Зорилгодоо хүрэхэд танай компани ямар загвартай байвал илүү зохимжтойг зөвлөнө

Odoo зураг ба текст блок

“Т.У.С солюшн” компанийн захирал Д.Жаргалсайхантай ярилцлаа. Тэрээр 1997 онд “Майн Инфо” ХХК /Mine Info/-ийг байгуулсан. Тус компани геологи, уул уурхайн чиглэлээр гадаад, дотоодын компаниудад мэргэжлийн болон хууль, эрх зүйн зөвлөгөө өгөх, бизнесийн мэдээллээр хангах үйлчилгээг үзүүлж байсан юм.

Мөн Д.Жаргалсайхан захирал арав гаруй охин, хараат компанийг багтаасан “Эм Ай Эйч” группийг үүсгэн байгуулж, 20 жил ажилласан. 2016 онд группийнхээ бүтцийг өөрчилж, “Гүнд Инвестмент” ХХК хөрөнгө оруулалтын холдинг компани болгон зохион байгуулжээ.

Холдингийн бүрэлдэхүүнд “Т.У.С солюшн”-зөвлөх үйлчилгээний компанийг байгуулж, олон жил хуримтлуулсан туршлага, системийн онолд тулгуурлан байгууллагад тулгарч буй асуудлуудыг шийдвэрлэх ТУС шийдлийг санал болгож байна.

НЭГДМЭЛ ЗОРИЛГОТОЙ ХҮМҮҮС ХОЁР БАЙНА УУ, ХОЁР ЗУУ БАЙХААС ҮЛ ХАМААРАН ЭНЭ ШИЙДЛИЙГ ХЭРЭГЛЭХ ШААРДЛАГАТАЙ

-Т.У.С шийдэл гэж юу вэ?

-Байшин барихын тулд эхлээд зургийг нь гаргадаг. Хүн эхлээд оюун санаандаа байшингаа дүрсэлдэг. Компани байгуулж буй бизнес эрхлэгчид яг үүн шиг эхлээд ямар компани байгуулахаа төсөөлөн зурах шаардлагатай. Гэтэл захирлууд бий болгох гэж буй байгууллагынхаа бүрэн зураглалыг хийж чадахгүй байна.  

Аль ч байгууллага хүмүүсийн хоорондын харилцаанаас бүрддэг. Үүнийг цаасан дээр буулгах гэхээр боломжгүй байдаг. Тамга тэмдгээ аваад, ширээ сандал тавьж, хэдэн хүнийг компьютерийн ард суулгаснаа компани байгуулчихлаа гэж зарим нь боддог. Үгүй юм.

Компани байгуулах нь байшин барихтай ижил үйл явц. Эхлээд сууриа тавьж, даацын хана, хана, хаалга, цонхоо хийдэгтэй адил тодорхой дэс дараалалтай байдгийг бид саяхан болтол мэддэггүй байв. Бидний өмнө тулгарсан олон асуудлыг шийдэх гарцыг хайж явсаар TUSS-ийг бий болголоо. 

Бидний боловсруулсан загвар нэгдмэл зорилготой, хоорондоо харилцан хамааралтай хүмүүсийн үйл ажиллагааг загварчлах боломж олгодог. 

Бид уламжлалт менежментийн аргыг хэрэглэх гээд үзээд байна. Эдгээрт Кайзен, 5С, ERP, ISO зэрэг багтана. Байгууллагын нэг салаа мөчир дээрх асуудлыг шийдэхэд эдгээр аргууд дөхөмтэй. Гэхдээ бүхэлд нь аваад үзэхээр тус болохоос илүү сөрөг үр дагавартай. Нэг салаа мөчирт хийсэн өөрчлөлт бусад салаа мөчирт хийх өөрчлөлттэй яаж уялдах вэ гэдэг нь их чухал.

Бидний боловсруулсан загвар нэгдмэл зорилготой, хоорондоо харилцан хамааралтай хүмүүсийн үйл ажиллагааг загварчлах боломж олгодог. Өмнөө тавьсан зорилгодоо хүрэхийн тулд А компани ямар загвартай байвал илүү зохимжтойг зөвлөх юм.

