Хүний нөөцийн бодлого

Бид компанийн эрхэм зорилгыг хэрэгжүүлэхэд дараахь хүний нөөцийн бодлогыг баримтлан ажилладаг.

  • Чадварлаг ажилтныг зөв ажлын байранд нь ажиллуулах
  • “Ажилтан бүр компанийн нэг чухал хэсэг” гэдэг зарчмыг баримтлан ажиллах
  • Ажилтнуудын гүйцэтгэх үргүүдийг оновчтой хуваарилж, тодорхойлох, үүргийн биелэлтийн зөв, шударга үнэлгээг хэрэгжүүлэх
  • Ажилтныг урт хугацаанд тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажиллуулах цалин урамшууллын системийг бүрдүүлж, хэрэгжүүлэх
  • Ажилтныг ажил мэргэжлийн хувьд тасралтгүй, системтэй сургаж, хөгжүүлэх
  • Байгууллагын соёлыг зөв төлөвшүүлэх, ажлын таатай орчин нөхцөлд ажиллуулах
  • Санаачлагатай, Бүтээлч, Сурч хөгжих тэмүүлэлтэй, эерэг хандлагатай, зарчимч хамт олныг бүрдүүлэх

Яагаад “ТУС солюшн”-ийг сонгох вэ?


  • Монголд цор ганц Системийн сэтгэлгээнд суурилсан ТУС шийдлийг хэрэгжүүлэх, хөгжүүлэх үйлсэд өөрийн хувь нэмрийг оруулах

  • Менежментийн зөвлөх үйлчилгээний компанид чадварлаг, эрч хүчтэй, хөгжлийн төлөө тэмүүлэлтэй, найрсаг хамт олонтой баг болон ажиллана.

  • Ажлын тав тухтай, эрүүл орчинд ажиллана

  • Та мэргэжлийн болон хувь хүний хөгжлийн сургалт, хөтөлбөрт тасралтгүй хамрагдаж, мэдлэг, ур чадвараа хөгжүүлэх боломжтой.

  • Хөдөлмөрийн зах зээл дээр өрсөлдөхүйц цалин, урамшууллын системд хамрагдана

  • Таныг өөрийнхөө хөдөлмөр, шинэ санал, санаачилгыг шударгаар үнэлүүлж, үнэ цэнийг бий болгох, хамт олондоо өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэх боломж хүлээж байна.