Нийтэлсэн: 2019/09/20

Эрчим сүлжээ ХХК-тай хамтарсан сургалтын тойм

ТУС Солюшн ХХК нь 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр М-Си-Эс Группийн охин компаниудын нэг болох Эрчим Сүлжээ ХХК-тай хамтарсан сургалтаа амжилттай зохион байгууллаа. Эрчим сүлжээ ХХК нь манай энэ удаагийн сургалтад удирдах болон дунд шатны менежерүүдээс бүрдсэн нийт 19 хүний бүрэлдэхүүнтэй оролцлоо.

Сургалтын дасгал ажлын хүрээнд 5 багийн гишүүд бүгд нэгэн жигд оролцоотой, идэвх санаачилгатай байсан.  Мөнхүү олон талын асуулт асууж өөрсдийн эрхэм зорилго болон одоогийн тулгамдаж буй асуудлын талаар нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлсэн билээ. 

Эрч хүчтэй Эрчим сүлжээ ХХК-ийн нийт төлөөлөгчиддөө үнэт цагаа зарцуулан бидний сургалтад идэвхтэй оролцсонд талархал илэрхийлэн цаашдын ажилд нь амжилт хүсье.