Манай компаниуд дэлхийн мундагчуултай өөрсдийгөө харьцуулдаг. MCS,  АПУ, Оюутолгой гэх мэт үндэсний томоохон компаниудтай ч харьцуулах нь буруу. Тэс хоёр өөр зүйл шүү дээ. Тэднийг дуурайн хийсэн шийдэл танай компанид нийцдэггүй.

Бид олон судалгаа хийн, нэгдмэл зорилгоор холбогдсон хүмүүсийн зорилгодоо хүрэхийн тулд заавал хийх шийдлүүдийг нь дэд системүүдийн хэлбэрт оруулсан юм. Хүний биеэр яривал эрхтэн бүр өөрийн үүргээ хэвийн гүйцэтгэж байгаа эсэхийг олж мэднэ гэсэн үг.  

 

Бидний боловсруулсан загвар нэгдмэл зорилготой, хоорондоо харилцан хамааралтай хүмүүсийн үйл ажиллагааг загварчлах боломж олгодог. 

Бид уламжлалт менежментийн аргыг хэрэглэх гээд үзээд байна. Эдгээрт Кайзен, 5С, ERP, ISO зэрэг багтана. Байгууллагын нэг салаа мөчир дээрх асуудлыг шийдэхэд эдгээр

аргууд дөхөмтэй. Гэхдээ бүхэлд нь аваад үзэхээр тус болохоос илүү сөрөг үр дагавартай. Нэг салаа мөчирт хийсэн өөрчлөлт бусад салаа мөчирт хийх өөрчлөлттэй яаж уялдах вэ гэдэг нь их чухал.

Бидний боловсруулсан загвар нэгдмэл зорилготой, хоорондоо харилцан хамааралтай хүмүүсийн үйл ажиллагааг загварчлах боломж олгодог. Өмнөө тавьсан зорилгодоо хүрэхийн тулд А компани ямар загвартай байвал илүү зохимжтойг зөвлөх юм.

Манай компаниуд дэлхийн мундагчуултай өөрсдийгөө харьцуулдаг. MCS,  АПУ, Оюутолгой гэх мэт үндэсний томоохон компаниудтай ч харьцуулах нь буруу. Тэс хоёр өөр зүйл шүү дээ. Тэднийг дуурайн хийсэн шийдэл танай компанид нийцдэггүй.

Бид олон судалгаа хийн, нэгдмэл зорилгоор холбогдсон хүмүүсийн зорилгодоо хүрэхийн тулд заавал хийх шийдлүүдийг нь дэд системүүдийн хэлбэрт оруулсан юм. Хүний биеэр яривал эрхтэн бүр өөрийн үүргээ хэвийн гүйцэтгэж байгаа эсэхийг олж мэднэ гэсэн үг.  

 

Бидний боловсруулсан загвар нэгдмэл зорилготой, хоорондоо харилцан хамааралтай хүмүүсийн үйл ажиллагааг загварчлах боломж олгодог. 

Бид уламжлалт менежментийн аргыг хэрэглэх гээд үзээд байна. Эдгээрт Кайзен, 5С, ERP, ISO зэрэг багтана. Байгууллагын нэг салаа мөчир дээрх асуудлыг шийдэхэд эдгээр аргууд дөхөмтэй. Гэхдээ бүхэлд нь аваад үзэхээр тус болохоос илүү сөрөг үр дагавартай. Нэг салаа мөчирт хийсэн өөрчлөлт бусад салаа мөчирт хийх өөрчлөлттэй яаж уялдах вэ гэдэг нь их чухал.

Бидний боловсруулсан загвар нэгдмэл зорилготой, хоорондоо харилцан хамааралтай хүмүүсийн үйл ажиллагааг загварчлах боломж олгодог. Өмнөө тавьсан зорилгодоо хүрэхийн тулд А компани ямар загвартай байвал илүү зохимжтойг зөвлөх юм.

Манай компаниуд дэлхийн мундагчуултай өөрсдийгөө харьцуулдаг. MCS,  АПУ, Оюутолгой гэх мэт үндэсний томоохон компаниудтай ч харьцуулах нь буруу. Тэс хоёр өөр зүйл шүү дээ. Тэднийг дуурайн хийсэн шийдэл танай компанид нийцдэггүй.

