Хүний нөөцийн бодлого

Хүний нөөцийн бодлого

Бид компанийнхаа эрхэм зорилгыг хэрэгжүүлэхэд дараах хүний нөөцийн бодлогыг баримтлан ажилладаг.

  • Ажилтныг зөв ажлын байранд нь ажиллуулах
  • Ажилтан бүр компанийн нэг чухал хэсэг бөгөөд оролцогч тал гэсэн зарчмыг баримтлах
  • Ажилтнуудын гүйцэтгэх үүргүүдийг компанийн зорилгод чиглүүлэн оновчтой хуваарилж, тодорхойлох
  • Ажилтны цалин хөлсийг тухайн ажилтны үүргийн биелэлт болон компанийн үйл ажиллагааны үр дүнгээс хамааруулан тогтоох
  • Ажилтны суурь цалинг хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөх чадвартай хэмжээгээр тогтоох
  • Ажилтныг урт хугацаанд тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажиллуулах урамшууллын тогтолцоог бүрдүүлж, хэрэгжүүлэх
  • Ажилтныг цэгцтэй сэтгэх болон танин мэдэх арга барилд сургаж, хөгжүүлэх
  • Ажилтны мэдлэг, ур чадварыг тасралтгүй, системтэй сургаж, хөгжүүлэх
  • Ажлын байрны таатай орчин, нөхцлийг бүрдүүлэх
  • Компанийн соёлыг зөв төлөвшүүлэх
  • Санаачлагатай, Бүтээлч, Сурч хөгжих тэмүүлэлтэй, Эерэг хандлагатай, Зарчимч хамт олныг бүрдүүлэх

Яагаад “ТУС солюшн”-ийг сонгох вэ?

Яагаад “ТУС солюшн”-ийг сонгох вэ?

  • Манайд ажилласнаар Монголд цор ганц Цэгцтэй сэтгэлгээний арга зүйд тулгуурласан “Байгууллагын үйл ажиллагааны эрүүл мэндийг бэхжүүлэх” үйлчилгээг үзүүлдэг байгууллагад ТУС шийдлийг хэрэгжүүлэх, хөгжүүлэх үйлсэд өөрийн хувь нэмрийг оруулна.
  • Менежментийн зөвлөх үйлчилгээний компанид чадварлаг, эрч хүчтэй, хөгжлийн төлөө тэмүүлэлтэй хамт олонтой баг болон ажиллана.
  • Байршил сайтай, тав тухтай, эрүүл орчинд ажиллана.
  • Мэргэжлийн болон хувь хүний хөгжлийн сургалт, хөтөлбөрт тасралтгүй хамрагдаж, мэдлэг, ур чадвараа хөгжүүлэх боломжтой.
  • Хөдөлмөрийн зах зээл дээр өрсөлдөхүйц цалин, урамшууллын системд хамрагдана
  • Өөрийнхөө хөдөлмөр, шинэ санал, санаачилгыг шударгаар үнэлүүлж, үнэ цэнийг бий болгох, хамт олондоо өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэх боломжтой.

Сонгон шалгаруулах үе шат

Сонгон шалгаруулах үе шат

Манай компанийн ажилтан сонгон шалгаруулалт нь доорх байдлаар хийгддэг.

Бид ажилтныг сонгон шалгаруулахдаа хэн нэгэн албан тушаалтны үзэмжээс хамаарахгүйгээр, шударга, ил тодоор явуулдаг бөгөөд манай компанид ажилд орохыг хүссэн иргэн бүрт адил, тэгш боломжийг олгодог.

Нээлттэй ажлын байруудыг тухай бүрт нь манай цахим хуудасны Нээлттэй ажлын байр хэсгээр зарладаг.

Манай компанийн ажилтан сонгон шалгаруулах үйл явц нь тухайн ажлын байрны хэрэгцээ, шаардлагыг тодорхойлохоос эхэлнэ. Ажилтныг сонгон шалгаруулахдаа тухайн зарлагдсан ажлын байрны тодорхойлолтод заасан тавигдах шаардлагын дагуу хийнэ.

