"ТУС Солюшн” ХХК-ийн Дижитал Системийн Архитектор Ж.Батдорж "Нийгмийн системийн дижитал бэлэн байдал" сэдвээр JCOSE дээр илтгэл тавилаа.


INCOSE-ийн харъяа байгууллага болох JCOSE /Japanese Council on Systems Engineering/ нь жил бүр зохион байгуулдаг Japan Symposium арга хэмжээг энэ сарын 2-оос 3-ны хооронд амжилттай зохион байгуулж өндөрлөлөө. Дэлхий дахинд үүсээд буй COVID-19 цар тахлын халдварын улмаас энэ жилийн арга хэмжээ онлайнаар зохиогдсон онцлогтой билээ.

Тус арга хэмжээ нь “Хувьсан өөрчлөгдөж буй технологиуд болон инженерчлэлийн процессийг сайжруулах нь” сэдвийн хүрээнд зохион байгуулагдсан бөгөөд “ТУС Солюшн” ХХК-ийн Дижитал Системийн Архитектор Ж.Батдорж “Нийгмийн системийн дижитал бэлэн байдал” сэдвээр илтгэл тавилаа. 

Танилцуулсан илтгэлийн гол агуулга нь: 
Сүүлийн 10 жилд байгууллагууд дижитал шилжилт хийх маш их сонирхолтой байгаа ч, 2019 онд “Mckinsey & Company”-аас гаргасан судалгаагаар нийт байгууллагуудын дижитал шилжилтийн 70 гаруй хувь нь амжилтгүй болж байгаа гэсэн тоо баримт байна.

Амжилтгүй болж байгаагийн нийтлэг шалтгаанууд нь:

  1. Бэлэн дижитал шийдэл нь байгууллагын загварт нийцдэггүй.
  2. Дижитал шийдлийн үйлчилгээ үзүүлэгч болон захиалагчийн хооронд ойлголтын зөрүү үүсдэг.
  3. Байгууллагын үйл ажиллагааны загвар нь тодорхойгүй байдаг.
  4. Хэрэгцээ шаардлага тогтмол хувьсаж өөрчлөгддөг...
1. Дижитал шилжилт хийхийн өмнө байгууллага нь эрүүлжсэн байх ёстой /5 дэд тогтолцоо бүрдсэн үү?/
2. Байгууллага нь өөрсдийн үйл ажиллагааг нарийн төлөвлөсөн байх ёстой.

JCOSE-2020 арга хэмжээнд нийт 98 байгууллагын төлөөлөгчид оролцсон бөгөөд Ж.Батдоржын тавьсан илтгэлийг 70 төлөөлөгч сонсож, 8 сэтгэгдэл, санал ирсэн, 2 "хамтран ажиллах санал"-ыг авсан байна. 
2020.10.02-ны "Business Council Mongolia" ТББ-ын "Knowledge Sharing Session" хуралд уг илтгэлийн танилцуулна.