Нийтэлсэн: 2019/09/03

Монголын тусгай олимпийн хорооны төлөөлөгчидтэй хамтарсан сургалтаа амжилттай зохион байгууллаа.

Манай байгууллага 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Монголын тусгай олимпийн хорооны 19 төлөөлөгчдөд “Байгууллагын зорилго, түүнийг хэрэгжүүлэхэд тулгардаг асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх оновчтой арга зам” сэдэвтэй 5 цагийн кейс сургалтаа амжилттай зохион байгуулаад байна. 

Сургалтын явцаас 2019.08.29

Сургалтын чиглүүлэгч багшаар “ТУС Солюшн” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Жаргалсайхан, Зорилтот хэрэглэгчийг дэмжих албаны дарга Б.Мандхай, Системийн архитектур, хөгжүүлэлтийн газрын дарга Б.Баярцэнгэл, Системийн инженерчлэлийн үйлчилгээний газрын дарга О.Зоригт нар ажиллалаа.

Сургалтын явцаас: Чиглүүлэгч багш ТУС Солюшн” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Жаргалсайхан

Чиглүүлэгч багш нар тухайн сэдвийн гол утга санааг сургалтад оролцогчдын өөрсдийн бодрол, ойлголтыг тодорхойлуулах замаар лекц, жишээ, дасгал ажил гэсэн бүтэцтэйгээр сургалтаа өрнүүлсэн билээ.

Сургалтын явцаас 2019.08.29

Үүний сацуу Монголын тусгай олимпийн хорооны төлөөлөгчид маань  багаараа хэлэлцэн шийдсэн нэгдсэн тодорхойлолт, дүгнэлтээ бусад багууддаа танилцуулан хэлэлцүүлэг явуулсан хөгжилтэй, найрсаг, мэтгэлцэж мөнхүү баталсан олон талын арга хэлбэрийг агуулсан маш идэвх санаачилгатай чухал сургалтуудын нэг болж өнгөрлөө.

Сургалтын явцаас 2019.08.29

Энэхүү сургалтын үр дүнд байгууллагынхаа зорилгыг хэрхэн тодорхойлох, түүний шинж чанар, зорилгоо хэрэгжүүлэхэд ямар саад, бэрхшээл, доголдол, асуудал үүсч болох, хэрхэн нэгдмэл зорилгоо бий болгох зэрэг өргөн цар хүрээ бүхий сэдвүүдийн талаар тодорхой ойлголтуудыг бий болгон өндөрлөв. 

 

Сургалтын явцаас 2019.08.29

Өөрийн чухал нөөцөө зарцуулан бидний сургалтад хүрэлцэн ирж оюуны их хөрөнгө оруулалт хийсэн нийт төлөөллүүддээ баярлалаа. Цаашдын ажил, үйлсэд нь амжилт хүсье.

Тусгай олимпийн хорооны төлөөлөгчид болон ТУС Солюшн ХХК-ийн чиглүүлэгч багш нар