Бид олон судалгаа хийн, нэгдмэл зорилгоор холбогдсон хүмүүсийн зорилгодоо хүрэхийн тулд заавал хийх шийдлүүдийг нь дэд системүүдийн хэлбэрт оруулсан юм. Хүний биеэр яривал эрхтэн бүр өөрийн үүргээ хэвийн гүйцэтгэж байгаа эсэхийг олж мэднэ гэсэн үг.  

 

Бидний боловсруулсан загвар нэгдмэл зорилготой, хоорондоо харилцан хамааралтай хүмүүсийн үйл ажиллагааг загварчлах боломж олгодог. 

Бид уламжлалт менежментийн аргыг хэрэглэх гээд үзээд байна. Эдгээрт Кайзен, 5С, ERP, ISO зэрэг багтана. Байгууллагын нэг салаа мөчир дээрх асуудлыг шийдэхэд эдгээр аргууд дөхөмтэй. Гэхдээ бүхэлд нь аваад үзэхээр тус болохоос илүү сөрөг үр дагавартай. Нэг салаа мөчирт хийсэн өөрчлөлт бусад салаа мөчирт хийх өөрчлөлттэй яаж уялдах вэ гэдэг нь их чухал.

Бидний боловсруулсан загвар нэгдмэл зорилготой, хоорондоо харилцан хамааралтай хүмүүсийн үйл ажиллагааг загварчлах боломж олгодог. Өмнөө тавьсан зорилгодоо хүрэхийн тулд А компани ямар загвартай байвал илүү зохимжтойг зөвлөх юм.

Манай компаниуд дэлхийн мундагчуултай өөрсдийгөө харьцуулдаг. MCS,  АПУ, Оюутолгой гэх мэт үндэсний томоохон компаниудтай ч харьцуулах нь буруу. Тэс хоёр өөр зүйл шүү дээ. Тэднийг дуурайн хийсэн шийдэл танай компанид нийцдэггүй.

Бид олон судалгаа хийн, нэгдмэл зорилгоор холбогдсон хүмүүсийн зорилгодоо хүрэхийн тулд заавал хийх шийдлүүдийг нь дэд системүүдийн хэлбэрт оруулсан юм. Хүний биеэр яривал эрхтэн бүр өөрийн үүргээ хэвийн гүйцэтгэж байгаа эсэхийг олж мэднэ гэсэн үг.  

 
Odoo зураг ба текст блок

-Таны яриаг сонсоход дунд болон томоохон ААН-үүдэд TUSS илүү тохирох юм байна гэж бодлоо.

-Би санал нийлэхгүй байна. Нэгдмэл зорилготой хүмүүс хоёр байна уу, хоёр зуу байхаас үл хамааран энэ шийдлийг хэрэглэх шаардлагатай. Цөөн хүнтэй компанийн бүх ажилтан нэг өрөөнд сууж байгаад мэдээллээ солилцоод, ажлаа хийж болоод байгаа юм. Чиний дүгнэлт эндээс л үүдэн гарсан болов уу. Системчлээгүйн сул тал хэзээ илэрдэг гэхээр компанийн нэг ажилтан өвдсөн, чөлөө авсан эсвэл нас барсан тохиолдолд өнөө сайхан байсан тохиргоо алдагддаг.

Аль ч байгууллага цаашид заавал өсөн тэлэх ёстой. Өнөөдөр гурвуулаа байгаа компани 30-уулаа болчихвол асуудал гарч эхэлдэг. Тухайн компани хэдэн ч ажилтантай бай, зайлшгүй хийх шийдлийн тухай бид ярьж байна.

БАЙГУУЛЛАГЫН МЭДЭЭЛЛИЙН, ҮҮРГИЙН, ХАРИУЦЛАГЫН, ЗОРИЛГЫН ТОГТОЛЦОО ХЭВИЙН БАЙНА УУ?

 -Зөвлөх үйлчилгээ үзүүлдэг бусад байгууллагуудаас танайх юугаараа онцлог вэ?

-Сүүлийн жилүүдэд зөвлөх үйлчилгээ эрэлттэй байна. Болох ёстой зүйл ёс жаягийнхаа дагуу явж байна. Учир нь олон компани асуудалтай нүүр тулаад байна. Тодруулбал гадна орчин их түргэн өөрчлөгдөж байгаа тул жилийн өмнөх арга барил одоо тохирохгүй байна. Иймд шийдлүүд хэрэгтэй.

Үнэ цэнэ бий болгох зорилготой зөвлөх үйлчилгээнүүдийг үзүүлж байна. Гэхдээ аль ч юманд сул болон давуу тал бий. Бидний санал болгох шийдэл уламжлалт менежментийн сул талыг нөхнө. Бид тухайн байгууллагыг бүхлээр нь хардаг. Харин бусад газрууд хүний нөөц, маркетингийн зөвлөгөөг тусгайлан өгдөг.

Маркетингийн шинэ шийдэл хийх гэсэн компани байлаа гэхэд шинэ шийдэл нь хүний нөөцийн, технологийн эсвэл санхүүгийн бодлоготой уялдаагүйгээс хэрэгжилт нь тасалдах тал бий. Хүний нөөцийн сургалт, зөвлөгөө авсан компанийн хүний нөөцийн хэлтэс сайжрах нь дамжиггүй. Харин бүхэл компаниараа юу гэвэл үгүй.

 Байгууллагыг бүтнээр нь буюу бүх салаа мөчрөөр нь тоон утгаар хэмжих үйлчилгээг аль ч газар үзүүлэхгүй байна. Ийм ийм байх ёстой гэж зөвлөдөг. Харин бидний аргачлал, загварын давуу тал нь компанийн өдөр тутмын үйл ажиллагааны аль ч салаа мөчир, аль ч ажлын байран дээр болж байгаа ажлуудыг тоон өгөгдөлд оруулан, яг одоогийн (real time) өгөгдлүүдийг цуглуулдаг. Тэдгээрт үндэслэн дүгнэлтээ гаргана.

Хүн машин барьж явахдаа хурд, тосны даралт,  моторын эргэлтээ хянадаг шиг байгууллагын салаа мөчир бүрийг хамарсан өгөгдөл гаргаж ирдэг.

Бас нэг давуу тал бол тухайн байгууллагыг бүхэлд нь зурж загварчилдаг. Гэхдээ энэ аргачлалыг уламжлалт аргатай хослуулан хэрэглэнэ. Менежментийн өмнөх аргуудыг хэрэггүй гээд өшиглөөд хаяж байгаа юм биш.

Системчлээгүйн сул тал хэзээ илэрдэг гэхээр компанийн нэг ажилтан өвдсөн, чөлөө авсан эсвэл нас барсан тохиолдолд өнөө сайхан байсан тохиргоо алдагддаг.

-Энэ үйлчилгээг үзүүлэх багийг танилцуулахгүй юу?

-Би түрүүн байгууллагын үйл ажиллагааг хэмжих хэмжүүр бий болгоно гэж ярьсан даа. Гурван үе шаттай хэмжилт хийдэг. Нэгдүгээрт, байгууллагын эрүүл мэндийг хэмжинэ. Тухайн байгууллагын мэдээллийн, үүргийн, хариуцлагын, зорилгын тогтолцоо хэвийн байна уу гэдгийг шалгана. Байгаа нөхцөл байдлыг байвал зохих хэмжээтэй нь харьцуулан, хаа хаанаа зөрснийг тогтооно. Тухайн байгууллага шаардлагатай мэдээллийг гаргаад өгвөл энэ дүгнэлтийг их удаж долоо хоногт хийнэ.   

Бид системийн шинжээч хэмээх дагнасан мэргэжилтнүүдийг бэлтгэсэн. Тэдний суурь мэргэжлийг сонирхож байгаа бол хуульч, эдийн засагчид.

Системийн төлвөө оношилсны дараа хоёр дахь үе шат буюу системийг засах ажил эхэлнэ.  Системийн гүйцэтгэлийн үзүүлэлтийн дагуу тухайн байгууллага бидний оролцоогүйгээр өөрсдөө өдөр тутамдаа, байнга хяналт тавин, хэмжинэ. Бид яаж гэдгийг нь заана.   

