Мэдээлэл
Нийтэлсэн: 2018/09/23
ХЭРЭГЦЭЭ ГЭЖ ЮУ ВЭ?
Таны ярьж хэлж байгаа үг бүхний цаана ойлголт бий. Судалгаагаар хүн өдөрт дунджаар 4800 үг хэлдэг гэсэн байх юм. Гэтэл бид илэрхийлж буй ойлголтыг нь бүрэн таньж мэдээгүй маш олон үгсийг өдөр тутмын яриандаа ашиглаж байдаг байна. Жишээлбэл, хэрэгцээ, зорилго, асуудал, төлөвлөгөө г.м дурдаад дуусахгүй.
Хүн бүхэнд хамааралтай, нийтлэг ашигладаг ойлголтын нэг бол яах аргагүй ХЭРЭГЦЭЭ юм. Надад байшин, машин, өндөр цалинтай ажил, хувцас хэрэгцээтэй байна гэх мэтчилэн бид өдөр тутамдаа энэ үгийг ашигладаг.
Тэгвэл та “Хэрэгцээ” гэдэг ойлголтыг мэдэх үү?
Үүнийг шалгах тун амархан. Та “хэрэгцээ”-г өөрийнхөө мэддэгээр нэг өгүүлбэрт багтаан томьёолж бичээрэй. Хэрвээ 30 секундын дотор томьёолж бичиж чадахгүй бол та энэ ойлголтыг мэддэггүй гэсэн үг. Өөрөөр хэлбэл, таны оюун санаанд хэрэгцээний тухай мэдлэг байхгүй гэсэн үг юм. Харин дээрхи хугацаанд амжаад биччихвэл ямар нэгэн байдлаар урьд нь энэ талаар бодож эргэцүүлээд үзчихсэн гэсэн үг юм.
Байнга хэрэглэдэг ойлголтоо таньж мэдээгүйгээс гэр бүлийн гишүүд, ажлын хамт олон, найз нөхдийн хооронд ойлголтын зөрүү үүсдэг. Үүнээс болж олон сөрөг үр дагаврууд бидэнд учирдаг.
marketwired.com
Цэгцтэй сэтгэлгээний аргазүйгээр аливаа ойлголт нь хэв шинжүүдээс бүрддэг бөгөөд тэдгээр хэв шинжүүд нь доорх шаардлагуудыг зайлшгүй хангах ёстой. Үүнд:
“Хэрэгцээ”-г томьёолсон байдлыг хэд хэдэн эх сурвалжаас жишээ болгон авч үзвэл:
Дээрх томьёоллуудад туссан хэв шинжүүдийг ангилж, хоорондын хамаарлыг нь шинжилж үзвэл,
Оршин амьдрах, эрүүл амьдрах, сэтгэл ханамжийг бий болгох гэдэг ойлголтууд нь мөн давхцсан утгатай байна. Эдгээр нь хүн амьд байх, амьдрах гэсэн ойлголтуудыг агуулсан байна.
Тэгвэл дээрх сул талуудыг арилгах томьёоллын хувилбарыг тодорхойлох гээд үзье!
Дараах нийтлэг хэв шинжүүдтэй байна. Үүнд:
Дээрх хэв шинжүүндийг нэгтгэн тодорхойлвол:
“Хэрэгцээ гэж хүний амьд байх, амьдрахад зайлшгүй хангах шаардлагыг хэлнэ.” гэж тодорхойлох нь оновчтой байна.
Уншигч та дээрх тодорхойлолттой санал нийлж байна уу?