Нийтээр хүлээн зөвшөөрсөн нийгмийн загвар бидэнд байна уу?

Залуу Судлаачдыг Дэмжих Сан (ЗСДС)-ийн Тэргүүн, ТУС Солюшн ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Жаргалсайхан “Нийгмийн загвар” сэдвээр 2018 оны 04 сарын 13-ны VTV-ийн Дэ Факто нэвтрүүлэгт уригдан оролцлоо. Манай компани ЗСДС-ийн судлаачтай хамтран системийн онол, сэтгэлгээ, логикийн талаар олон нийтэд таниулан, ойлгуулах чиглэлээр олон арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байгаагийн нэг энэхүү ярилцлага болж байна.

Ярилцлагаар системийн онол болон логик сэтгэлгээнд тулгуурлан  хэвийн үйл ажиллагаатай буюу ямар ч нөхцөлд зорилгоо тогтвортой, тууштай хэрэгжүүлэх чадвартай тогтолцооны оюуны жишиг загвар, түүнийг нэгдсэн зорилготой гэр бүл, спортын баг, ТББ, нам эвсэл гээд хэсэг бүлэг хүмүүсийн үйл ажиллагаанд ашиглаж болдог тухай дурьдав. Ярилцлагын гол сэдэв болох төрийн тогтолцоонд, тодруулбал Үндсэн хуулийн үзэл баримтлалд үндэслэсэн Нийгмийн жишиг загварыг бий болгох боломж, түүний ашиг тусын тухай сонирхолтой зураглал, жишээгээр тайлбарлан ярилцав.

"Дефакто Тойм" нэртэй долоо хоногийн Монгол Улсын улс төр, эдийн засаг, нийгмийн амьдралын хамгийн чухал үйл явдалд дүгнэлт өгдөг нэвтрүүлгийн хөтлөгч Д.Жаргалсайхан (ижил нэртэй) энэ сэдвийг сонгон нэвтрүүлэгтээ урьж ярилцлага хийж байгаа нь төр, нийгмийн загварыг өөрчлөх нь шийдвэрлэх шаардлагатай асуудлын нэг болохыг харуулж байна. Ярилцлагыг бүрэн эхээр нь хүлээн авна уу.