Мэдээлэл
Нийтэлсэн: 2021/02/16
“Нэйшнл Лайф Даатгал” ХХК нь Олон улсын менежментийн чанарын стандартын “ISO-9001:2015” шаардлагыг хангаж, гэрчилгээгээ гардан авлаа.
Манай TUS DX Core үйлчилгээний хэрэглэгч байгууллага болох “Нэйшнл Лайф Даатгал” ХХК нь Олон улсын менежментийн чанарын стандартын “ISO-9001:2015” шаардлагыг хангаж, гэрчилгээгээ гардан авлаа.
Ингэснээр манай хэрэглэгч болсоноор “ISO-9001:2015” шаардлагыг хангасан 2 дахь байгууллага болж байгаа юм.
“Нэйшнл лайф даатгал” ХХК-д 2 удаагийн аудит хийгдсэн бөгөөд эхний аудитаар байгууллагын заавал засах 1, сайжруулах 2 доголдлыг тодорхойлсон. Тэдгээр доголдлуудыг хамтран засаж, сайжруулан 2 дахь аудитаар чанарын шаардлагуудыг бүрэн хангасан юм.
“ТУС Солюшн” ХХК-ийн хамт олны зүгээс стратегийн түнш болох “Нэйшнл Лайф Даатгал” ХХК-ийн хамт олондоо талархал илэрхийлэхийн сацуу гэрчилгээгээ гардан авсанд нь баяр хүргэе.
Энэхүү мэдээг уншиж буй Танд болон танай байгууллагад “ISO-9001:2015” шаардлагуудыг хангах, Монгол хүмүүсийн оюунаас бүтсэн дотоодын шийдлүүдийг байгууллагадаа тохируулан нэвтрүүлэхийг “Тохируулгатай Угсардаг Систем Солюшн” ХХК-иас уриалж байна.