Нийтэлсэн: 2018/09/17

ДЭЛХИЙН БИЗНЕС ЭРХЛЭГЧ ЭМЭГТЭЙЧҮҮД

Олон Улсын Эмэгтэйчүүдийн Худалдаа Аж Үйлдвэрийн Холбооны Монгол дахь салбар байгууллага IWFCI Mongolia - ийн санаачлагаар 2018 оны есдүгээр сарын 6,7,8-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулсан ДЭЛХИЙН БИЗНЕС ЭРХЛЭГЧ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ ЧУУЛГА УУЛЗАЛТ(GWTS 2018)-нд ТУС Солюшн ХХК ивээн тэтгэгчээр оролцлоо.

Энэ удаагийн чуулга уулзалт нь “INNOVATION and CONNECTIVITY” уриан дор “Цахим Эдийн Засгийн Шилжилт- Эко Систем”, “Хөрөнгө Оруулалт – Олон Улсын Худалдаа”, “Инноваци – Эмэгтэйчүүдийн Бизнес Эрхлэлт”, “Мэдээллийн Технологи - Цахим Санхүүгийн Систем” зэрэг сэдвүүдийн хүрээнд хэлэлцүүлэг өрнөж гадаадын болон дотоодын шинэ боломжуудын талаар хэлэлцэж туршлага солилцов.

Бидний зүгээс ИННОВАЦИ сэдвийн дор ТУС шийдлийн үйлчилгээний танилцуулга илтгэлийг тавьж, хүрэлцэн ирсэн зочидтой санал бодлоо хуваалцлаа. Бүүтний хэсгээс чуулганд оролцогчдод ТУС шийдлийн үйлчилгээний нэмэлт мэдээллийг хүргэж, “Байгууллагын зорилго, зорилгыг хэрэгжүүлэхэд тулгардаг асуудлууд, асуудлыг шийдэх оновчтой арга зам” сэдэвт кейс оролцооны сургалтанд хамрагдахыг урьлаа.

Чуулга уулзалтыг амжилттай зохион байгуулсан IWFCI Mongolia -ийн хамт олонд талархал илэрхийлж, цаашдын ажилд нь амжилт хүсье.