Сүхбаатар аймагт ажиллалаа.

ТУС солюшн ХХК нь Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газар /ЗДТГ/ –ын захиалгаар уг байгууллагын “Эрүүл мэндийн төлөв байдал”-д оношилгоо хийж, дүгнэлт гарган, зөвлөмжийн хамт 2017 оны 12-р сарын 15-нд хэлэлцүүллээ. Хэлэлцүүлэгт Сүхбаатар аймгийн Засаг даргын орлогч, Тамгын газрын газар, хэлтсүүдийн дарга нар, мэргэжилтнүүд оролцлоо. 

Юуны өмнө оролцогчдын ойлголтыг нэгтгэх, мэдээлэл өгөх зорилгоор “Систем бол зорилгоо хэрэгжүүлэх арга мөн” гэсэн илтгэлийг ТУС солюшн ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Жаргалсайхан  тавив. 

Хэлэлцүүлэгт оролцогчдоос ЗДТГ-т хийсэн оношилгооны дүн, дүгнэлтийн талаар асуусан асуулт бүрт “ТУС шийдэл нэвтрүүлэх” үйлчилгээний багийнхан дэлгэрэнгүй хариулт өгсөн ажил хэрэгч ярилцлага боллоо. Тухайлбал, ЗДТГ-ын үйл ажиллагааг оношлоход баримтласан арга зүй, зарчим, оношилгоогоор тогтоосон доголдлууд, тэдгээрийг тогтооход ашигласан мэдээлэл, доголдлуудыг арилгахад хэрэглэдэг жишиг шийдлүүдийн талаар түлхүү ярилцав.   

Тус хэлэлцүүлгийг амжилттай зохион байгуулахад хамтран ажилласан Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ч. Энхцэцэг болон ЗДТГ-ын ажилтнуудад талархал илэрхийлье.
Odoo зураг ба текст блок
Odoo зураг ба текст блок