Гурав дахь үе шатанд тухайн байгууллага өмнөө тавьсанзорилгодоо хүрсэн үү гэдгийг тодорхойлно. Ашиг өсөв үү,хэрэглэгчийн тоо өссөн үү гэдгийг тусад нь хэмжинэ. Үүний хэмжүүрийг мөн гаргачихсан. Өвчтөн эмнэлэгтхандаад яаж эрүүл болдог билээ, яг л тэр шат дамжлага байгууллагын эрүүл мэндийг сайжруулахад адилхан үйлчилдэг.


Odoo зураг ба текст блок

-ТUSS гэх энэ системийн эх баригч нь хэн юм бэ?

-Эх баригч нь хэн нэгэн биш. Харин өнгөрсөн хугацаанд бидэнд тулгарсан олон асуудлууд, бүтэлгүйтэл гэж хэлмээр байна. Энэ бүхнийг даван туулахын тулд энэ шийдлийг гаргаж ирсэн. Шийдлийг хайн, унасан ч босож, дахин дахин туршсаны эцэст бий болгосон. Манай ажилтнуудын тал нь энд олон жил ажиллан, олон ч алдаа хийсэн, түүнийгээ зассан, хал үзэж хашир суусан хүмүүс.

-Гадны аль нэг оронд туршигдан, хүлээн зөвшөөрөгдсөн системийг Монголд нутагшуулж байгаа юм болов уу гэж бодсон юм.       

-Үгүй. Бид харин ч Монголдоо амжилттай ажиллаж чадвал гадагшаа нэвтрүүлэхсэн гэж мөрөөддөг.

-Ажиглаад байхад дийлэнх ААН өрсөлдөгчийнхөө үйлдэл бүрийг нарийн бүртгэн хянаж, өөрсдийнхөө амжилтыг өрсөлдөгчийнхтэйгээ байнга харьцуулдаг.

-Хүн өөрийгөө бусадтай байнга харьцуулдаг. Энэ харьцуулалт 3 чиглэлтэй. Нэгдүгээрт өнгөрсөн хугацааны гүйцэтгэлтэйгээ харьцуулна. Хоёр дахь нь хажуугаар явж байгаа хүнтэй харьцуулна. Гурав дахь өөрийн зорилготой хийх харьцуулалт юм. TUSS-ийг бий болгохоос өмнө зорилготойгоо харьцуулж чаддаггүй байв.

Зарим ААН зорилгоо тодорхойлж чадахгүй, тодорхойлсон бол тоон хэлбэрт оруулж мэддэггүй. Чи байгууллагуудын алсын хараа, эрхэм зорилгыг анзаараарай. Танай байгууллага энэ зорилгодоо хүрсэн эсэхээ хэмждэг үү гээд асуугаарай. Голдуу хэмжих боломжгүй зорилгуудыг өмнөө тавьчихдаг.

Байгууллагуудын алсын хараа, эрхэм зорилгыг анзаараарай. Танай байгууллага энэ зорилгодоо хүрсэн эсэхээ хэмждэг үү гээд асуугаарай.

Бид гурав дахь харьцуулалтыг хийдэггүйгээс өнгөрсөн үетэйгээ эсвэл хажуугийн нөхөртэй өөрийгөө, байгууллагаа харьцуулаад байгаа юм. Ингэж харьцуулах нь зөв үү зөв. Гэхдээ чамайг зорилго руу чинь хөтөлдөггүй.        

СИСТЕМ БОЛ ЕРДӨӨ СЭТГЭЛГЭЭНИЙ ЭМХ ЦЭГЦ

-Яагаад тохируулгатай, угсардаг систем (ТУС) гэж нэрлэсэн юм бэ?

-Машинаар жишээ авъя.

Машиныг олон тоогоор богино хугацаанд үйлдвэрлэж байна.

Тулгарсан асуудлаа тухайн компани өөрөө л шийдэх гээд оролдоод байх нь явж очоод л худалдаад авах машиныг өөрөө хийх гээд цаг алдаж байгаатай адилхан. Бидний шийдлээр байгууллагыг таван дэд системд хуваана. Гэхдээ эдгээр системийг шууд угсарч болно. Жишээ нь мэдээллийн тогтолцоог үүргийн тогтолцоотой шууд уялдуулж болно. Иймд угсардаг систем гэж нэрлэсэн.

