Нийтэлсэн: 2018/09/17

БАЙГУУЛЛАГЫН ЗОРИЛГО, ЗОРИЛГЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ТУЛГАРДАГ АСУУДЛУУД, АСУУДЛЫГ ШИЙДЭХ ОНОВЧТОЙ АРГА ЗАМ

Байгууллагын зорилго, зорилгыг хэрэгжүүлэхэд тулгардаг асуудлууд, асуудлыг шийдэх оновчтой арга зам

Байгууллагын зорилго, зорилгыг хэрэгжүүлэхэд тулгардаг асуудлууд, асуудлыг шийдэх оновчтой арга зам сэдэвт сургалтыг зохион байгууллаа.

“ТУС Солюшн” ХХК нь байгууллагуудын дунд болон удирдах түвшний ажилтнуудад чиглэн “Байгууллагын зорилго, зорилгыг хэрэгжүүлэхэд тулгардаг асуудлууд, асуудлыг шийдэх оновчтой арга зам” сэдэвт 4 цагийн сургалтыг 2018 оны 08 дугаар сарын 17-ны  өдөр амжилттэй зохион байгууллаа.

Тус сургалтанд бизнесийн, төрийн болон төрийн бус байгууллагуудын 16 төлөөлөл оролцлоо. Сургагч багшаар “Залуу судлаачдыг дэмжих сан” ТББ-ын Гүйцэтгэх захирал, философич Ё.Энхбаяр ажиллалаа.

Доорхи сэдвүүдийн хүрээнд нийт 4 цагийн сургалт явууллаа.

  • Хүний суурь хэрэгцээ, түүний ангилал ба зорилго
  • Нэгдмэл зорилгыг оновчтой тодорхойлох нь 
  • Зорилгыг хэрэгжүүлэхэд учирдаг саад бэрхшээл, асуудал
  • Байгууллагуудад тулгардаг нийтлэг асуудлууд
  • Байгууллагад асуудлыг үүсгэдэг суурь шалтгаанууд
  • Байгууллагын зорилгыг хэрэгжүүлэхэд тулгардаг асуудлуудыг шийдэх уламжлалт арга замууд
  • Байгууллагын зорилгыг ямар ч нөхцөлд амжилттайгаар хэрэгжүүлэх тогтолцоог бий болгох нь

Мөн “ТУС солюшн” ХХК-ийн Зорилтот  хэрэглэгчийг дэмжих албаны дарга Б.Мандхай ТУС шийдлийн үйлчилгээний талаар оролцогчдын асуусан асуултуудад хариулт өгч, мэдээллээ хуваалцлаа. Оролцогчдын асуултууд нь ТУС шийдлийн үйлчилгээний төрөл, байгууллагад нэвтрүүлэх үе шат, хугацаа, байгууллагад нэвтрүүлсэнээр гарах эерэг үр дүн, үйлчилгээний онцлог давуу тал, байгууллагуудад үйлчилгээ үзүүлсэн туршлага зэрэг асуудлуудыг чиглэсэн байлаа.

Оролцогчидоос байгууллагын ажилтнууддаа сургалт авах хүсэлтийг мөн уламжиллаа. Өөрийнхөө мэдлэгт хөрөнгө оруулалт хийхээр эрмэлзэж, үнэт цагаа зарцуулан бидний сургалтанд хамрагдсан байгууллагын төлөөллүүддээ манай хамт олны зүгээс талархал илэрхийлж, цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье.