллүүддээ манай хамт олны зүгээс талархал илэрхийлж, цаашдын ажил үйлсэд нь өндрөөс өндөр амжилт хүсье.