Нийтэлсэн: 2019/09/09

“Байгууллагын зорилго, түүнийг хэрэгжүүлэхэд тулгардаг асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх оновчтой арга зам” сургалт зохион байгуулагдлаа.

ТУС Солюшн ХХК нь байгууллагын удирдах түвшний ажилтнуудад чиглэсэн 4 цагийн кейс оролцооны ээлжит сургалтаа 2019 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

Сургалтын явцаас 2019.09.05

Оролцогчид байгууллагынхаа ажилтнуудыг сургалтад хамруулах, ТУС шийдлийн үйлчилгээг байгууллагадаа авах зэрэг хүсэлтээ илэрхийлж, сургалтад хамруулсанд талархал илэрхийлэн сэтгэгдлээ ирүүлсэн нь бидний хувьд үнэ цэнэтэй байлаа. Бидний зохион байгуулсан энэ удаагийн сургалтад хүрэлцэн ирсэн нийт төлөөллүүддээ баярлалаа. Цаашдын ажилд нь амжилт хүсье!