Нийтэлсэн: 2018/12/20

12-р САРЫН СУРГАЛТАА АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Манай “ТУС Солюшн” ХХК нь 2018.12.12-ны өдөр байгууллагуудын удирдах түвшний ажилтнуудад чиглэсэн “Байгууллагын зорилго, зорилгыг хэрэгжүүлэхэд тулгардаг асуудлууд, асуудлыг шийдэх оновчтой арга зам” сэдэвт 4 цагийн кэйс оролцооны сургалтаа 5 дах удаагаа амжилттай зохион байгууллаа.

Тус сургалтанд бизнесийн, төрийн болон төрийн бус байгууллагуудын 25 төлөөлөл оролцлоо. Сургалтын чиглүүлэгч багшаар “ТУС Солюшн” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Жаргалсайхан, Зорилтот хэрэглэгчийг дэмжих албаны дарга Б.Мандхай, Хөгжлийн стратегийн газрын дарга Б.Баярцэнгэл нар ажиллалаа.

 

 

Бид сургалтанд оролцогчидын асуусан ТУС шийдлийн үйлчилгээний талаар олон асуултад хариулт өгч, мэдлэг мэдээллээ хуваалцлаа.

Оролцогчид байгууллагынхаа ажилтнуудыг сургалтанд хамруулах, ТУС шийдлийн үйлчилгээг байгууллагадаа авах зэрэг хүсэлтээ илэрхийлж, сургалтанд хамруулсанд талархал илэрхийлэн сэтгэгдлээ ирүүлсэн нь бидний хувьд үнэ цэнэтэй байлаа.

 

Сургалтанд оролцогчид байгууллагадаа учирч буй асуудал, тэдгээр асуудлуудыг үүсгэж буй суурь шалтгаануудыг тодорхойлж, багаараа хэлэлцэх замаар ойлголтоо нэгтгэж, дүгнэн, бусад багууддаа танилцуулж байгаа нь.

Сургалтанд оролцогчдын сэтгэгдлээс:

  1. “UBTEX ХХК”- ын Гүйцэтгэх захирал - Танай TUSS байгууллагаас зохион байгуулсан үнэ цэнэтэй мэдээллээр баялаг, бүх хүнд тус болохуйц сургалтанд суусандаа таатай байна. Иймд гялайж талархсанаа үүгээр илэрхийлье.  

  2. “Хас банк”-ны Аюулгүй байдлын шинжээч - Тухайн сургалтыг агуулгын хувьд дэс дараалалтай тайлбарлаж, агуулга тус бүрийн төгсгөлд багаар ажиллаж тухай бүрт нь дүгнэлт хийж байсан нь маш үр дүнтэй байлаа. Мөн шинэ ойлголтыг мэдэж авсан бөгөөд асуудал, саад бэрхшээлийг ялган таних, даван туулах тухай хичээл нь хувь хүний төлөвлөлт дээр ч хэрэгтэй мэдээлэл байлаа. Та бүхэнд хүртээмжтэй сургалт зохион байгуулсанд баярлалаа. Амжилт хүсье. Улам илүү хүнд хүргээрэй гэж хүсье.

  3. “Монголын дөрвөн навч ТББ” - ын менежер - Байгууллагын зорилгоо тодорхойлох, асуудлыг шийдвэрлэх арга зам сэдэвт сургалтанд сууж байгууллагынхаа зорилгыг цаашид илүү нарийвчлах, үйл ажиллагааны чиглэлээ тодорхой болгох гарц гаргалгааг олох зэрэг хэрэгтэй мэдээллийг хүлээн авсандаа туйлын баяртай байна. Сургалтаар авсан зүйлээ байгууллагынхаа үйл ажиллагаан дээр хэрэгжүүлнэ. Хэрэгцээтэй сургалт хөтөлбөрийг зохион байгуулсан та бүхний ажил үйлсэд амжилт хүсье.

Өөрийнхөө мэдлэгт хөрөнгө оруулалт хийхээр эрмэлзэж, үнэт цагаа зарцуулан бидний сургалтанд хамрагдсан байгууллагын төлөөллүүддээ манай хамт олны зүгээс талархал илэрхийлж, цаашдын ажил үйлсэд нь өндрөөс өндөр амжилт хүсье.