Байгууллагууд эзэмшлийн хувьд төрийн, төрийн бус, бизнесийн, олон нийтийн гэх мэтээр олон янз байна. Иймд системийн хэв шинжээс нь хамааран тоон утгуудыг нь өөрчилдөг тул тохируулдаг гэж нэрлэсэн.

Аль ч байгууллагад бодлогын эсвэл хүмүүсийн харилцаанаас үүдэлтэй зөрчил байдаг. Хүний нөөцийн газар нь ажилчдаа аль болох тогтвортой ажиллуулах гэнэ. Санхүүгийн алба зардлаа хэмнэх гэдэг. Энэ бол бодлогын зөрчил бөгөөд шийдвэр удаж гарахад хүргэдэг. Цаашлаад хоёр хүний хоорондын маргаан болж даамжирдаг. Эдгээр зөрчлийг шийдэж л байгууллага цааш явна.       

Бидний загвараар үүссэн асуудлын цаад шалтгааныг бүгд мэдэх учир шийдэхэд хялбар, хурдан болдог. Үргүй маргаан, хурал хийхгүй тул цагаа хэмнэн, үнэ цэнэ бүтээхийн төлөө ажиллана.

Систем гэдэг нь зайлшгүй байх ёстой шийдэл болохоос аль нэг байгууллагын нууц дээр тулгуурладаггүй.              
Odoo зураг ба текст блок

-Байгууллагын үйл ажиллагааг системчлэх гэрээг та бүхэн ямар нөхцөлөөр хийж байгаа вэ?
-Бүтээмжийг ... хувиар өсгөнө, өртгийг ... хувиар бууруулна, цагийн үр ашиггүй зардлыг мөн ... хувиар бууруулна гэсэн амлалтыг манай баг өгдөг. Гэрээнд тоон үзүүлэлтүүдээ нэг бүрчлэн тусгадаг. Хэрэв эдгээр амлалтандаа хүрэхгүй бол “Уучлаарай, би үнэ цэнэ бүтээж чадсангүй. Та бүхнээс төлбөр авахгүй” гэдэг. Бид тухайн байгууллагад үр дүн авчирна гэдэгтээ маш их итгэлтэй байна.
-Байгууллагын нууцыг хөндөхгүй юу?
-Үгүй, энэ тал дээр огт санаа зовохгүй байж болно. Систем гэдэг нь зайлшгүй байх ёстой шийдэл болохоос аль нэг байгууллагын нууц дээр тулгуурладаггүй. Бид оношлогоо хийхдээ санхүү рүү огт оролцохгүй.

-Та бүхэнд захиалга өгсөн байгууллагын ашиг орлого, зарлага хамаагүй гэж үү?

-Хамаагүй. Тухайн байгууллагын ажилтан байгууллагынхаа гол зорилгод нэгдсэн үү, зорилгоо мэдэж байна уу, тэр зорилгыг хэрэгжүүлэх шаардлагатай бүх мэдээллийг авч чадаж байна уу, зорилгоо хэмжиж байна уу, бүх ажилтан адилхан хэмжиж байна уу, зөрчилгүй ажиллаж байна уу гэдгийг л тогтооно. Үүгээрээ аудитаас ялгаатай.

-Та олон жилийн туршлагад үндэслэн энэ загварыг гаргасан гэсэн дээ. Гэхдээ онолын суурь бий байх. 

-Тэгэлгүй яахав. Системийн сэтгэлгээ буюу системийн онолоос үүдэлтэй. Энэ шийдэл байж болох санааг би ШУТИС-ийн ректор асан Д.Бадарч багшийн “Системийн сэтгэлгээ” номоос анх авсан юм. Д.Бадарч багш одоо ЮНЕСКО-д ажилладаг. Их мундаг хүн бий. Түүний номыг уншаад бүхлээр нь аливааг харах ёстой юм байна гэдгийг ойлгосон.