Ажилд орохыг хүссэн иргэдээс анкет болон бусад мэдээллүүдийг хүлээн авах хугацаа дуусмагц дараахь байдлаар сонгон шалгаруулалт хийнэ. Үүнд:

  • Анкетын шалгаруулалт хийнэ.
  • Анкетын шалгаруулалтанд тэнцсэн нэр дэвшигчдээс хандлага, темперамент, логик сэтгэлгээг тодорхойлох асуулгуудыг авна.
  • Анкетын шалгаруулалтад тэнцсэн нэр дэвшигчийг ярилцлагад урина. Ярилцлагад Сонгон шалгаруулалт хариуцсан ажилтан болон тухайн ажлын байрыг удирдан ажиллах ажилтан, Гүйцэтгэх захирал хамтран оролцоно.
  • Ярилцлага, асуулгаар тэнцсэн нэр дэвшигчээс Мэргэжлийн шалгалт авна.
  • Мэргэжлийн шалгалтанд тэнцсэн нэр дэвшигчдийн өмнөх ажил олгогчдын тодорхойлолтыг шалган нягтлана.
  • Сонгон шалгаруулалтын оноогоор хамгийн өндөр нэр дэвшигчийг ажилд урина.

Дадлагажигч хөтөлбөр

Дадлагажигч хөтөлбөр

Бид компанид чухал ач холбогдолтой мэргэжлийн чиглэлээр оюутнуудыг тодорхой шалгуураар сонгон авч, ажлын байран дээр тогтоосон хугацаанд үүрэг гүйцэтгүүлэн ажлын туршлага олгох замаар Компанийн үзэл баримтлалд нийцсэн ажилтныг бэлтгэх, улмаар нөөц бүрдүүлэх зорилготой Дадлагажигч оюутны хөтөлбөрийг хэрэгжүүлдэг.

Дадлагажигч оюутны хөтөлбөрийг тухай бүр компанийн вэб сайт болон бусад сувгаар зарладаг.

Дадлагажигч оюутанд тавигдах үндсэн шаардлага:

  • Их дээд сургууль, коллеж, институтийг дөнгөж төгссөн эсвэл суралцаж буй 3, 4-р курсын оюутан
  • Дадлагажих тухайн ажлын байрны тодорхойлолтод заасан мэргэжлээр сурч буй эсвэл төгссөн
  • Комьютерийн хэрэглээний програмуудыг зохих түвшинд эзэмшсэн
  • Логик сэтгэлгээ сайтай
  • Судалгаа, шинжилгээ хийх арга зүйн анхан шатны мэдлэгтэй
  • Цаг сайн баримталдаг
  • Өөрийгөө идэвхижүүлдэг
  • Өөрийгөө удирдах чадвартай
  • Бусдыг ойлгох, бусадтай харилцах чадвар сайтай
  • Дадлагажих ажлын байрны онцлогоос хамаарсан бусад тусгай шаардлага

Дадлага хийх хүсэлтэй оюутнуудын материалыг байнга оффис дээрээ хүлээн авна.

Дадлага хийх хүсэлтэй оюутны бүрдүүлэх материал:

  • Оюутны анкет /анкет татаж авах/
  • Сүүлийн 3 сарын дотор авахуулсан 1 хувь цээж зураг
  • Сургуулийн тодорхойлолт

Дадлагын удирдамж

Нээлттэй ажлын байр

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

    1. Өгөгдлийг хүлээн авах, цуглуулах, цуглуулсан өгөгдлийг ангилах, хоорондын уялдаа холбоог тогтоож боловсруулах.

