Нийтэлсэн: 2019/12/17

Энэ оны хамгийн сүүлийн сургалтаа зохион байгууллаа.

         Бид байгууллагын удирдах ажилтнуудад төлбөргүйгээр явуулдаг “ТУСС Сургалт”-аа 2018.08 сараас эхлэн сар бүр зохион байгуулаад жил гаруй хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд сургалтын хөтөлбөр, агуулга, зохион байгуулалтаа тасралтгүй сайжруулсаар ирлээ. Бид дээрх туршлагадаа үндэслэн 2020 оноос эхлэн сургалтын сэдвүүдээ илүү олон, сонголттой, нарийвчилсан агуулгатай болгохоор төлөвлөж байна.  

Энэ оны хамгийн сүүлийн сургалтаа “Системийн инженерчлэлийн аргаар байгууллагын эрүүл мэндийг оношлох, эмчлэх шийдэл” сэдэвтэйгээр 12 дугаар сарын 12-ны өдөр Гүнд Инвестмент Холдингийнхоо шинэ оффис болох Шангри-ла оффистоо амжилттай зохион байгууллаа. Уг сургалтаар оролцогчид маань шинэ мэдээлэлтэй болоод зогсохгүй бидний хувьд тэднээс олон санал, шийдэл авахуйц сургалт болж өнгөрсөн юм. 

Шинэ оны сургалтын зарыг 1 дүгээр сарын эхний 7 хоногт ТУС Солюшн фэйсбүүк хуудсаар дамжуулан түгээх болно. Та бүхэн амжиж бүртгүүлээрэй. 

Бидний зохион байгуулсан сургалтад идэвхтэй оролцсон Та бүхэнд Баярлалаа.