СИСТЕМ ҮҮРГҮҮДЭЭС ТОГТДОГ, ҮҮРГЭЭ ХЭРЭГЖҮҮЛСНЭЭР ҮҮСЭХ ҮР ДАГАВРЫГ ХҮРТЭХ НЬ ЭРХ ЮМ

-ТУС-ийн танилцуулгад нийт алдааны 2 хувийг ажилтнууд, үлдсэн 98 хувь нь байгууллагын системээс үүддэг гэжээ. 

-Behavior-г манайхан хариу үйлдэл гэх мэтээр янз янзаар орчуулдаг. Минийхээр араншин гэх нь илүү тохирно. Нөхцөл байдал нь адилхан бол хүн бүр адилхан араншин гаргадаг. Хүн уурлах, инээх, алхах гэх мэт бүх үйлдлийг хийхээсээ өмнө эргэн тойрноо үнэлж, өгөгдөл цуглуулна. Тархиндаа боловсруулан, хэрэгцээ шаардлагадаа нийцсэн хариу үйлдэл үзүүлдэг юм. Энэ бүхэн нийлж араншин илэрнэ.

Ажилтан байгууллагын зорилгод нэгдсэнээр ийм үүрэгтэй ажиллан, ийм үр шим хүртэнэ гэдэг нь тов тодорхой байвал ажилтнуудын араншин ч өөрчлөгдөнө. Хэрэв энэ нь тодорхойгүй бол хүмүүс богино хугацааны сэдлээр хэдэн төгрөгийн цалингаа аваад л болоо гэж ханддаг. Байгууллагын сонирхлыг ажилтны сонирхолтой нэгтгэж чадвал хүн тэр зорилгынхоо төлөө илүү тууштай ажилладаг.

Behavior-г манайхан хариу үйлдэл гэх мэтээр янз янзаар орчуулдаг. Минийхээр араншин гэх нь илүү тохирно.

-Шинэчлэлт болгон амжилтад хүрдэггүй. Удаан хугацаанд тогтчихсон байсан хэв журмыг сайжруулахад уриалагхан хүлээн авах хэсэг байх ч хойрго хэсэг ч бий.

-Орчиндоо хамгийн хурдан дасан зохицдог амьтан бол хүн. Өөрчлөлтийг хоёр аргаар хийдэг. Эхнийх нь албадлагаар. Нөгөө нь ойлгуулан ухуулах, зөвшөөрүүлэн дагуулах арга юм. Хүчний байгууллагад голдуу албадлагаар өөрчлөлт, шинэчлэлтийг хэрэгжүүлдэг. Харин бизнесийнхэнд тайлбарлахаас өөр аргагүй.

Системчлэхийн бас нэг давуу тал нь байгууллагын зорилго, ашиг сонирхлыг хувь хүнийхтэй хослуулдагт байгаа юм. Байгууллагад ашигтай бол тэр хүнд ч ашигтай.

 


Odoo зураг ба текст блок

-Та шинэ загвараа аль нэг байгууллагад туршив уу?

-Өнгөрсөн оны долдугаар сараас группийнхээ таван  компанид бүгдэд нь хэрэгжүүлсэн. Үр дүн нь нааштай байсан учраас бусад компаниудад бүтээгдэхүүн болгож санал болгож байгаа юм. Өөрсөд дээрээ туршсан гэсэн үг. Эхэндээ бид өөрсдийнхөө асуудлыг л шийдэх гэж явсан.         

Ер нь бол гэр бүл, спортын багийг системчилж болно. Учир нь тэд ч нэгдмэл зорилготой хэсэг хүмүүс.  Гэр бүлийн асуудлууд үл ойлголцлоос гардаг. Жишээ нь хайрын тухай эхнэр нөхөр өөр өөр ойлголттой байдгаас зөрүү үүсдэг.

Систем үүргүүдээс тогтдог. Үүргээ хэрэгжүүлснээр үүсэх үр дагавраас хүртэх нь эрх юм. Гэтэл эхнэр нөхрүүд үүргээ хүлээлгүй шууд эрхээ нэхдэг. Системийн загвараар гэр бүлийг гайхалтай тайлбарлаж болно.