    2. Нэгтгэн боловсруулсан өгөгдөлд шинжилгээ хийж дүгнэлт боловсруулах

    3. Шинжилгээний дүгнэлтэд үндэслэн шийдвэр гаргах оновчтой хувилбар, санал санаачлага гаргах

Тавигдах шаардлага: 

    1. Санхүү менежмент, нягтлан бодох бүртгэл, эдийн засаг, бизнесийн удирдлага,статистикийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй

    2. Англи хэлний дунд түвшний мэдлэгтэй

    3. Нямбай, эмх цэгцтэй

    4. Аливаа асуудлын учир шалтгааныг танин мэдэх эрмэлзлэлтэй

    5. Аливаа зйүлд нухацтай ханддаг

    6. Шинэ төгсөгч байж болно


Та ажилд орохыг хүсвэл доорхи анкетыг бөглөөд hr@tussolution.mn хаягаар илгээнэ үү.

Ажилд орох анкет татах

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

    1. Боловсруулсан аргачлалын дагуу байгууллагын дүрэм, журамд өөрчлөлт оруулж, шинэчлэн боловсруулах

    2. Өгөгдөл цуглуулж ангилан боловсруулах, хоорондын уялдаа холбоог тогтоох

    3. Нэгтгэн боловсруулсан өгөгдөлд дүн шинжилгээ хийх

    4. Шинжилгээний үр дүнд тулгуурлан шийдвэр гаргах оновчтой хувилбаруудыг боловсруулж дүгнэлт гаргах

Тавигдах шаардлага: 

    1. Санхүү менежмент, бизнесийн удирдлага, бизнесийн эрх зүй чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй

    2. Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй

    3. Багаар ажиллах чадвартай

    4. Өөрийгөө хөгжүүлж шинэ зүйлд хурдан дасан зохицох, суралцах чадвартай

    5. Хариуцлагатай

    6. Цэгцтэй сэтгэлгээтэй

    7. Өөрийнхөө бодол, санааг бүрэн илэрхийлэх чадвартай

    8. Өөртөө итгэлтэй

    9. 25 дээш насны

    10. Мэргэжилээрээ 1-ээс доошгүй жил ажилласан туршлагатай


Та ажилд орохыг хүсвэл доорхи анкетыг бөглөөд hr@tussolution.mn хаягаар илгээнэ үү.

Ажилд орох анкет татах

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

    1. Маркетингийн стратегийн анхаарлыг татах үе шатны ажлуудыг хариуцан гүйцэтгэх

    2. Нэгжийн үйл ажиллагааны үр дүнд бий болсон өгөгдөл, мэдээллүүдэд мониторинг хийх

    3. Гадаад, дотоодын хэрэглэгчид чиглэсэн контентуудыг боловсруулж, идэвхжүүлэх

Тавигдах шаардлага: 

    1. Маркетингийн удирдлага, Сэтгүүлч, Бизнесийн удирдлага чиглэлээр их дээд сургууль төгссөн

    2. Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй

    3. Сошиал маркетинг хариуцан ажиллаж байсан бол давуу тал болно

    4. Санаачлагатай

    5. Нямбай

    6. Няхуур


Та ажилд орохыг хүсвэл доорхи анкетыг бөглөөд hr@tussolution.mn хаягаар илгээнэ үү.

Ажилд орох анкет татах

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

    1. Дижиталжуулах шийдлийн дизайныг боловсруулах

    2. Дижиталжуулах шийдлүүдийг хөгжүүлэх

Тавигдах шаардлага: 

    1. Программ хангамж, мэдээллийн технологи, мэдээллийн системийн удирдлага мэргэжилээр бакалавр болон түүнээс дээш зэрэгэй

    2. Phyton, Django хэл дээр бичиж байсан туршлагатай

    3. Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй

    4. Асуудлыг шинжилж, шийдэл гаргах чадвартай байх

    5. Багаар хамтран ажиллах чадвартай, бусадтай санал бодлоо нээлттэй солилцдог байх

    6. HTML CSS, Javascript эзэмшсэн бол давуу тал болно


Та ажилд орохыг хүсвэл доорхи анкетыг бөглөөд hr@tussolution.mn хаягаар илгээнэ үү.

Ажилд орох анкет татах