Нийтэлсэн: 2020/01/15

MDPI-ийн “Systems” сэтгүүлд нийтлүүлэх судалгааны ажлууд бичиж байна

Манай ажилтнууд MDPI-ийн “Systems” сэтгүүлд судалгааны ажил бичиж хүргүүлэхээр ажиллаж байна. Учир юу гэвэл тус сэтгүүлээс манай компанид системийн инженерчлэлийн чиглэлээр судалгааны ажил бичиж, нийтлүүлэх саналыг ирүүлсэн юм. 

Сонирхуулахад, MDPI нь Швейцарийн Базел хотод төвтэй 1996 онд эрдэм шинжилгээний ажил, хэвлэлийн бага хурал хийх зориулалтаар анхны байгууллагаа байгуулж байжээ. Түүнээс хойш 2010 онд 2 дахь байгууллага буюу хэвлэл, нийтлэл бичиж сэтгүүл гаргах зориулалт бүхий хэвлэлийн хүрээлэнгээ байгуулаад зогсохгүй бүх сэтгүүл нь олон нийтэд нээлттэйгээр нийтлэгддэг байна. 

Тус байгууллагаас хими, биологи, эрүүл мэнд, шинжлэх ухаан зэрэг олон төрлийн чиглэлээр сэтгүүлүүд гаргадаг ба үүнээс онцлох сэтгүүлүүдийн нэг нь “Systems” сэтгүүл юм. Энэхүү сэтгүүл нь Олон улсын нээлттэй сэтгүүл бөгөөд системийн инженерчлэл, эрүүл мэндийн систем, хүрээлэн буй орчны, нийгмийн цогц систем зэрэг практик дээрх системийн онолын талаар бичдэг байна.