Нийтэлсэн: 2020/03/12

"Гэр бүлийн жишиг загварын суурь хэв шинжүүдийг тодорхойлж, системийн загвараар дүрслэх нь" судалгааны тайлан хэвлэгдэн гарлаа.

"Залуу судлаачдыг дэмжих сан" ТББ-аас санаачлан зохион байгуулдаг Нийгмийн нэгж системийн инженерчлэлийн судалгаануудын нэг болох "Гэр бүлийн жишиг загварын суурь хэв шинжүүдийг тодорхойлж, системийн загвараар дүрслэх нь" судалгааг манай компанийн ТУСС аргачлалд суурилсан загварыг ашиглаж бэлтгэн гаргалаа.

Тайлангийн агуулгаас дурьдвал:

  • Жишиг гэр бүлийн системийн суурь ойлголтууд, зорилго, хэв шинжүүд, оролцогч талууд, оролцогч талуудын үүрэг
  • Гэр бүлд тулгамдаж буй асуудлууд, тэдгээрийн суурь шалтгааныг тодорхойлох системийн үр дүн
  • Гэр бүлийн тухай хуульд хийсэн системийн шинжилгээний үр дүн

... гэх мэт

Судалгаанд нийт 11 хууль, 8 гарын авлага, 34 судалгааны тайлан, эрдэм шинжилгээний өгүүлэл, 13 гадаад хэл дээрх бүтээл болон 11 цахим мэдээллийн сангаас мэдээллүүдийг авч боловсруулсан байна. Тэдгээрээс дурьдвал:

  1. Монгол улсын Иргэний хууль
  2. Монгол улсын Үндсэн хууль
  3. Гэр бүлийн тухай хууль
  4. Монгол хэлний эх тайлбар толь бичиг
  5. Баярцэнгэл, Б., (2017). Монголд өдөрт 10 гэр бүл салж байна.
  6. Ганбат, Т., (2017). Гэр бүл салалтын шалтгаанууд.
  7. НҮБХАС. (2017). Дэлхийн хүн амын байдал. Улаанбаатар
  8. www.definitions.net/definition/social+environment
  9. www.dictionary.cambridge.org/dictionary/english/resource

зэрэг мэдээллийн эх сурвалжуудаас мэдээлэл авсан байна.

Судалгааны тайлантай танилцаж "Жишиг гэр бүлийн загвар"-ыг ойлгон амьдралдаа ашиглаарай.