Олон улсад
INCOSE-ийн харъяа байгууллага болох JCOSE /Japanese Council on Systems Engineering/ нь жил бүр зохион байгуулдаг Japan Symposium арга хэмжээг энэ сарын 2-оос 3-ны хооронд амжилттай зохион байгуулж өндөрлөлөө. Дэлхий дахинд үүсээд буй COVID-19 цар тахлын халдварын улмаас энэ жилийн арга хэмжээ онлайнаар зохиогдсон онцлогтой билээ.
"ТУС Солюшн" ХХК нь Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банк /EBRD/-ны Монгол дахь зөвлөх үйлчилгээний байгууллагаар элслээ.
“Залуу судлаачдыг дэмжих сан” ТББ-ын Тэргүүн Д.Жаргалсайхан маань “Ухаалаг хотын жишиг загвар боловсруулах нь” судалгааны үр дүнг 2020.07.20-22-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “Virtual INCOSE IS 2020” олон улсын хуралд амжилттай танилцуулж, хамтран ажиллах саналуудыг авсаар байна.
INCOSE байгууллага нь идэвхтэй болон идэвхгүй нийт 57 ажлын хэсгүүдтэй юм. Тэдгээр нь тус тусын онцлог хэв шинжтэй судалгаануудыг хэрэгжүүлдэг бөгөөд ихэвчлэн Industrial System Engineering буюу Үйлдвэрлэлийн системийн инженерчлэл рүү чиглэсэн ажлын хэсгүүд байдаг. Харин сүүлийн үед мэргэжилтнүүд Social System Engineering буюу Нийгмийн нэгж системийн инженерчлэл рүү илүүтэй анхаарлаа хандуулж, Хүн оролцоотой системүүдийг судлах зорилготой ажлын хэсгүүдийг байгуулж байна.
ДЭМБ-аас боловсруулсан “Цар тахлын үеийн бэлэн байдал болон хариу арга хэмжээний зөвлөмж”-ийг ТУС Системийн шинжилгээний аргачлал болон загварыг ашиглан шинжилж, дүрслэх судалгааны ажлыг “Залуу Судлаачдыг Дэмжих Сан”-гийн судалгааны баг гүйцэтгэж тайлангаа гаргаж та бүхэнд хүрэхэд бэлэн болжээ.
Дэлхий ертөнц өдөр ирэх тусам дижитал хэлбэрт шилжиж байгаа учир “Системийн инженер” мэргэжил нь дэлхийн хамгийн чухал, нарийн мэргэжлийн нэг нэгэнтээ болжээ. Хүн үүссэн цагаасаа эхлэн системийг бүтээж, түүнийгээ хөгжүүлэн өдрөөс өдөрт бидний хөдөлмөрлөх үйл ажиллагаа хялбарчлагдаж, амьдралын жижиг хэсэг бүр тайван, тав тухтай болж байгаа билээ. Тэдгээрийг бүтээдэг бөгөөд сайжруулж, хөгжүүлдэг хүмүүс нь “Системийн инженерүүд” юм.
"Сингапурын Финтек фестиваль" нь 2020 оны 12 сарын 7-ноос 2020 оны 12 сарын 11-ны хооронд нийт онлайн хэлбэрээр 5 өдөр, 24 цагаар зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тус арга хэмжээ нь Global, Green shoots болон Hyperlocal гэсэн үндсэн 3 хэсгээс бүрдсэн бөгөөд дараах сэдвүүдийн хүрээнд илтгэл, хэлэлцүүлгүүд болж өндөрлөлөө.