Нийтэлсэн: 2019/11/04

Бидний “Mindset” хаашаа чиглэх ёстойг мэдэхийн тулд ирсэн.

Бид 11 дүгээр сарын 2-ны өдөр банкны зах зээлд нөлөө бүхий Топ-6 банкны нэг болох Голомт банк-ны Мэдээлэл технологийн газар, Кастодиан банк болон Макс молл салбарын төлөөллүүдэд сургалтаа орлоо. 

Цаашид хаашаа чиглэж явах, сэтгэлгээгээ хэрхэн цэгцлэх хэрэгтэй вэ? гэсэн асуултуудын хариултыг манай сургалтаас олж авах нь оролцогч байгууллагын сургалтад хамрагдсан гол зорилго гэдгээ бидэнд хэлсэн юм.

Логик, цэгцтэй сэтгэлгээ, системийн инженерчлэлийн талаар илүү дэлгэрэнгүй тайлбарлаж байгууллагын асуудлууд болон бидний өдөр тутмын амьдралтай холбон тайлбарлаж буй нь маш сонирхолтой бөгөөд үр дүнтэй сургалт боллоо гэсэн сэтгэгдлүүдийг ирүүлсэн нь бидний хувьд үнэ цэнэтэй байлаа.

Оролцогчдын сэтгэгдлүүдээс дурдвал:

  1. Цэгцтэй бодох дэс дарааллыг сайн ойлгуулснаар дүн шинжилгээ хийхдээ санаж, ашиглах боломжтой болгож байна. Маш их судалгаа шинжилгээ хийсэн сургалт байна. Баяр хүргэе.

  2. Асуудлыг олж харах, түүнийг бий болгож буй доголдлыг тодорхойлох тухай мэдээлэл өгсөн хэсэг, мөн түүнтэй холбоотой хийж байгаа техникийн шийдлүүд нь маш их таалагдлаа.

  3. Эмх цэгцтэй сэтгэх нь ажил амьдралын алинд ч маш чухал үр ашигтай гэдгийг ойлгож авсан.

  4. Системийн тогтолцоог энэ түвшинд гаргаж ирсэн нь миний нүдийг үнэхээр нээж чадлаа.

  5. Олон улсын туршлага, судлаач эрдэмтийн онол арга зүйг судлан өөрсдийн гэсэн системчлэл, технологийн загварчлалыг бий болгож, харилцагчдадаа санал болгож  байгаа та бүхний ажилд амжилт хүсье. 

Өөрийнхөө мэдлэгт хөрөнгө оруулалт хийхээр эрмэлзэж, үнэт цагаа зарцуулан бидний сургалтад хамрагдсан Голомт банкны төлөөллүүддээ манай хамт олны зүгээс талархал илэрхийлж, цаашдын ажил үйлсэд нь өндрөөс өндөр амжилт хүсье.