Нийтэлсэн: 2018/12/07

БАЙГУУЛЛАГЫН ЗОРИЛГО, ЗОРИЛГЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ТУЛГАРДАГ АСУУДЛУУД, АСУУДЛЫГ ШИЙДЭХ ОНОВЧТОЙ АРГА ЗАМ сэдэвт сургалтаа амжилттай зохион байгууллаа

Манай “ТУС Солюшн” ХХК нь 2018.11.22-ны өдөр байгууллагуудын удирдах түвшний ажилтнуудад чиглэсэн “Байгууллагын зорилго, зорилгыг хэрэгжүүлэхэд тулгардаг асуудлууд, асуудлыг шийдэх оновчтой арга зам” сэдэвт 4 цагийн кэйс оролцооны сургалтаа 4 дэх удаагаа амжилттай зохион байгууллаа. Тус сургалтанд бизнесийн, төрийн болон төрийн бус байгууллагуудын 29 төлөөлөл оролцлоо. Сургалтын чиглүүлэгч багшаар “ТУС Солюшн” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Жаргалсайхан, Зорилтот хэрэглэгчийг дэмжих албаны дарга Б.Мандхай, Хөгжлийн стратегийн газрын дарга Б.Баярцэнгэл, Системийн шинжээч Ж.Төгсжаргал нар ажиллалаа.

 

Бид сургалтанд оролцогчидын асуусан ТУС шийдлийн үйлчилгээний талаар олон асуултад хариулт өгч, мэдлэг мэдээллээ хуваалцлаа. Оролцогчид байгууллагынхаа ажилтнуудыг сургалтанд хамруулах, ТУС шийдлийн үйлчилгээг байгууллагадаа авах зэрэг хүсэлтээ илэрхийлж, сургалтанд хамруулсанд талархал илэрхийлэн сэтгэгдлээ ирүүлсэн нь бидний хувьд үнэ цэнэтэй байлаа.

Оролцогчид байгууллагынхаа ажилтнуудыг сургалтанд хамруулах, ТУС шийдлийн үйлчилгээг байгууллагадаа авах зэрэг хүсэлтээ илэрхийлж, сургалтанд хамруулсанд талархал илэрхийлэн сэтгэгдлээ ирүүлсэн нь бидний хувьд үнэ цэнэтэй байлаа.

 

 

Сургалтанд оролцогчид байгууллагадаа учирч буй асуудал, тэдгээр асуудлуудыг үүсгэж буй суурь шалтгаануудыг тодорхойлж, багаараа хэлэлцэх замаар ойлголтоо нэгтгэж, дүгнэн, бусад багууддаа танилцуулж байгаа нь.

 

Сургалтанд оролцогчдын сэтгэгдлээс:

  1. Eldev Ideation Agency- ийн Захирал - Чухал ач холбогдолтой, үйлдэлд хөтөлсөн сургалтад хамрагдсандаа баяртай байгаа. Сургалтын дараа шууд л байгууллагынхаа зорилгыг дахин нухацтайгаар авч үзсэн. Байгууллага доторхи ойлголтуудаа нэгтгэх, системийн онолыг дэлгэрүүлж судлах гээд ажлын төлөвлөгөөндөө тусгасан даа.

  2. “Их ирмүүн үйлс” НҮТББ - ын Гүйцэтгэх Захирал - “Та бүхний зохион байгуулсан сургалтаас олон шинэ зүйл мэдэж, тэдгээрийг цаашид дэлгэрэнгүй, нухацтай судлах хүсэл тэмүүлэлтэй болсондоо баяртай байна. Бидний өмнө нь харж байсан, ойлгож байсан зүйлсийг өөр өнцгөөс, судалгаа шинжилгээ, туршилтын үр дүнд үндэслэн эмх цэгцтэйгээр, хүлээн зөвшөөрөгдөхүйцээр таниулж, цэгцтэй мэдээлэл болгон хүргэсэн нь энэ сургалтын онцлог байлаа. Байгууллагын хөгжлийг дэмжих талаар та бүхний хийж, хэрэгжүүлж байгаа олон ажлуудтай танилцсандаа талархалтай байна. Цаашид та бүхэнтэй хамтран олон олон шинэ зүйлийг сурч, ажил амьдралдаа хэрэгжүүлнэ гэдэгтээ итгэлтэй байна. Та бүхний ажилд улам их амжилт хүсье.”

  3. “Нүүдэлчний Соёл” ХХК- ийн Гүйцэтгэх Захирал - Манай байгууллагын хувьд тухайлбал удирдах түвшиндээ процессын хяналтаа цаг хугацаандаа хянаж чадахгүй байснаас үүдэн асуудлаа цаг тухайд нь шийдэж чадахгүй байх тохиолдол гардаг бөгөөд үүнээс үүдэн мөнгөн урсгалаа төлөвлөж чадахгүй байх, цаг хугацаандаа ажлаа амжуулж чадахгүй байх гэх мэтээр нэг нэгнээсээ улбаалан гарах хүндрэл бэрхшээлүүдээс болоод гоёор тавьсан зорилгоо биелүүлж чадахгүй нь гэж шантрах асуудал гардаг учраас танай байгууллагаас зохион байгуулсан сургалтанд хамрагдсан билээ. Мэдээж удирдагч хүн өөрөө мэдэхгүй байгаа зүйлээ яаж ажилтнууддаа ойлгуулж, чиглүүлж чадах билээдээ, иймээс цаашид танай байгууллагын эдгээр хүндрэл бэрхшээлийг шийдэх системийг сонирхож байгаа юм.  

Өөрийнхөө мэдлэгт хөрөнгө оруулалт хийхээр эрмэлзэж, үнэт цагаа зарцуулан бидний сургалтанд хамрагдсан байгууллагын төлөөллүүддээ манай хамт олны зүгээс талархал илэрхийлж, цаашдын ажил үйлсэд нь өндрөөс өндөр амжилт хүсье.