Нийтэлсэн: 2019/08/22

"Байгууллагын зорилго, түүнийг хэрэгжүүлэхэд тулгардаг асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх оновчтой арга зам" сэдэвт сургалтаа амжилттай зохион байгууллаа.

ТУС Солюшн ХХК нь 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдөр байгууллагуудын дунд болон удирдах түвшний ажилтнуудад чиглэн “Байгууллагын зорилго, түүнийг хэрэгжүүлэхэд тулгардаг асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх оновчтой арга зам” сэдэвтэй сургалтаа амжилттай зохион байгуулаад байна. 

Сургалтын явцаас 2019.08.13 

Сургалтын чиглүүлэгч багшаар “ТУС Солюшн” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Жаргалсайхан, Зорилтот хэрэглэгчийг дэмжих албаны дарга Б.Мандхай, Хөгжлийн стратегийн газрын дарга Б.Баярцэнгэл, Системийн инженерчлэлийн үйлчилгээний газрын дарга О.Зоригт нар ажиллалаа.

 

Сургалтын явцаас 2019.08.13

Оролцогчид сургалтын үр дүнд байгууллагын зорилгыг хэрэгжүүлэхэд тулгамддаг гол асуудлууд, тэдгээрийг хэрхэн шийдвэрлэх арга зам, улмаар Системийн инженерчлэлийн тухай олон талын цэгцтэй, ойлгомжтой мэдээлэл авсандаа талархал илэрхийлж сэтгэгдлээ ирүүлсэн нь бидний хувьд талархууштай байна. 

Өөртөө оюуны их хөрөнгө оруулалт хийж, үнэт цаг хугацаагаа зарцуулан бидний зохион байгуулсан сургалтад хамрагдсан байгууллагын бүх төлөөллүүддээ талархал илэрхийлж цаашдын ажилд нь амжилт хүсье.