Саяхан бид төрийн тогтолцооны зорилгыг хобби маягаар шинэчилж үзлээ. Их сонирхолтой үр дүн гарсан.   

 

-Ямар үр дүн гарсан бэ? 

-Үндсэн хуулийн 19.1-т төрийн үүргийг нийгмийн бүх гишүүдэд үйлчлэх гэж заасан. Гэтэл УИХ, Засгийн газрын, УИХ-ын тухай хууль гэх мэт салаа хуулиудад үүрэг гэдэг үг огт алга. Бүрэн эрхүүдийг нь заажээ. Бүр биднийг удирдана гэж заасан байгаа юм. Үүрэг гүйцэтгэдэггүй учир бид тэдэнд хариуцлага тооцож чадахгүй байна.

Цаган дотор тоос ороод хэсэг хугацааны дараа цагийг эвддэг шиг огт үүрэггүй байх нь аюултай.       



       

 

Хэдий  маш олон алдаа гаргасан ч манай компани дампуурчхаагүй өнөөг хүрсэн нь их азтай хэрэг. Харамсалтай нь олон компани дампуурсан. Эмгэнэлтэй нь тэдгээр компаниуд яагаад дампуурав, бүтэлгүйтэв гэдгээ мэддэггүй. Шалтгааныг нь Засгийн газар ч юм уу гадна талын хэн нэгэнтэй холбож буруутгадаг нь зуршил болчихсон.       

Уг нь бүтэлгүйтэл бүрийг шинжилбэл дараагийн амжилтад хөтөлнө. Бид гишгэсэн мөр бүрээ баримтжуулаад үлдээвэл тэр өгөгдөл дараа заавал хэрэг болдог.

Систем гэхээр учир нь олдохгүй, физик математикийн олон томьёо гэж Монголчууд боддог. Эсвэл араа шүд нь арзайсан техник гэж ойлгодог. 

-Таны санал болгож буй системийн загварыг сонирхож байгаа ч т санхүүгийн дарамтад орсон ААН бол эхлээд өр төлбөрөө цэгцэлчхээд дараа нь байгууллагаа оношлуулъя гэж бодож болох юм. Мөн байгуулагдаад удаагүй ААН бол эхлээд зах зээлд бага ч атугай хувь эзэлчихье гээд компаниа зөв загварт оруулахыг хойшлуулна.

-Өмнөө тавьсан зорилго руу хамгийн хурдан хугацаанд хүргэх, хөтлөх арга нь системчлэх юм. Систем гэхээр учир нь олдохгүй, физик математикийн олон томьёо гэж Монголчууд боддог. Эсвэл араа шүд нь арзайсан техник гэж ойлгодог. Үгүй юм.

Систем бол ердөө сэтгэлгээний эмх цэгц. Сэтгэлгээгээ цэгцлэхгүйгээр яаж бизнес хийн, зах зээлд байр эзлэх вэ? Учирч байгаа саад болгон чиний эмх цэгцгүй сэтгэлгээнээс үүддэг.

Хүмүүс мөнгөгүйгээ асуудал гэж үздэг. Мөнгө яагаад олдохгүй байгаа нь гол асуудал. Тархиа цэгцлэхээс ажлаа эхлэх хэрэгтэй.

-Таны бодлоор энэ үйлчилгээг ямар ААН-үүд нэн түрүүнд авах ёстой вэ?

-Ажилтнуудынх нь хооронд зөрчил байнга үүсдэг байгууллага гэж хэлье. Мөн борлуулалт буурсан, ажилтнууд цалингаа голдог гэх мэт асуудлууд байгаа бол тухайн байгууллага системээ шинжлүүлэх хэрэгтэй. Эдгээр нь системд алдаа байгааг илтгээд байгаа юм. Гэтэл хувь хүмүүстэй нь холбон тайлбарлаж, Дулмаа эсвэл Бат муухай ааштай гэх мэтээр ярьдаг нь буруу.

-Ярилцсанд баярлалаа. Та бүхний байгууллагын эрүүл мэндийг оношлон засварлах ажилд амжилт хүсье. 

Гэрэл зургийг Э.Батзавьяа

Мэдээллийн эх сурвалж: http://news.gogo.mn/r/210751